"Номин"-гийн луйвар үргэлжилсээр байх уу?

2009/06/30
Share |
Хүмүүс:

Манай сайтын “Шуурхай мэдээллийн албанд” ирсэн уншигчын захидалыг ямар нэгэн засваргүйгээр нийтэлж байна.
Телевиз, сонин, сэтгvvл гээд олон нийтэд vнэтэй, vнэгvй хvрдэг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагддаг реклам сурталчилгааны тоогоороо “Номин”-гийнхон бусдыг тэргvvлдэг гэхэд болно.

Үнэндээ vйлчлvvлэгчдээ хамгийн их хохироодог гэсэн гомдлыг бусдад сонсголгvй дарахад энэхvv реклам, сурталчилгаа нь тус болдог байх.

Энэхvv нийтлэлийг бичиж байгаа миний бие тус дэлгvvрийнхний луйврын золиос болсон болохоор ингэж хэлэхдээ эмээх юм алга. Мөнгөө луйвардуулсан гэсэн гомдлоо холбогдох ажилтанд нь тавьсан ч ашиг тусыг олоогvй болохоор хэвлэлээр дамжуулан дарга, даамалд нь дуулгахаар шийдэв. Мөн дараа дараагийн vйлчлvvлэгчдийг луйврын золиос бvv болоосой гэсэндээ энэхvv мэдээллийг бичлээ.

“Номин” дэлгvvрийнхэн 100 мянган тегрегийн худалдаа хийсэн иргэдэд хөнгөлөлтийн картыг 2000 оны эхэн vеэс олгож эхэлсэн санагдаж байна. 3-10 хувийн хөнгөлөлт эдлvvлнэ гэсэн картын сурталчилгаа тус дэлгvvр рvv олон vйлчлvvлэгчийг хөтөлсөн нь гарцаагvй. Тэдний нэг нь манай гэр бvл.

100 мянган төгрөгийн худалдаа хийсэн бид гурван хувь хөнгөлөлт эдлэх карт эзэмших эрхтэй болж тэрхvv картаараа худалдаа хийсээр тун ч удалгvй хөнгөлөлтийн хувь маань өссөөр 10 болсон. 10 хувийн хенгелелт эдлэх хvртэл мэдээж нэлээд их хэмжээний орлого оруулна гэдгийг энэ дэлгvvрийнхэн болоод тэдний картыг эзэмшигчид мэдэж байгаа нь гарцаагvй. Тус дэлгvvрээс худалдаж авсан хегжмийн маань CD тоглуулагч ажиллахгvй болсон, бvрэн автомат угаалгын машин эвдэрч дэлгvvрийн баталгаат засварын төв рvv хоёр ч удаа өөрсдөө зөөн аваачиж байж засуулж байхдаа ч “Номин” гэх дэлгvvрт итгэх итгэл алдраагvй л байсан гэдгийг хэлэх нь зvйтэй байх.

2007 оноос тус дэлгvvрийнхэн картын хенгелелтее бонус нэртэй болгов. Тодруулбал, хөнгөлөлтийн карттай хэрнээ шууд хөнгөлөлт эдлэхгvй болов. Хөнгөлөлтийг газар дээр нь эдлvvлэхээ болин, тэрхvv менге нь бонус болгон картанд нь vлдэх учиртай юм байх. Тэгээд дараа нь бараа худалдан авахдаа тэр мөнгөнөөсөө ашиглаж бас болох учиртай гэнэ. Тэр еерчлелтийг дараа нь өөрийнхөө дэлгvvрээр vйлчлvvлэх гэсэн арга юм байна гэж бодож байснаас бус бусдын хэтэвч рvv гараа шургуулах vйлдэл юм байна гэж санаанд ч ороогvй билээ.

2007 оны зун, тодруулбал наадмын өмнөхөн камер худалдан авахаар очтол худалдагч залуу хөнгөлөлт эдлvvлэхгvй болсон тухайгаа ийнхvv тайлбарласан. Тvvний ярьснаар бол би 10 хувийн хөнгөлөлтийн карттай атлаа 700 мянган тегрегийн vнэтэй камерыг тэр vнээр нь л авах гэнэ. Харин хөнгөлөлт болох 70 мянган төгрөг нь картанд vлдэх аж. Тэр менгее дараа бараа худалдан авахдаа ашиглах юм байх. Гэтэл сар гаруйн дараа “Номин”-гоор vйлчлvvлэн 70 мянгын бонусаа эдэлье гэж даналзтал таны картанд менге байхгvй гэх нь тэр. Яав, ийв гээд сураглатал тэрхvv менгийг долдугаар сардаа багтаан хэрэглэх эрхтэй байсан, хэрэглээгvй болохоор хvчингvй болсон гээд худалдагч хэнэг ч vгvй зогсож байсан гээд бод доо. 70 мянган төгрөг гэдэг бага мөнгө биш.

