"Спирт Бал Бурам" компанийн үйлдвэрлэдэг "Хар Чингис", "Хараа"-гийн эрин үе дуусч байна

2009/06/26
Share |
Хүмүүс:

Монголд хамгийн ашигтай бизнесийн нэг нь согтууруулах ундаа яахын аргагүй мөн. Найман нэрийн дэлгүүрээс эхлээд супермаркетууд өдрийн ашгийнхаа 80 хувийг зөвхөн архинаас олдог нь нууц биш. Архины компаниуд нь ч гэсэн дэлгүүртэйгээ нягт уялдаатай ажиллан, бүтээгдэхүүнүүдээ ямар ч хүн байсан аль болох аваад уучихмаар сэтгэгдэл төрүүлэхээр маш сайн рекламдах болсон. Хуулийнхаа дагуу архийг ил цагаан сурталчилж болохгүй болохоор далд санаа агуулсан рекламууд ар араасаа хөвөрсөөр байгаа энэ үед  ер нь аль нь илүү сайн борлуулалттай байдгийг судалж үзлээ.

Дотны танил дэлгүүрийн худалдагч маань энэ талаар асуухад “Сүүлийн үед Спирт бал бурмын  бүтээгдэхүүнүүд зарагдахаа болиод байгаа. Хар Чингис, Хараа архийг хуурамчаар хийх нь олширлоо гэсэн ярианаас ч болсон байх. СББ-гийнхэн бүтээгдэхүүнүүд нь зарагдахгүй байгааг мэдсээр байж өмнө  авдаг байснаасаа хэд дахин ихийг хүчээр шахдаг болсон. Тооцоог нь дараа боломжоороо өг гээд байгаа нь их сэжигтэй санагдаад байгаа. Харин тэдний томоохон өрсөлдөгчидийнх нь бүтээгдэхүүнүүд сайн зарагдаж байгаа” гэсэн мэдээллийг өгсөн. Өөр хэд хэдэн худалдагчдаас асуухад СББ-ынхан бүтээгдэхүүнээ харилцагч дэлгүүрүүддээ бараг үнэгүй өгөх нь холгүй байгаа гэдгийг баталлаа. Уг компанийг яагаад ийнхүү бүтээгдэхүүнээ их хэмжээгээр зээлдүүлээд байгааг зарим нэг харилцагч нар ямар нэг “но”-той гээд бүр зээлээр ч авахаа больсон гэнэ.

Үнэхээр манайд олон төрлийн архи үйлдвэрлэгдээд тус компанийн бүтээгдэхүүнүүд борлогдохгүй байна уу эсвэл зээлээр өгөөд байгаагийн цаана чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнээ хүчээр шахаж дуусгах гээд байна уу гэдэг нь бүрхэг байна. Баяр наадам дөхөхөөр л архи пивоны хэрэглээ өсдөгийг далимдуулан Үндэсний хэмжээний томоохон компани болох СББ-ийнхан бараг бүх харилцагч дэлгүүрүүддээ их хэмжээгээр бүтээгдэхүүнээ зээлдүүлээд зогсохгүй мөнгийг нь хэзээ ч өгч болно гэх болсон нь нөгөө сэжиг төрүүлж байна

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zppcdkhu © & quot; count to a hundred-and-run & quot!; Spomoni shouted and threw a grenade into a monster argon, http://u.wn.com/p/424073425/ bhaigiri_2_aaa_hindi_dubbed_mo vie_download, http://u.wn.com/p/424114535/ download_sat_shri_akaal_englan d_songs, http://u.wn.com/p/424089624/ new_autumn_2017_song_by_tahsan , http://u.wn.com/p/424066188/ kyo_kii_main_jhuth_nahin_bolta _full_song, http://u.wn.com/p/424076133/ como_aumentar_a_velocidade_de_ internet, http://u.wn.com/p/424075845/ the_unforgettable_love_mashup_ 2018_mp3_download, http://u.wn.com/p/424110348/ p_r_o_g_r_a_m_unscramble, http://u.wn.com/p/424108732/ download_fortnite_on_xiaomi_mo bile_epic_games, http://u.wn.com/p/424102051/ खुशखबरी_download _pan_card_online_india, http://u.wn.com/p/424078136/ cara_nak_download_minecraft_se cara_percuma, http://u.wn.com/p/424099590/ nieuwe_mcpe_minetopia_texture_ pack_4.0, http://u.wn.com/p/424088404/ cesqeaux_shake_it_mp3, http://u.wn.com/p/424091477/ bloons_td_6_v4.0_apk_downloade r, http://u.wn.com/p/424066984/ yung_lb_x_nef_the_pharaoh, http://u.wn.com/p/424088550/ lachimi_naa_chinni_lachimi_vil lage, http://u.wn.com/p/424111685/ 10_jogos_de_futebol_que_tem_po der, http://u.wn.com/p/424088419/ latest_telugu_hd_movies_for_fr ee_download, http://u.wn.com/p/424112676/ die_etwas_andere_art_von_rotk
IP:185.101.71.86  2018-11-01 04:53:20
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.