Туулын эргийн зам дагуу тавьсан машин осол гаргах үндэс болж болзошгүй

2009/07/03
Share |
Хүмүүс:
Туулын эргийн зам дагуу тавьсан машин осол гаргах үндэс болж болзошгүй

Халуун нар шарсан зуны өдрүүдэд Туулын эрэг хүн машинаар дүүрдэг нь энгийн л нэг үзэгдэл. Харин тэд хөлөглөж ирсэн автомашинаа тавих зогсоолгүйгээс автозамын эргэлтэн дээр машинаа байрлуулж, түр зогсохыг хориглосон газарт бүр зогсох болжээ. 

     Таны харж байгаа энэ газар бол Зайсангаас зүүн тийш, их тэнгэр хүртлэх Хаданхошуу гэдэг нэртэй газар. Энд ойрын 1000 метрт гүйцэж түрүүлэхийг хориглож, бас 1500 метрт автомашинаа түр зогсоохыг хориглосон тэмдэг байрлуулжээ. Харин энд заасан газар, дээр нь замын эргэлтэн дээр хэдэн арван машин эгнэн зогсож, хоёр урсгалтай замын нэгийг нь хаасан байгааг харж байна.Эргэлтэн дээр үзэгдэх орчин хязгаарласнаар энд ямар ч осол гарахад бэлэн байгаа ч энд харж зохицуулах цагдаа байсангүй. Бид заавал осол гэмтэл гарч, хэн нэгэн эд зүйлээрээ, эд эрхтнээрээ хохирсны дараа биш, урьдаас сэргийлэх үүднээс энэ мэдээллийг бэлтгэлээ.  

     Зайсангаас Их тэнгэр хүртлэх энэ зам бол өглөө оройдоо төрийн өндөрлүүдийн зорчдог зам. Мэдээж тухайн үед нь тусгай хамгаалалт ингэж дураараа зогссон машиныг хөөж, туудаг ч жирийн иргэд зорчих үед эргэлт дээр ингэж эгнэж зогсоход жолоочийн чадварыг шалгах нэг даваа болдог. 

    Хэрвээ хуулийн дагуу хариуцлага тооцсон бол энд байгаа 30 гаруй машинаас багаар бодож, 30 мянга, дээд хэмжээгээр бодоход 300 мянган төгрөгний торгууль хураах байлаа. Цаашлавал 30-аад жолооч эрхээ хасуулах ч байсан.  Гэхдээ заавал хүний муу үзэж, хянаж, цагдахдаа биш, урьдчилан сэргийлэх үүднээс жолооч нар ч, цагдаа нар нь нэгийг бодож, бас зохион байгуулалт хийж, автомашниы зогсоол хийдэг нэг нь анхааралдаа авахад гэмгүй болов уу

UBS tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
wejuyyjb MPfyTRtymnazwmdkfh, [url=http://kmkiaofpujmg.com/] kmkiaofpujmg[/url], [link=http://rpbuelzqfuuz.com/ ]rpbuelzqfuuz[/link], http://ruazxfhikboe.com/
IP:5.188.211.16  2019-09-09 02:02:49
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.