Наадмын өмнөх хаалттай томилгоо ба өршөөл

2009/07/14
Share |
Хүмүүс:
Наадмын өмнөх хаалттай томилгоо ба өршөөл

НАЙРААНЫ ЭЛЧИН САЙД НАРЫГ ТОМИЛОВ
Их хурлын эрхэм гишvvд наадмаар өөрийнхөө нэрээр морь уралдуулж, хувийн компанийнхаа нөлөөнд бөх барилдуулдгийг хэн хvнгvй мэднэ. Ийм хоббитой гишvvд наадмын өмнө төрийн ажилд идэвхтэй оролцоогvйг онцолж байна. Чуулганы танхимд vлдсэн хэд нь энэ сарын 9-ний vдэш эх орноо төлөөлөн хилийн чинадад ажиллах Элчин сайд нарыг томиллоо. Гаднын 11 оронд суух дипломатуудыг томилох хуралдаан хаалттай болсон юм. Олон нийтээс нууцлахаар төрийн хар хайрцагны бодлого тэнд яригдаагvй нь лавтай. Томилгоог дундаа хийж найрааны Элчин сайд нарыг сэтгvvлчдээс нууж ажилд оруулсан бололтой. Эх сурвалжийн өгvvлж буйгаар шинэ Элчин сайд нарыг гишvvд 100 хувийн саналаар дэмжсэн гэх боловч Германд суух Б.Даваадоржийг МАХН-ынхан бvлгийнхэн хурлаараа дэмжээгvй гэсэн. Дипломатуудын нэрийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр зөвшилцөж хоёр нам vндсэндээ тохироод УИХ-д оруулж ирсэн тул "ногоон гэрлээр" томилсон юм. Зарим нь очих орныхоо хэлийг мэддэггvй, зөвхөн орос хэлний мэдлэгтэй хэмээн танилцуулгад нь дурджээ.
Хоёр хөршид улсаа төлөөлөх Элчин сайд нарыг МАХН, АН хоёр хувааж авчээ. Элчин сайд нарын жагсаалтаас vзвэл Д.Идэвхтэн, ИЗН-ын Ц.Ганхуяг нар гадаад ертөнцтэй холбогдсон ажил төрлийн туршлага нимгэн. Шинэ Элчин сайд нарыг ажилдаа очихоос нь өмнө дипломат албаны анхан шатны 45 хоногийн курсэд хамруулдаг. Энэ сургалтад дээр нэр дурдсан дипломат албанд мэргэшээгvй нь хамрагдах аж. Элчин сайд нар энэ долоо хоногт Ерөнхийлөгчөөс итгэмжлэх жуух бичгээ авна. Тэдний хэн нь хэн бэ гэдгийг товч танилцуулъя.

ОХУ-д суух Онц бөгөөд Бvрэн эрхт Элчин сайд Д.Идэвхтэн. Тэрээр Краснодар хотын Техникийн их сургууль, Москва хотын Нийгмийн ухааны академийг төгссөн. Инженер, улстөр судлаач мэргэжилтэй. Өнгөрсөн дөрвөн жилд парламентад суухдаа УИХ-ын дэд дарга, МАХН-ын бvлгийн даргаар ажиллаж байсан. МАХН-ын нарийн бичгийн дарга байхдаа зvvний чиглэлийн намуудтай хамтарч байснаас өөр гадаад ертөнцтэй харилцсан туршлага vгvй. Хойд хөршид суух Д.Идэвхтэн ирэх дөрвөн жилд дипломат албанд идэвхийлэн зvтгээд ч хvч дутагдах магадлалтай. Тэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын албан тушаалтай. Иймд нэг дэд сайдын суудал эзгvйрч дахин томилгоо хийх нь.

БНХАУ-д суух Онц бөгөөд Бvрэн эрхт Элчин сайд Ц.Сvхбаатар. Өмнөд хөршид Монгол Улсаа төлөөлөх тэрээр АН-ын харьяалалтай. Өмнө нь Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсад сууж байсан туршлагатай дипломатч юм. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр томилогдсоныхоо дараа Ц.Сvхбаатарыг Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллуулахаар хажуудаа авсан ч тун удалгvй өөр алба санал болгосон нь энэ. Ц.Сvхбаатар өмнө нь АН-ын Гадаад харилцааны нарийн бичгийн дарга, Хууль зvй, дотоод хэргийн дэд сайдын алба хашиж байв.

