Хүмүүс: Г Өсөхбаяр | |
Үндэсний их баяр наадам, Их монгол улс байгуулагдсаны 803 жилийн ой, Ардын хувьсгалын 88 жилийн ойн баяр наадмаар урамтай сайхан барилдан ес даван түрүүлж, Даян аварга болсон Г.Өсөхбаярыг хурандаа цолоор шагнажээ. Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны бөх Г.Өсөхбаярыг амжилттай сайн барилдсан хэмээн Батлан хамгаалахын сайд Лу.Болд, ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч хошууч генерал А.Ганбат болон тус яамны удирдлагууд ийнхүү өндөр дээд цолоор шагнасан. Мөн наадмаар амжилттай барилдаж үзүүрлэсэн “Алдар” спорт хорооны тамирчин улсын арслан До.Ганхуягт дэд хурандаа, харцага цол хүртсэн БХИС-ийн бөх аймгийн арслан Ө.Бат-Оршиход дэслэгч цол тус тус олгосон юм.
factnews.mn