Хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү хүний хөрөнгөөр хөлжиж явна

2009/07/07
Share |
Хүмүүс:
Хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү хүний хөрөнгөөр хөлжиж явна

Хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү нилээд олон жил энэ байгууллагын даргын суудалд заларч байгаа нэгэн. Тэрээр тийм ч  нэр цэвэр нэгэн биш бололтой. Р.Содхүү дарга 2001 онд Төв аймгийн “Залуучууд” ХК-аас нийт 200-аад сая төгрөгийн үнэ бүхий нийт 54 төрлийн техник болон эд хөрөнгийг худалдан авчээ. Харин мань дарга нэр хүнд, албан тушаалаараа далимдуулан зээлээр авсан юмныхаа 130-аад сая төгрөгийг өгөлгүй луу унжсаар өдийг хүрсэн байна. Р.Содхүү дарга дээрх үнэ бүхий техник хэрэгслийг өөрийнхөө Төв аймагт байдаг “Жаргалант төв” компанидаа гэрээ хийж худалдан авсан хэрнээ өрөө төлөлгүй одоог хүртэл бусдыг хохироож явна. “Алдсан хүн арван тамтай, авсан хүн нэг тамтай” гэгчээр түүнд зээлээр бүтээгдэхүүнээ нийлүүлсэн хүмүүс удаа дараа өрөө төлөхийг шаардахад хэл амаар доромжлон бараг зодох нь холгүй Хөрөнгийн биржийнхээ байрнаас хөөн гаргадаг гэнэ. Бусдын юмыг зээлж авчихаад бас болоогүй эзнийг нь зодож хөөн гэмт хэрэг үйлдээд сууж байгаа дарга нарт хариуцлага тооцох цаг нь болсон бололтой

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.