Бvгд Найрамдах Казахстан улсад суух Онц бөгөөд Бvрэн эрхт Элчин сайд Х.Аюурзана. Дипломат албанд 31 жил ажилласан тэрээр "Онц бөгөөд бvрэн эрхт Элчин" хэмээх дипломат цолтой бөгөөд энэ албанд тохирсон эрхмээр нэрлэжээ. Бээжин дэхь ЭСЯ-нд атташе, зөвлөх, Гадаад харилцааны яаманд атташе, Хөрш орнуудын газрын захирлаар ажиллаж байсан Х.Аюурзаныг Гадаад харилцааны сайд дипломатад санал болгожээ.

Бvгд Найрамдах Болгар улсад суух Онц бөгөөд Бvрэн эрхт Элчин сайд Ц.Ганхуяг. ИЗН-ын дэд даргын ажилтай тvvнийг Элчин сайдаар томилогдсонд олон хvн гайхсан. Хоёр том намын дундаа хийдэг томилгоонд ИЗН өртсөн нь сонирхол татсан хэрэг. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн vеэр АН-ыг дэмжиж оролцсон болохоор Ц.Элбэгдорж Ц.Ганхуягт дипломат алба шан болгож өгсөн байх. Завхан аймгийн дунд сургуулийн багшаас ажлын гараагаа эхэлсэн тэрээр төрийн албанд 12 жил ажиллажээ. Харин дипломат албанд ажилласан туршлага vгvй. 1996-2000 онд УИХ-ын гишvvн, Хvнс, хөдөө аж ахуйн сайд, дэд сайдын алба хашиж байлаа. Элчин сайд нарыг дипломат албанд ажилласан байдал, гадаад хэл, ажлын туршлагаар нь vндэслэл болгож сонгодог ч Ц.Ганхуягт энэ шаардлагыг тавьсангvй, зөвхөн сонгуулийн урамшуулал болгожээ.

Бvгд Найрамдах Чех улсад суух Онц бөгөөд Бvрэн эрхт Элчин сайд С.Цоггэрэл. Хуульч мэргэжилтэй, орос хэлний мэдлэгтэй тэрээр төрийн албанд 32 жил, дипломат албанд зургаан жил ажиллажээ. НАХЯ-ны төлөөлөгч, Софи дахь ЭСЯ-нд атташе, Москва дахь ЭСЯ-нд зөвлөх, ТЕГ-ын гадаад тагнуулын газрын орлогч дарга, хэлтсийн даргаар ажиллаж байсан. Увс аймгийн Хяргас сумын харъяат С.Цоггэрэлийг монголчууд олноор ажиллаж, амьдардаг, мөн тийш зорихыг хvсдэг Чех орны дипломат төлөөлөгчийн газрыг удирдах боломжтой хvнээр нэрлэв.

Бvгд Найрамдах Франц улсад суух Онц бөгөөд Бvрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл. Москвагийн улсын их сургуулийг төгссөн, орос хэлний мэдлэгтэй тэрээр нийслэлийн АН-ын даргаар ажиллаж байсан. Одоо хувийн бизнес эрхэлдэг. М.Энхсайханы Засгийн газрын vөд Гадаад хэргийн сайдаар ажилласан. Монгол Улсаас Бельгийн Вант улс, Европын холбоонд суугаа Онц бөгөөд бvрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.

Канад улсад суух Онц бөгөөд Бvрэн эрхт Элчин сайд Т.Залаа-Уул. Тэрээр Гадаад харилцааны яамны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын зөвлөхөөр ажилладаг. Өмнө нь ЭСЯ-нд зөвлөх, атташегаар ажиллаж байсан бөгөөд "Тэргvvн шадар" хэмээх дипломат цолтой. Ажил, мэргэжлээрээ ч Элчин сайдын албанд тохирсон хvн хэмээж байна.

Холбооны Бvгд Найрамдах Герман улсад суух Онц бөгөөд бvрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж. Тvvнийг Элчин сайдад санал болгосонд УИХ дахь МАХН-ын бvлэг эсэргvvцэж хаалттай хуралдаанаараа өөр хvнийг томилох тухай хэлэлцсэн ч нэгдсэн чуулганы vеэр дэмжсэн байна. Б.Даваадорж Гөрман дахь Монголын ЭСЯ-нд зөвлөхөөр ажилладаг. "Итгэмжит" хэмээх дипломат цолтой.

