Королиа-2 луйвар хийж явна

2009/07/06
Share |
Хүмүүс: Б Чойжилсүрэн | 
Королиа-2 луйвар хийж явна

Сонгогдсон цагаасаа хойш дуугарахгүй байсаар “Королиа-2” хоч авчихаад байгаа УИХ-ын гишүүн Чойжилсүрэн зүгээр ч нэг дуугай суугаад байхгүй бас луйвар хийсэн сурагтай. УИХ-ын сонгуулиар Увсад мөнгө тараасаар байгаад УИХ-ын гишүүний зөөлөн суудалд сууж чадсан  тэрээр энэ мөнгөө залилан хийж босгосон ч сураг гарч байна. Алим жимс хэмээх хөөрхөн хочтой Батбаяртай нийлэн Цэнгэлдэхийн хажууд барилга барьж эхлээд баахан хүмүүсээс урьдчилгаа авсан юм байх. Өнгөрсөн жил ашиглалтанд орох байр нь өнөөг болтол бахь байдгаараа урагшаа ч ахихгүй байгаад уурссан захиалагчид Чойжилсүрэнтэй уулзах гээд чадахгүй байгаа гэсэн. Төрийн ордон хэмээх нуувчинд орчихоод таг болсон “Королиа-2”-ийг гарч ирж байрных нь урьдчилгаа болгож өгсөн мөнгийг нь өгөхийг хүлээсэн захиалагчид хий дэмий л төрийн ордныг тойрч алхалдаг болсон гэнэ

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.