Оюутолгойн гэрээг батлуулах гэж улайрагчид хэн хэн бэ?

2009/07/16
Share |
Хүмүүс:
Оюутолгойн гэрээг батлуулах гэж улайрагчид хэн хэн бэ?

УИХ Оюутолгойн гэрээг одоогийн хувилбараар яаравчлан баталбал ард тvмэнд ямар ч ашиггүй улс орноо худалдсанаас ялгаагүй зүйл болно гэж үзэн иргэний хөдөлгөөнүүд нэгдээд байгаа. Тэдний хэлсэнээр бол энэ гэрээг яаравчлан батлуулах нь Ерөнхий сайд С.Баяр, тvvний уул уурхайн бодлогын зөвлөх Ц.Дамиран, Сангийн сайд С.Баярцогт, ХЗДХ-ийн сайд, Ц.Нямдорж, УИХ-ын гишvvн Х.Бадамсvрэн, Д.Одхvv, Ч.Хvрэлбаатар, Ч.Сайханбилэг нарт ашигтай болоод байгаа гэнэ. Харин тэд уг гэрээг сайн нягталж байж батлах нь зүйтэй хэмээн эсэргүүцэж байгаа З.Энхболд, Д.Тэрбишдагва, Ж.Энхбаяр, Ш.Сайхансамбуу, Д.Ганхуяг, Р.Раш, Б.Бат-Эрдэнэ нарын гишvvдийг дэмжиж, хамтдаа эцсээ хүртэл тэмцье гэдгээ дуулгаад байгаа аж. Ямартаа ч Оюутолгойн гэрээний талаар таван жил ярьж, Засгийн газарт гурван удаа оруулж ирээд ямар ч ахиц гарсангvй.

Яг үнэнийг хэлэхэд наадамтай уралдан батлуулах гэж улайран зүтгээд байгаа Оюутолгойн гэрээний төслийн талаар жирийн иргэд битгий хэл зарим гишүүд ямар ч мэдээлэлгүй явж байна лээ. Яг ямар гэрээ хийх гэж байгаа тухайгаа уг гэрээ хийх талууд, Засгийн газрын ажлын хэсэг УИХ-ын гишvvдээс тас нууж байгааг юу гэж ойлгох вэ таминь ээ. Ард тvмнээ төлөөлж УИХ-д сууж байгаа бvрэн эрхт гишvvд нь гэрээний тухай мэдэхгvй байгаа юм чинь иргэд мэдээлэлгvй байгаад гайхах хэрэггvй юм.  

factnews.mn
 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.