Швейцарийн Холбооны улсад суух Онц бөгөөд Бvрэн эрхт Элчин сайд бөгөөд НVБ-ын Женев дэх салбар, олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч Л.Оргил. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Л.Оргил дипломат албанд тохирсон томилгоо байлаа. Тэрээр өмнө нь НVБ-д улс төрийн ажилтан, Нью-Йорк дахь "Роккофеллэрийн сан"-нд судлаач, Вашингтон дахь ЭСЯ-нд нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

Шведийн Вант улсад суух Онц бөгөөд Бvрэн эрхт Элчин сайд Б.Энхмандах. 2006 оноос хойш Байгаль орчны дэд сайд, 2008 оноос Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байсан юм. Ленинградын их сургууль, Москвагийн нийгмийн ухааны акадөмийг төгссөн. Улс төр судлаач, багш мэргэжилтэй, хэл ус сайтай Б.Энхмандахыг дипломат албыг хаших боломжтой хvнээр нэрлэж байна.МАХН-ын улс төрийн зөвлөх, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан тэрээр намынхаа болж бvтэхгvй зvйлийг чангахан илэрхийлдэг байв. Өмнө нь Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсын ЭСЯ-нд элчин зөвлөхөөр ажиллаж байжээ.
Кувейт улсад суух Онц бөгөөд Бvрэн эрхт Элчин сайд К.Сайраан. Манай улс Кувейтэд ЭСЯ-тай болох шийдвэрийг УИХ саяхан гаргасан юм. Анхны Элчин сайдаар К.Сайрааныг томилж байгаа нь нvдээ олсон томилгоо болов. Учир нь тэрээр Арабын ертөнцөд танил олонтой,сайн нөхрийн харилцаатай, араб хэл мэддэг. Баян арабаас хөрөнгө татах боломжтой хvн хэмээж Ерөнхий сайд С.Баяр өнгөрсөн намар өөрийнхөө намаас бус АН-ын К.Сайрааныг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллуулж байгаа. Тэрээр өмнө нь Бvгд Найрамдах Египет улсад Элчин сайд, Каир дахь ЭСЯ-нд атташегаар ажиллаж байв. 2004-2008 онд Баян-Өлгий аймгаас сонгогдон УИХ-д сууж байлаа.

3000 ШАХАМ ГЭМТ ЭТГЭЭДИЙГ ӨРШӨӨВ
Баяр наадмын өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан хуулиас Өршөөлийн тухай хууль олны анхаарал татаж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сэдсэн энэ хуулийг парламент хаалттай хуралдаж батлав. Хууль батлагдахтай зэрэгцэн 100 гаруй хvн суллагдсан гэж Хууль зvй, дотоод хэгийн сайд Ц.Нямдорж хэллээ. Өршөөлийн хуульд хамрагдах гэмтнvvдийг наймдугаар сарын 1-нээс өмнө суллаж дуусах гэнэ. Өршөөлийн хуулиар гэмт хэрэг vйлдэж, анх удаа хорих ялаар шийтгvvлсэн, 18 насанд хvрээгvй байхдаа vйлдсэн гэмт хэрэгт ял эдэлж байгаа, 18 насанд хvрээгvй хvvхэдтэй болон жирэмсэн эмэгтэйчvvд, ял эдэлж байхдаа бие махбодидоо санаатайгаар гэмтэл учруулснаас бусад шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа 70 ба тvvнээс дээш хувиар алдаж тахир дутуу болсон хvмvvс, 60-аас дээш насны эрэгтэйчvvд, 55-аас дээш насны эмэгтэйчvvд, 18 насанд хvрээгvй ялтнуудыг суллах юм.

Мөн хvнд гэмт хэрэг vйлдэж хорих ял шийтгvvлсэн ялтны эдлээгvй vлдсэн хорих ялаас дөрвөн жилийг, онц хvнд гэмт хэрэг vйлдэж хорих ял шийтгvvлсэн ялтны эдлээгvй vлдсэн хорих ялаас гурван жилийг хасна. Хууль хvчин төгөлдөр болохоос өмнө ял эдэлж дууссан этгээдийн Эрvvгийн хуулийн 78 дугаар зvйлийн хоёр дахь хэсэгт заасан ялгvй болох хугацаанаас vлдсэн хугацааг, хорих ялыг нь тэнссэн этгээдийн хянан харгалзах хугацаанаас vлдсэн хугацааг, хорих газраас тэнсэн суллагдсан этгээдийн хянан харгалзах хугацаанаас vлдсэн хугацааг, насанд хvрээгvй хvvхэд болон жирэмсэн эмэгтэй, гурав хvртэлх насны хvvхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял ногдуулсан шvvхийн таслан шийдвэрлэх тогтоол биөлvvлэх ажиллагааг хойшлуулсан хугацаанаас vлдсэн хугацааг хэрэгсэхгvй болгохоор тусгажээ.

