Хязаалан насны морьд барианд орж ирлээ

2009/07/10
Share |
Хүмүүс:
Хязаалан насны морьд барианд орж ирлээ

Хүй долоон худгаас нийт 268 хурдан хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөлсөнөөс өнгөрсөн жил шүдлэндээ түрүүлсэн Төв аймгийн Баянцогт сумын уугуул С.Ганхуягийн ногоон, мөн түрүү жил аман хүзүүлсэн Шадар сайд М.Энхболдын хээр, түрүү жил айргийн 4-т давхисан Ховд аймгийн Дарви сумын уугуул Б.Мөнхтөрийн бор, айргийн 5-д давхисан Мэндбаярын бор, "Итгэлт Орших" группийн Билэгдэмбэрэлийн хүрэн халзан, Гантөмөрийн хүрэн, "Макс" группийн Д.Цэрэнжигмэдийн хээр, "Заамар 2008"-д түрүүлсэн Х.Цогтсайханы хээр, 3-т давхисан Алтай констракшины Х.Бат-Эрдэнэнийн хээр хүрэн халзан , "Торгоны зам"-ын Гантөмөрийн Соёмбо ухаа гэх мэт хурдын хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөлсөн.

 

Харин энэ жилийн хязаалан насны түрүүг Энэбишийн ганбатын эрлийз хээр авч, Шадар сайд М.Энхболдын хээр аман хүзүүлж, Мөнхтөрийн хар бор, айргийн дөрөвт "Макс" группийн Д.Цэрэнжигмэдийн зээрд, тавд Ганхуягийн ногоон хурдаллаа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.