Улсын гарьд Б.Гантогтох Даян аварга А.Сүхбатын хөдөлмөрийг талаар болгожээ

2009/07/16
Share |
Улсын гарьд Б.Гантогтох Даян аварга А.Сүхбатын хөдөлмөрийг талаар болгожээ


Наадам сайхан болж өнгөрлөө. Бөх нь бяртай, морь нь хурдан, сум нь мэргэн сайхан наадам болсон. Харин 5-ийн давааны барилдаан наадамчин олны сэтгэлийг гонсойлгосон нь нууц биш. Өнөө жилийн начны найраа 60 саяын үнэ хүрсэн сурагтай байна лээ. Улсын гарьд Б.Гантогтох байнга л шөвгөрөх бөхийн дунд бичигддэг байсан бол одоо начны найраанд орох төдийхөн болчихжээ. Түүнтэй хамгийн ойр байдаг хүн Даян аварга А.Сүхбат үндэсний бөхийн спортод бугласан энэ муухай бусармаг явдалтай тэмцэж, амьтан хүнд муугаараа дуудуулан, нүүр амаа улалзуулан, ад үзэгдэн байж цолны найраа, бөхийн авлигыг эсэргүүцэн уриа лоозон барьсаар Төв цэнгэлдэхийн торгон ногоон дэвжээнд гарч байхад хадам ах нь начны найраанд ороод явж байдаг. Хадам нь начны найраа хийгээд, Даян аваргын уриа лоозонг ямар ч үнэ хүндгүй болгож орхисон.
Мөн хэний ч санаанд оромгүй цолтой бөхчүүд найраа хийж начин цолтнуудыг төрүүлсэн.  Улсын гарьд И.Доржсамбууг начны найраанд ороход гайхах хүн дэндүү олон байлаа. Уг нь түүнийг амжилттай барилдаж шөвгөрөх байх гэж бөхийн хорхойтнууд тааварлаж байсан. Харин тэрбээр өөрийгөө бус өрөөлийг бодож нутгийн дүүгээ дэмжсэнд дургүйцэх хүн нэлээд олон байгаа. Одоо ч дургүйцсээр. Уг нь аймгийн арслан Э.Энхбатыг олон хүн чадлаараа начин цол авна гэж итгэж байсан. Гэвч тийм зүйл болсонгүй. Мэдээж Доржсамбуу, Гантогтох тэргүүтнүүд “би авилга аваагүй” гэж мэлзэж дайрах л байх. Юу гэж би тэдэн төгрөг авсан гэж тоочоод байхав. Начны найрааг эсэргүүцдэг хэдэн хүн байхад, хөхиүлэн дэмждэг хэсэг бүлэг этгээд байна.

factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Áåëîêàíû êóïèòü çàêëàäêó Cocaine êóïèòü Ìåòîä Âèäíîå Ìîñêâà Íîâî-Ïåðåäåëêèí
IP:141.101.132.242  2018-08-28 16:26:33
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.