Өнгөрсөн 7-р сарын 1-нд амиа алдсан 5 иргэнд зориулж хөшөө босгоно

2009/07/02
Share |
Хүмүүс:
Өнгөрсөн 7-р сарын 1-нд амиа алдсан 5 иргэнд зориулж хөшөө босгоно

Харамсалтай бас сургамжтай хараар бичигдэн үлдсэн энэ өдрийг Монголчууд өдийг хүртэл мартаагүй мартах ч учиргүй гэж ярьж байна. Олон аавын хөвгүүд үймээн самууны улмаас гэмтэж бэртэн 5 сайхан залуу ямар ч шалтгаангүйгээр амиа алдсан. Гэм буруутай этгээд нь олдоогүй өдийг хүрч жил дамнасан энэ хэргийг сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй ард түмний тэмцэл ч гэж нэг хэсэг нь үздэг. Энхбаатар, Мөнх-Эрдэнэ, Батсайхан, Ганбаатар, Доржсүрэн гээд 25-45 настай 5 залуу алтан амиа зөвхөн үймээн самууны хороор алдсан. Бүхэл бүтэн 5 залуу амиа алдчихаад байхад гэм буруутай этгээд нь тогтоогдоогүй тогтоохыг ч хүсэхгүй байгаа мэт дүр зураг үргэлжилсээр 7 сарын 1 өнөөдөр ахин тохиолоо. Цөхөрч залхсан ард иргэд амиа алдсан залуусын гэгээн дурсгалыг хүндэтгэх , энэ өдрийн үйл явдал ахин битгий тохиогоосой гэсэн үүднээс тэдний гэрэлт хөшөөг босгож мөнхжүүлэх зүйлийг ярьсаар 3 сарын нүүр үзэж байна. МАХН-ын байрны өмнөх цэцэрлэгт хүрээлэн буюу өөрөөр хэлбэл тухайн үйл явдал өрнөдөг халуун голомт дээр байгуулах хүсэлтэй байгаагаа ар гэрийнхэн нь хотын захиргаанд тавиад хариугаа авагүй өдийг хүрчээ.

Хөшөөг босгох газрыг 2 янзаар тооцжээ. Уг нь ар гэрийнх нь санаанд МАХН-ын байрны өмнөх цэцэрлэгт хүрээлэн байршил болоод утга санааны хувьд нийцэж байгаа ч Хэлмэгдэгсдийн хөшөөний зүүн талд гэсэн байрлал яригдсан байна. Монголын Ардчилсан холбооноос санаачилсан хөшөөний урт суурьтайгаа нийлээд 17 метр , өндөр нь 6 метр 20 см, өргөн нь 17 метр, их биеийн урт 10 метр 8 см байхаар бодож тооцжээ. Өнөөдрийн дотор багтаж хариу өгнө гэсэн нийслэлийн захиргааны шийдвэрийг хүлээсэн эцэг эхчүүд өнөөдөр хөшөөний шав тавих ёслолыг хийх хүсэлтэй байсан ч Ардчилсан холбооноос зөвшөөрөлтэй басхүү хүндэтгэлтэйгээр энэ үйл ажиллагааг хийх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр больжээ. Хэрвээ хөшөөг МАХН –ын байрны өмнө байгуулахаар болвол холбооноос орчныг нь тохижуулж өөрсдөө тооцож гаргасан 30 гаруй сая төгрөгийг ч өөрсдөөсөө санхжүүлэхээр тооцжээ. Гэсэн хэдий ч нийслэлийн захирагчийн ажлын албанаас хариу өгөөгүй байгаа учраас хөшөө босгох гэсэн талийгаачдын ар гэрийнхэн хүлээх үлдлээ гэсэн үгийг хэлж байсан юм

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.