Хүмүүс: Ч Сайханбилэг | |
Нэгэн үе “Та сувгаа бүү солиорой” гэж залхаадаг байсан Ч.Сайханбилэг одоо болохоор “та үнэмлэхээ солиорой” гэж хэлэн залхаадаг боллоо. Монгол улсын бүх иргэнийг шинэ иргэний үнэмлэхтэй болгоно гэж дэмий ярин баахан мөнгөний зарлага гаргах гэж байгаа Ч.Сайханбилэгийн шинэ иргэний үнэмлэхийг зөвхөн хийлгэхэд л 31 тэрбум төгрөг шаардагдана. За тэгээд тэр үнэмлэхийг нь уншуулдаг тоног төхөөрөмж гээд асар их мөнгөний унацтай энэ бизнесийг хэрэгжүүллээ гэхэд Ч.Сайханбилэг тэргүүтэй ард нь байгаа цөөхөн хүмүүст л ашигтай. Харин одоогийн иргэний үнэмлэхийг хэрэглэлээ гээд ард түмэн муудаад байгаа юм огт алга. Харин энэ асуудлыг магадгүй 10 жилийн дараагаас ярьж болох юм л даа.
factnews.mn