Хүмүүс: Баабар | |
Оюу толгойн төсөл унасанаар хамгийн их “сэтгэлээр унаж” хүнд байдалд орсон хүн бол өөрийгөө нийтлэлийн хаан гэж өргөмжилдөг Баабар. Томоос томоор нүүр дүүрэн нийтэлсэн түүний хамгийн сүүлийн нийтлэлд “Оюу толгойг Канадуудад өгөөгүйгээс Хятадын талд асуудал шийдэгдэх нь. Хохино та нар. Дахиад ийм боломж гарахгүй. Дэлхий Монголоос нүүр буурууллаа” гэх мэтээр хэтэрхий нэг талыг барьсан нийтлэл бичжээ. Уг нь Оюу толгойтой толгойгүй Монгол улс болоод л ирсэн. Цаашдаа бидэнд ашигтай гэрээний төсөл бариад ирэх улс хаа сайгүй л байгаа. Гэтэл Оюу толгойн гэрээний төсөлийг унагалаа гэж хохино та нар гэх мэтээр чимээгүйхэн хараад сууж байсан жирийн иргэдээ заналхийлсэн нь өөрийг нь хэр зэрэг бүдүүлэг хүн бэ гэдгийг харууллаа. Ер нь Баабарыг Оюутолгойн төсөлийг авах гэж үхэн хатан зүтгээд байгаа Айвенхоу Майнзын талд үйлчилдэг гэх яриа байдаг. Жил гаруйн өмнө л гэхэд Айвенхоу Майнзыг өмөөрч 100 сая төгрөгөөр нийтлэл бичиж өгсөн гэсэн яриа хүртэл гараад авсан. Харин энэ удаа ноён Баабар энэ нийтлэлээ чухам хэдэн төгрөгөөр үнэлсэн бол...
Магадгүй үүний цаана хэзээ хэзээгүй ганхахад бэлэн болоод байгаа Засгийн газрыг ч өмөөрсөн хандлага байгааг үгүйсгэхгүй юм. Оюу толгойн төсөл унаснаар хамтарсан Засгийн газрыг улам хэврэгшүүлж, Баабар мэтийн хүмүүс өмөөрөх гэж хөдөлж эхэлсэн нь энэ гэсэн яриа улс төрийн хүрээнийхэн дунд яригдаж эхэллээ.
factnews.mn