Улаан гишүүн улайхаа байжээ

2009/07/02
Share |
Хүмүүс: Чүлтэм Улаан | 
Улаан гишүүн улайхаа байжээ

УИХ-ын гишүүн Ч.Улаантай холбоотой таатай мэдээ тэр болгон сонсогдоод байдаггүй. “Мянганы зам” тавих ажлын нэрийн доор их хэмжээний хөрөнгө зувчуулсан байх магадлалтай, хууль бус явдлынх нь талаар мэдээлэл байдаг. Энэ нь Ч.Улаан Улаан-Овоогийн нүүрсний орд газартай тогтвортой байдлын гэрээг  2003 оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 2018 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 15 жилийн хугацаатайгаар байгуулсан байна. Гэрээн дээр "Монгол Улсад үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгжийн 26/3330/Регистр-27273151 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй, ашигт малтмалын орд ашиглах 1231 А дугаарын лиценз эзэмшигч, "Мянганы зам" төслийн хүрээнд барих Булган аймгийн Дашинчилэн сумаас Архангай аймгийн Чулуутын гүүр хүртэлх 350 км замын барилгын ажлыг өөрийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэн, хөрөнгө оруулалтын зардлаа Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Улаан-Овоогийн нүүрсний орд газрыг ашигласнаар нөхөн үйл ажиллагаа явуулах Монгол-Хятадын хамтарсан "Монтолиамийд эишия интернэшнл" ХХК-тай хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа явуулах татварын орчныг тодорхой хугацаанд тогтвортой байлгах баталгаа болгож энэхүү гэрээг байгуулав" хэмээн бичжээ.

Мөн гэрээг байгуулахдаа Сэлэнгэ болон тэр хавийн газруудыг нүүрсээр хангана гэж заасан байна. Гэтэл энэ компани өнөөг хүртэл 6 жил үйл ажиллагаа явуулсангүй. Сэлэнгийнхэн нүүрсгүйдэж, дулаанаа алдахад хүрээд байгаа.
Манайхан мянгуужингийн үлгэр гэгдэж байсан "Мянганы зам" тавигдлаа л гэдэг. Гэхдээ тэр зам хэрхэн тавигдаж, хэн хөрөнгө оруулалт хийж байгаа нь тийм ч тодорхой байдаггүй. Харин энэхүү гэрээнээс үзвэл ашигт малтмалаа гадныханд худалдчихаад оронд нь алдарт "Мянганы зам" гээчийг хийлгэдэг юм биш байгаа гэсэн хардлага төрж байна. Чухам ямар зорилго, шалтгаанаар Ч.Улаан сайд Улаан-Овоод гэрээ хийсэн нь хачирхалтай асуулт болж үлдлээ. Магадгүй, энэ гэрээг хийснээр хэдэн хүн хөрөнгөжөөд үлдсэн биз ээ.

Үүнээс үзэхэд "Мянганы зам" төслийн хүрээнд гэсэн тайлбарын дор иймэрхүү нууц байдлаар хийгдсэн гэрээ хэд байгааг бид таашгүй. Мэдэгдсэн нь л Ч.Улаан сайдын хийсэн энэхүү гэрээ юм. Тэгэхээр өнөөг хүртэл гэрээнд тусгагдсан ажлаа хийж чадахгүй байгаа компаниас газрынхаа лицензийг буцаагаад авч болохгүй гэж үү, Ч.Улаан гишүүн ээ. Гэрээ хэлэлцээр хийж, ам өчиг өгчихөөд амласнаа биелүүлэхгүй байгаа хүмүүст яагаад байдаг баялгаа ухуулах гэж. Тэд гэрээнийхээ дагуу ажиллахгүй байхад монголын тал яагаад юу ч болоогүй мэт байна вэ. Гэрээнийхээ заалтыг биелүүлээгүй бол гэрээгээ цуцлах эрх Монгол Улсад баймаар л юм. Эсвэл та тэднээс амаа таглуулах юм авчихсан юмуу.

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.