Т.Ариунаа ам баригчидтай дайн зарлав

2009/07/16
Share |
Хүмүүс: Төмөр Ариунаа | 
Т.Ариунаа ам баригчидтай дайн зарлав


Өнөө үед хүссэн хүн бүр л улстөрч бас дуучин болдог болжээ. Ялангуяа охидын хамтлаг ам барих нь илүүтэй болсон. Тэгвэл МУГЖ дуучин Т.Ариунаа ам барьж дуучдын нэр хүндийг унагах болсон охидын хамтлагийнханыг нэр заан нэрлэж, энэ үйлдэлээ зогсоохыг шаардан, эхний ээлжинд олон нийтэд зарлахаа азнан, өөрсдөд нь хатуу анхааруулаад байгаа гэнэ. Түүний анхааруулгад орон ам барьсанаас эмэгтэй дуучдын нэр хүндийг унагасан гэж үзэж байгаа хамтлагууд дотор өдгөө ая дуугаа өргөн мандан бадарч яваа хамтлагийнхан ч орсон байсан. Тэр бүү хэл Т.Ариунаа тэдэнд тусгайлан цаг гарган амьдаар дуулж сурахад нь туслахаа ч амлаад байгаа аж. Ямартаа ч амаа хөдөлгөсөн болж, цаана нь бичлэг тавьдаг дуучдын тоо гавъяатын ачаар цөөрч, эмэгтэй дуучид амьдаараа дуулдаг болох нь ээ. Энэ ч утгаараа дуучин Т.Ариунаа удахгүй хийх тоглолтоо 100 хувь амьдаар хийж фэнүүддээ бэлэг барихаа амлаад байна. 

factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.