“Номин”-гийнхны луйвар ингээд зогсоогvй. 2007 оны 12 дугаар сард гэрийнхээ телевизийг шинэчлэхээр шийдэн хурааж цуглуулсан хэдэн төгрөгөө атгасаар очлоо. 32 инчийн “Phillips” маркийн хавтгай дэлгэцтэй зурагт авахаар болов. Үнэ нь 1.2 сая тегрег. Мэдээж ямар ч хөнгөлөлтгvй. Гэхдээ емнех бонус мөнгө алга болсон байсныг сануулбал одоо тийм зvйл тохиолдохгvй энэ тэр амлалт vvрэг авсныг нь яана гээ. Би ч итгэдэгээрээ итгэн телевизээ худалдан авч бонус гэх 120 мянган тегрег картанд vлдлээ. Бонус орлоо гээд дэлгvvрээс бараа худалдан авсан тасалбар дээр байгаа болохоор итгэхгvй ч гээд яах билээ. Гэтэл “Номин-гийнхон сурсан зангаа тавиагvй байж. 2008 оны таван сард енеех мөнгө минь алга болсныг мэдэв. Нэг том зvйл худалдан авахаараа бонусаа эдэлнэ дээ гэж бодож явсныг нь яана.

Их дэлгvvрийн нэгдvгээр давхарт байрлах картын vйлчилгээний лавлахаас очиж лавлатал, “Та IV хорооллын эцэст байрладаг “Нарлаг” салбараас сая 800 мянган тегрегеер электрон бараа худалдан авсан байна. Тэгэхдээ 120 мянган тегрегийн бонусаа ашигласан байна. Тэгээд хоёр хоногийн дараа авсан бараагаа буцаачихсан юм байна шvv дээ. Тэгэж ярьвал 60, 70 мянган тегрегийн бонусын ертэй байна гэж айлгав. Би тийм худалдаа огт хийгээгvй байтал миний картан дахь менгийг идчихээд дээр нь 60, 70 мянган тегрегийн еренд оруулчихдаг юм байна. Үнэхээр ч өрөнд орсоноо хэдхэн хоногийн дараа мэдсэн. Бас л хашралгvй XI хороололд байрладаг “Hyper market”-аас 120 мянган тегрегийн vнэтэй аяга, тавагны цуглуулга худалдан авахад орсон гэх 12 мянган тегрегийн бонус өнөөх өрөнд суутгагдаад алга болох нь тэр.

“Номин” дэлгvvрийнхний энэ луйварт эгдvvцсэн миний бие Их дэлгvvрийн тавдугаар давхарт зургадугаар давхарт байрладаг карт хариуцсан нэгэн албаны дарга эмэгтэй /нэрийг нь санахгvй байна/-тэй очиж уулзан гомдолоо гаргаад бvр хачирхалтай юм болсныг нь яана. Урдаа байгаа компьютерт миний барьж очсон картын дугаарыг оруулаад, “Та энэ картаараа байнга vйлчлvvлж байсан байна, 1.8 сая тегрегийн vнэтэй электрон бараа худалдан аваад буцаасан байна. Бараг едер бvр манай дэлгvvрээр vйлчлvvлж, картаа ашиглаж байсан байна шvv дээ” гэв.

Мэдээж би vйлчлvvлээгvй. Тэгэхээр тус дэлгvvрийнхэн миний картын дугаарыг оруулан доторхи менгийг нь идэж байсан гэсэн vг. Үvнийг “Номин”-гийнхноос еер хэн хийх билээ. Бодож толгойгоо гашилгах хэрэггvй байгаа биз дээ.
Миний уулзсан эмэгтэй ергедлее бичээд нэгдvгээр давхарт байрлаж байгаа vйлчилгээний ажилтанд егчихвөл учрыг нь олоод өгнө гэсэн хэдий ч енеедрийг хvртэл усанд хаясан чулуу мэт таг чиг.

Хvний халааснаас 1300  тегрег хулгайлсан нялх хүүхэдтэй нэг бvсгvй 10 жил хорих ялаар шийтгvvлж байсныг олон хvн санаж байгаа байх. Тэгвэл хvний картан дахь менгийг 100, 200 мянгаар нь идчихдэг “Номин” дэлгvvрийнхэнд хууль vйлчилдэггvй бололтой юм.

Энэ дэлгvvрийнхэнд мөнгее алдаж хохирсон нь ганц би биш бололтой юм билээ. Картан дахь мөнге алга болсон гэсэн гомдол мэдvvлэхээр очиход надтай адил гомдолтой хэд хэдэн хvн хvлээгээд сууж байсан.
Тэр цагаас хойш би “Номин”-гоор үйлчлүүлэхээ больсон. Харин сүүлийн өдрүүдэд наадмын хямдрал нэрийн дор “Номин”-гийнхон баахан хөнгөлөлт баучер гээд амлаж эхэллээ. Уншигч та бvхэн надтай адилхан хуурагдахгүйгээр картандаа байгаа мөнгөө алдахгvй ашиглах аргатай л байх хэрэгтэй юм. Мөнгөө удаа дараа алдсан хvний хувьд хэлэхэд “Номин” дэлгvvрээр vйлчлvvлж бараа худалдан авах гэж байгаа бол тvvнийгээ хоёр хуваан бичvvлэх хэрэгтэй. Эхний хэсэг барааг бичvvлээд бонус гэх, vнэндээ хенгелелтийн менге чинь оронгуут араас нь vлдсэн бараагаа бичvvлээд орсон бонусаа газар дээр нь ашиглах. Эсвэл хvний хэтэвч рvv хуруу, хумсаа шургуулж байдаг энэ дэлгvvрийнхнээр vйлчлvvлэхээ бvгдээрээ больцгооё.

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.