Хүмүүс: Г Золбоот | Бямбадорж | Батмөнх Сарантуяа | |
Мянга мянган шvтэн бишрэгчийг байлдан дагуулсан төрөлхийн авъяас, нэр төр, нөлөө, хээгvй зан, гvндvvгvй амьдрал, шударга яриа гээд МУГЖ дуучин Б.Сарантуяагүйгээр Монголын рок поп урлагийн гэр бvлийг төсөөлөхөд бэрх. Цаг үргэлж бусдын манлай байсаар ирсэн “Зууны манлай” дуучин хатагтай маань аав болон төрсөн ахыгаа алдан нэг хэсэг рок попын гал тогооноос хөндийрч, урлагийн тайзнаас буухыг завдсан боловч түүний дууг сонсох дуртай, түүний дуугаар амьсгалдаг олон зуун мянган фэнүүдийнхээ шахалтаар эдүгээг хүртэл дуулсаар яваа.
Хамгийн сүүлд төрсөн өдрийнхөө тоглолтыг 4-р сард хийж, “Төрсөн өдрийн аялгуу” цомгоо фэнүүдийнхээ гар дээр тавьсан поп хатагтай маань аль хэдийнэ дараагийнхаа буюу 14 дэхь цомгийнхоо ажилд орсон явна. Энэ дашрамд нэгэн мэдээллийг дуулгахад түүний 14 дэхь цомогт орсон бүх дууны клипийг Харумофужи Д.Бямбадорж 100 хувь ивээн тэтгэхээ амлаад байгаа аж. Хүүхэд байхаасаа дуучин Сараагийн дууг сонсож, фэн нь явсан Д.Бямбадоржийн хувьд үүнийгээ “Зууны манлайд дуулгаж, миний оруулж байгаа хөрөнгө оруулалт бол хувь хүнд бус, таны уран бүтээлд хандив өргөж байгаа юм шүү. Өшөө олон жил уран бүтээл туурвиарай” гэж хэлээд өгсөн гэсэн. Ямартаа ч тун удахгүй мэндлэх Сараагийн 14 дэхь цомог Харумофужигийн дэмжлэгээр фэнүүдийнхээ гар дээр очих нь ээ
Factnews.mn