Хүмүүс: ВХ | |
Монголын R&B урсгалын дууг анх удаа дуулсан дуучин бол BX гэдэг. Тэрээр энэ чиглэлийн дууг анх дуулсан гэж хааяа өөрийгөө магтдаг гэсэн. “New star” студээс урлагийн гараагаа эхэлсэн BX богино хугацаанд бие даасан тоглолтоо хийж, цомгоо хүртэл гаргаад амжсан. Харин түүний нэг мөрөөдөл нь гадагшаа явж тоглолт хийх гэнэ. Монголд шинэ урсгалыг бий болгосон дуучин маань хэзээ нэгэн цагт энэхүү мөрөөдлөө заавал биелүүлнэ гэсэн гэгээн мөрөөдөл тээсээр уран бүтээлээ хийсээр байна.
Factnews.mn