Хацартаа хадаас зоолгосон иргэний сэтгэл тогтворгүй байна

2009/06/30
Share |
Хүмүүс:
Хацартаа хадаас зоолгосон иргэний сэтгэл тогтворгүй байна

Түүний эхний мэдүүлгээр хэлсэн зүйл бол энэ. Гэхдээ хохирогч Б-гийн сэтгэл зүй тогтворгүй байгаа талаар цагдаагийн байгууллага болон эмчлэгч эмч нар нь хэлж байсан. Ямар ч байсан 100 айлаас хөдлөх үед хохирогчийн эхний яриагаар түүний машинд цагдаа хувцастай хүн сууж байсан зогсоолгүй газар машинаа байрлуулсан зэргээр маргаж байжээ. Гэхдээ цагдаагийн байгууллагын мэдээлж байгаагаар хохирогч өмнөх 7 хоногийн үйл явдал эсвэл хэрэг гардаг өдрөөс хэдхэн хоногийн өмнөх үйлдлээ мэдүүлэг өгөх үедээ ярьж байгаа нь мөрдөн байцаалтын явцыг хүндрүүлж байгаа гэнэ. Хацар болон хөлдөө хадаас зоолгож сэтгэл санааны хувьд гүн цочрол орсон тэрээр хэргийн үнэн мөнийг өөрөө хэлж гэмт этгээдийг олоход туслах ёстой ч өнөөдрийн байдлаар сэтгэл санаа бүрэн сэргээгүй учраас хэргийн явц ийнхүү саатахад хүрчээ. Уг нь хохирогчийн мэдүүлэг гэмт этгээдийг тогтооход чухал үүрэг гүйцэтгэх хэдий ч түүний сэтгэл санаа тогтворжиж тухайн хэрэг гардаг өдрийн үйл явдлыг сэргээн санахад багагүй цаг хугацаа шаардагдах тухай цагдаагийн байгууллагаас хэлж байна.

Энэ хэрэгтээ холбоотойгоор мөнгө нэхсэн түүнээс мөнгө салгах гэсэн оролдлого байсан гэсэн яриа ч гадуур тархаад байгаа. Ямар ч байсан үүнийг тусад нь авч үзэх нь зүйтэй гэнэ. Өнөөдрийн хувьд мөрдөн байцаах, шалгах бүх шатны ажлууд хийгдэж байгаа ч хараахан тогтоогдсон зүйл байхгүй байгаа гэнэ. 100 айлын нутаг дэвсгэрээс үүдэлтэй хэрэг учраас тухайн дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна. Хохирогчийн 44-75 УБХ гэсэн улсын дугаартай хар өнгийн ниссан маркийн автомашины хувьд дүүгийнх нь болохыг тогтоожээ. Ямар ч байсан хохирогчийн биеийн байдал сайн, үхэлд хүргэх шарх аваагүй ч сэтгэл санааны хувьд цочролоос бүрэн гарч чадахгүй байгаа учраас хэргийн мөрдөлт илрэхэд хүндрэл учирчээ

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.