Хүмүүс: Баяр Санж | |
Монгол улсын Ерөнхий сайд С.Баяр бага насаа 40 мянгатад өнгөрөөсөн гэдэг. Дөчин мянгатын гэх энэхүү ягаан байрнууднаас өнөөгийн цагийн улс төр, нийгмийн зүтгэлтнүүдээс эхлээд урлаг соёлын олон шилдэг боловсон хүчнүүд төрсөн билээ. Ерөнхий сайд С.Баяр хүүхэд насныхаа тухай “Дөчин мянгатын хүүхдүүд” гэсэн дурсамж номоо бичиж эхлээд байгаа гэнэ. Ямартаа ч эр хүн ном бичих, мод тарих, үр хүүхдэдээ үлдээх байшин барих ёстой гэдэг болохоор Ерөнхий сайд маань дурсамж номоо бичихээр шийджээ. Уг номондоо дөчин мянгатад өнгөрөөсөн хүүхэд насныхаа хөгжилтэй гэгээн дурсамжуудаас оруулах аж.
Factnews.mn