Д.Загджав явсан газар балагтай

2009/07/15
Share |
Хүмүүс: Д Загджав | 
Д.Загджав явсан газар балагтай

УИХ-ын сонгуулиар өрсөлдөгчөөсөө цөөхөн хүний саналаар илүү гарч, аз нь түшин  “ялж” парламентад орж ирсэн Д.Загджавын талаар сайн үг ер нь огт сонсогдохгүй нь бололтой.  Ах дүүгээрээ нийлж бүхэл бүтэн дүүргийг хаана алба шиг үе улиран эзэмшиж суух хүсэлтэй түүний газартай холбоотой маргаан бусдаасаа илүү жин дардаг нь нууц биш. Эхнэр нь сумны наймааг монголд цэцэглэн хөгжүүлж, эр нөхөр нь газрын наймаанд гаршсан гээд дандаа хориотой наймаа хийж хөлжсөн энэ гэр бүлд үнэн цагаанаар хөдөлмөрлөж олсон мөнгө гэж байдаггүй гэлтэй. Өдгөө ХУД-т болж байгаа газартай холбоотой маргаантай маргаангүй бүх асуудал Загджавыг Засаг дарга байх үед гарын үсэг зурагдсан байдаг. Наад захын ганц жишээ дурьдахад л тэрээр Хан-Уул дүүргийн засаг дарга байхдаа “M&G” констракшнд 11,8 га газрыг ашиглуулахаар зөвшөөрөл олгож л дээ.

Гэтэл уг газар нь Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээтэй, нийслэлийн онцгой зэрэглэлд багтдаг газар аж. Мөн нийслэлийн цэвэр усны хангамжийн бүсэд ч хамаарна. Энэ зэрэглэлийн газарт барилга барьж, байгууллага үйл ажиллагаа явуулах нь бүү хэл айл ч суурьшихыг зөвшөөрдөггүй. Гэтэл Д.Загджав ийнхүү хуулийн дээр гишгэн эрх мэдлээ хэтрүүлж, зөвшөөрөл олгосныг авлига авч, ашиг харсан гэж үзэхээс өөр үндэс алга. Мөн Улаанбаатар хотын усны ундарга дээр баригдаад байгаа “Баянмонгол” хорооллын газар ч Загджавтай холбоотой гэж яригддаг. Хамагл шугам сүлжээтэй, усны ай савтай газраа худалдсан Загджавын тарьсан балагийн хариуг хэн үүрэх юм бол

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.