Тvvнчлэн Эрvvгийн хуульд заасан хөнгөн, хvндэвтэр гэмт хэрэг анх удаа vйлдсэн хvмvvсийн хэрэг бvртгэх, мөрдөн байцаах болон шvvхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрvvгийн хэргийг хэрэгсэхгvй болгоно. Харин цаазаар авах ял шийтгvvлсэн этгээ¬дийн ял нь уучлагдан хорих ялаар солигдсон, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон, гурав ба тvvнээс дээш удаа гэмт хэрэг vйлдэж, хорих ял шийтгvvлсэн, урьд нь санаатай гэмт хэрэг vйлдэж, хорих ял эдэлж байсан этгээд Эрvvгийн хуулийн 78 дугаар зvйлд заасан ялгvйд тооцох хугацаа болоогvй байхад гэмт хэрэг санаатай vйлдэж, дахин хорих ял шийтгvvлсэн бол энэ хуульд хамруулахгvй юм байна. Хууль баярын өдөр буюу долдугаар сарын 10-ны 24.00 цагаас өмнө гэмт хэрэг vйлдсэн этгээдэд хамаарах юм. Өршөөлөөр 3000 шахам ялтан суллагдах тоо байна. Ялтнуудыг олноор өршөөн хэлтрvvлэх нь нэг талдаа төр нь иргэнээ уучилж буй таатай зvйл боловч нийгэмд гэмт хэргийн тоо өсдөг сөрөг талтай. Шоронгоос суллагдсан этгээдvvдийн орох оронгvй нэг нь гадуур тэнэж гэмт хэрэг vйлдэх нь элбэг тул иргэд болгоомжтой байхыг анхааруулж байна.

ТАВАН ХVНИЙ АМИЙГ 250 САЯАР VНЭЛЭВ
Хохирогчдод нөхөн олговор олгох тухай нэг удаагийн хуулийг батласан нь УИХ-ын гишvvдийн наадмын өмнө амжуулсан бас, нэг ажил болов. Долдугаар сарын 1-ний vймээний vеэр амь насаа алдсан хvмvvсийн ар гэр, бэртэж гэмтсэн иргэдэд төрөөс нэг удаагийн нөхөн олговор олгох хуулийг Засгийн газар санаачилсан юм. Урьдчилсан тооцоогоор нөхөн олговорт 11 тэрбум 923 сая 718 мянган төгрөгийг улсын төсвөөс гаргах шаардлагатай боллоо. Vймээний vеэр таван хvн амь насаа алдаж, албан vvргээ гvйцэтгэж байхдаа гэмтэж, бэртсэн онцгой байдлын албаны дөрөв, цагдаа, дотоодын цэргийн 393 албан хаагчаас гадна 401 иргэний биөд гэмтэл учирч, 155 иргэн, 118 аж ахуйн нэгжид эд хөрөнгийн хохирол учирсан юм. Амь насаа алдсан иргэний ар гэрт тус бvр 16 сая төгрөг олгохоор хуулийн төсөлд тусгасан байсныг 50 сая болгож батлав. Өөрөөр хэлбэл, vймээний vеэр нас барсан таван хvний амь нийтдээ 250 сая төгрөгөөр vнэлэгдсэн юм. Албан vvргээ гvйцэтгэж яваад эрvvл мэндээрээ хохирсон цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын албаны албан хаагч нарт шvvхийн шинжилгээгээр тогтоосон гэмтлийн зэргээс хамаарч албан тушаалын нэг сарын цалинг тодорхой хувь хэмжээгээр өсгөж тооцох боллоо. Хvнд гэмтэлтэй төрийн тусгай албан хаагчдад 12 сая 96 мянган төгрөгийн, хvндэвтэр гэмтэлтэй албан хаагчдад дөрвөн сая 32 мянган төгрөгийн, хөнгөн гэмтэлтэй албан хаагчдад нэг сая найман мянган төгрөгийн нөхөн олговрыг олгоно. Ингэхдээ нэг сарын албан тушаалын жишиг цалинг 336 мянган төгрөгөөр тооцсон байна.

Хvнд гэмтэлтэй иргэнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 112 дахин, хvндэвтэр гэмтэлтэй иргэнд 37 дахин, хөнгөн гэмтэлтэй иргэнд ес дахин өсгөж нөхөн олговорын хэмжээг тооцох аж. Хохирогчдод мөнгө олгох хуулийг УИХ баталчихлаа. Одоо мөнгийг ямар аргаар өгөхийг Засгийн газар тусгай журам баталж шийдэх юм.

Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.