Дуучин С.Жавхлан Чингэлтэйн нөхөн сонгуульд бие дааж нэр дэвшинэ

2009/06/29
Share |
Хүмүүс: Саманд Жавхлан | 
Дуучин С.Жавхлан Чингэлтэйн нөхөн сонгуульд бие дааж нэр дэвшинэ

Дуучин С.Жавхлан Чингэлтэй дүүрэгт болох УИХ-ын нөхөн сонгуульд бие дааж нэр дэвшихээр шийдээд байгаа гэнэ. Өмнө нь 2008 оны УИХ-ын сонгуулиар Увс аймгаасаа бие дааж нэр дэвших хүсэлтэй байсан ч нутгийн ах Ц.Нямдорждоо тас загнуулаад больж байсан гэдэг. Ц.Нямдоржийн хувьд хуурай дүүгээ “шавар хаана” гэж үзсэн үү эсвэл улс төрд хүч үзэх цаг нь болоогүй гэж бодсон уу ямартаа ч Увсаас нэр дэвшихийг нь болиулж чадсан гэдэг. Харин энэ удаа дуучин Жавхланг Чингэлтэйн тойрогт нэр дэвших хүсэлтэй байгаагаа дуулгахад дэмжинэ гэдгээ амласан сурагтай.

Гавъяат болсоноосоо хойш сайн муу нэрийг олонтаа сонсож байгаа дуучин залуугийн хувьд Чингэлтэйн тойрогт нэр дэвшиж, ялсан ч ялагдсан ч цаашдынхаа улс төрийн карьерийг нээж байгаа нь тэр гэсэн. Чингэлтэйд болох нөхөн сонгууль тунчиг сонирхолтой болох бололтой

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.