Битүү морь түрүүллээ

2009/07/11
Share |
Хүмүүс:
Битүү морь түрүүллээ

Нар хур тэгширсэн энэ өдөр наадамчин олон минь үнэхээрийн сайхан наадаж байна. Ардын хувьсгалын 88 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 803 жилийн ойн баяр наадмын хурдан их насны морьд уралдан ирлээ. 338 их насны морь бүртгүүлсэнээс 331 их морь гарааны зурхайгаас эргэж, Ховд аймгийн алдарт уяач “Бэлон” компанийн захирал Баатархүүгийн хээр морь түрүүллээ. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Готов гэж хүний унаган адуу. Өмнө нь аймаг сумандаа л тоосоо өргөж байсан улсад уралдаж байгаагүй морь аж. Аман хүзүүнд “Сонор Трейд” компанийн Энхболдын Егүзэр хээр морь ирлээ. Егүзэр хээр морийг Монгол Улсын тод манлай уяач Ц.Дуламсүрэн уяж хурдлуулсан. Хавар болсон “Дүнжингарав-2009” уралдаанд энэ хурдан буян түрүүлж ирж байсан. Егүзэр хээр морины угшилыг хөөвөл Сүхбаатар аймгийн Болдоо гэж хүний унаган адуу гэсэн. Гуравт “М-Ти-Эс” компанийн захирал Бат-Эрдэнийн Өсгий цагаан зээрд морь хурдаллаа. Өсгий цагаан зээрд морь өмнө нь Улсын наадмаар хязаалан, соёолон насандаа айрагдаж байсан хурдан ажнай. Дөрөвт “Урьхан санаа” компанийн Чинбатын зээрд морь хурдалж, тавд Хэнтий аймгийн битүү морь улсын наадамд торгон жолоогоо өргүүлэхээр боллоо. Энэ морийг Улсын тод манлай уяач Онон уяж сойж хурдлуулжээ. Эзэн нь ММСУ-ын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Сэргэлэн гэж хүн бий.
Зургаад Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Бүргэдэйн хээр морь, долоод “Агт-Эрдэнэ” галын Дэлгэрдалайн Халтар морь, наймд “Босоо хүлэг” галын Симба группийн Батсайханы бор хурдалж, Дундговь аймгийн Дэлгэрцогт аймгийн харъяат О.Тагарваа ламын шарга есөд, аравт БЗД-ийн Гачуурт тосгоны МСУХ-ны тэргүүн Ю.Атарсайханы морь тус бүр эхний 10 байрт хурдалжээ. Их насны морь ямар нэгэн будлиангүй сайхан уралдсан ч уралдааны замд 9 хурдан ажнай эндсэн харамсалтай мэдээ байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopjk SFC сигналы prismchain криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° brother прогноз на 2018 год BitTokens курс к рублю CryptoCarbon криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° курс OmiseGO сигналы Ignis где купить JOBS прогноз Safe Exchange прогноз на сегодня STV криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° курс Unikoin Gold где купить ENJ сигналы startcoin прогноз STARS прогноз на сегодня VIVO кошелек PART криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° Ð¿ÐµÑ€ÑÐ¿ÐµÐºÑ ‚ива ADA прогноз на сегодня MKR где купить ZENI курс сигналы High Performa Agrello прогноз на сегодня Tao кошелек ENRG кошелек energo прогноз Infinity Pay новости ZOI кошелек LTCU кошелек DynamicCoin анализ SolarCoin курс EBET криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° прогноз 2018 UIS курс к рублю криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° LendConnect Q2C сигналы HEAT график FCN график Voxels где купить
IP:5.101.219.242  2018-01-30 03:25:17
jaoiopmser Москва БутырскР¸Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Ecstasy: Red Bull 200 mg ПриморсРºÐ¸Ð¹ край купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ LSD 220 mkg Адыгея купить шишки Москва Ð“Ð°Ð³Ð°Ñ€Ð¸Ð½Ñ ÐºÐ¸Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Героин Ð½Ð°Ñ‚ÑƒÑ€Ð°Ð»Ñ ŒÐ½Ñ‹Ð¹ Купить героин в Нарьян-М
IP:5.189.207.236  2018-09-10 06:21:16
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.