Хүмүүс: Т Бадамжунай | |
ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайг намынхаа хамаг л мэдлийг гартаа атгасан нэгэн гэлцдэг. Харахад гэмгүй, хөдөөх маягийн царайтай энэ эрхэм харагдаж байгаа шигээ тийм чиг гэм хоргүй нэгэн биш бололтой. Улс төр бизнесмэнийнхэн, хууль хяналтынхантай хэл амаа ололцож чаддаг тэрээр хотын менежер байхдаа зарсан газруудаараа хагарталаа баяжиж, хэний ч өмнө хөрөнгөөрөө илүү гарна уу гэхээс дутахааргүй болсон.
Хадгаламжийн банкны 1.3 тэрбум төгрөгийг Чимэдцэрэнтэй нийлж идсэн ч өөрийгөө сугалж үлдэн, хамсаатнаа аавынх руу үдсэн хоншооргүй ч эр гэлцэх нь бий. Өдгөө Ах намыг гартаа атгасан толгойлогч нь гэгддэг Т.Бадамжунайг Намбарын хүү хүчирхэг байхдаа ч дийлдэггүй байсан гэгддэг. 2000 онд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан Л.Энэбиш агсан “Т.Бадамжунайг хэрхэвч нам руу ойртуулж болохгүй хүн шүү. Ялангуяа хотын менежер болгож болохгүй” гэж хатуу эсэргүүцэж байсан ч дийлээгүй гэдэг
Factnews.mn