Хүмүүс: Долгорсүрэн Дагвадорж | |
Хөдөлмөрийн баатар болсоныхоо найрыг 7 өдөр, 7 шөнө тэмдэглэж зангарагаа харуулсан Их аварга Д.Дагвадорж сүүлийн өдрүүдэд башёдоо бэлтгээд завгүй байгаа. Эхнэр Тамираасаа албан ёсоор өрх тусгаарлаж, Зайсанд 6 өрөө байр, унах унаа, дэлгүүр, үл хөдлөх хөрөнгө гээд хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгө тасалж өгсөн Асашеорюү аварга ёстой л нөгөө эрх чөлөө гээчийг ханхлуулж яваа сурагтай. Дотны хүрээнийхэнтэйгээ хөдөлмөрийн баатрынхаа найрыг хийсэн тэрээр “Эхнэрээсээ салаад, эрх чөлөөтэй амар байна аа. Хөөрхөн охин байна уу” гэж нэртэй төртэй хүмүүсээс эрээ цээргүй асууж аварга хүнд баймгүй намбагүй зан гаргажээ. Ямартаа ч эхнэрээсээ өрх тусгаарласан, тусгаарлаагүй аваргын араас гүйх охид олон байдаг хойно энэ мэдээлэл хөөрхөн охидыг хөдөлгөөнд оруулах нь дамжиггүй. Хамгийн гол нь их аварга маань энэ башёд сайн барилдаасай.
Factnews.mn