Оюу толгой ба Р.Фрийдланд С.Баяр хоёрын өрөг

2009/07/21
Share |
Хүмүүс:
Оюу толгой ба Р.Фрийдланд С.Баяр хоёрын өрөг

Хотын гудамжаар "Тоёота приус" хэмээх автомашин vзэгдэх болсоор хоёр гурван жилийн нvvрийг vзэж байна. Хамгийн сvvлийн vеийн загвар нь болох час улаан өнгийн машинаар УИХ-ын гишvvн З.Энхболдын гэргий Т.Бат-Өлзий гангардаг. З.Энхболдын эхнэрийн унадаг энэ гибрид машиныг vйлдвэрлэхэд 50 кг зэс хэрэгтэй. Ердийн машинд бол дунджаар 25 кг зэс ордог байна. Өнгөрсөн автын vзлэгт 130 мянган машин тоологдсон гээд бодохоор манай улсад гурван тонн 250 мянган килограмм зэс "сvнгэнэж" явдаг байх нь. Ирээдvйд бvх машин Өлзий хатагтайн унаа шиг гибрид болно гэдгийг машин vйлдвэрлэгч компаниуд мэдэгдэж, "Ниссан" "Тоёота"'-гаас лицензийг нь худалдаж авсан билээ. "Женерал моторс", "Форд", "Хонда" аль хэдийнэ гибрид автомашин хийгээд эхэлчихэж. Зөвхөн "Тоёота" гэхэд л нэг жилд vйлдвэрлэх гибрид машиныхаа эд ангид зориулж 600 мянган тонн зэс худалдаж авдаг гэсэн тооцоо бий. Авах зэс нь хамгийн ойроос буюу тодруулбал Оюутолгойгоос нийлvvлэгдвэл тэдэнд ашигтай. Мөн Оюутолгойн ордоос олборлох никель, кобальтууд ч уг машины аккумуляторыг хийхэд зайлшгvй хэрэгтэй бvтээгдэхvvнvvд ажээ. Энэ бол Чингис хаан гутлынхаа улыг эргэтэл, гоо хатдаа гундтал тэмцэж байж бидэнд vлдээсэн дэлгэсэн тэрлэг шиг газар нутгийн минь нэг хэсэг Оюутолгойн ордын зах зээл хангалттай байгаагийн энгийн жишээ. Биднийг битгий хэл эзэн Чингисийг сураг ч vгvй байхад Оюутолгойг ашиглаж байсан гэнэм. Одоогоос зургаа долоон мянган жилийн өмнө бидний өвөг дээдэс 4-5 метр гvн нух ухаад эрдэс гарган загийн галд хайлж зэсийг нь ялгаад хvрэл зэвсгээ хийж байсны ул мөр олдож, ухаж төнхдөг багаж нь археологич нарын гарт оржээ.

Манай эрдэмтдийн боловсруулж байсан бэлэн материалыг ашиглан гаргаж ирсэн хэд хэдэн орд газар байдгийн нэг нь Оюутолгой. Энэ талаар Оюутолгойг нээхэд гол vvрэг гvйцэтгэсэн эрдэмтэн, геологич Д.Гарамжав ч хэлсэн байдаг. Говийн ард тvмэн төр засагтаа хандаж "Энэ толгойг нэг ирээд vзээдхээч, эрдэнэс байгаа юм биш vv?" хэмээн мэдээлснээр 1957 онд Оросын геологич Петрович Оюутолгойд очиж одоогийн Эрдэнэттэй зvйрлэх хэмжээний орд байж магадгvй, зэсийн илрэл байна гэж тэмдэглээд явжээ. Ингээд л ганц орос vзсэн төдийхнөөр мартагдаж орхисон толгойг 1983 онд Д.Гарамжав нарын эрдэмтэд Ханбогд суманд явж байхдаа анзаарч, галт уулын анзизит хvрмэн чулуунд зэсийн илрэл байна гэсэн сэжvvртэй болоод буцсан гэдэг. Харин 1995 онд АНУ-ын "Магма кvvпер", "Эрдэнэт" vйлдвэрийн хамтарсан "Эрдэнэт магма" компани байгуулагдан Оюутолгойг ахиж нэг "эргэсэн" байна. Энэ vед Монгол, АНУ, Оросын хамтарсан геологийн экспедицэд хэлмэрч хэрэг болж физик техникийн хvрээлэнд ажиллаж байсан А.Мөнхбат "Айвенхоу"-тай холбогджээ. 1996 онд "ВНР" АНУ-ын "Магма кvvпер"-ийг худалдаж авснаар хамтарсан компани татан буугдаж шинэ эзэн дангаараа хайгуул хийж эхлэв. Гэвч булчин задрах тахлаас болж хайгуулын ажлаа хойшлуулсан "ВНР" 1997 онд ер нь бvтэхгvй нь гээд Англи, АНУ-ын хоёр ч том компанийг авчирч лицензээ зарах гэж оролдоод татгалзсан хариу авчээ. Харин "Алибаба ба дөчин дээрэмчин"-д агуйд буй эрдэнэсийг зааж өгсөн билгийн мэлмийтэй хvн нь Дак Керон гэгч байлаа. Тэрээр "Айвенхоу майнз"-д "Vvнийг ямар ч vнээр хамаагvй ав" гэсэн vнэт зөвлөгөөгөө өгчээ.

Энэ тавхан vг л ноён Фрийдландыг юмны эзэн, сумны занги болгосон юм. Элсэн дунд эрээн майхантай хэвтэж байсан хvн 2001 онд дэлхийн уул уурхайн салбарын бага хуралд vг хэлэхдээ Брунейн султантай зvйрлэсэн ч болохоор баян гэдгээ зарлажээ. Монголын говьд барьсан есөн жижиг майхнаас өөр юу ч vгvй байсан Фрийдландын азын од гийж Торонтогийн биржээс мөнгө босгож эхлэх нь тэр. Уул уурхайн салбарынхан, хувьцаа сонирхогч хөрөнгөтнvvдийн өмнө газрын зураг барьсан Фрийдланд "Энэ бол шөнийн Сингапур, би энд амьдардаг, Энэ Бангкок, Тайвань, Хонгконг, Энэтхэг, Хятад, Япон, хоёр Солонгос. Бvгд язганаж байна. Харин энэ Монголд бол хэн ч байхгvй. Энэ бол Оюутолгой. Энэ хавьд хvнгvй. Газар нь тэгшхэн, энд жунгли vгvй. Янз бvрийн төрийн бус байгууллагууд байхгvй. Тэгсэн хэрнээ Хятадын хилээс 70-хан километрийн зайтай. Хогоо асгах газар ихтэй, бидэнд хvмvvс садаа болохгvй" хэмээн ярьж байв. Энэ цаг хугацаа бол 2005 он. Тэрээр Невада, Чили, Австралийн хөдөө гэх зэрэг зэлvvд газарт уул уурхайн компаниуд асар их амжилт олсон нөхцөл байдалтай Монголыг харьцуулан жишээлж байжээ. Тvvгээр ч зогсохгvй "Хэрвээ чи уул уурхайн бизнес хийх санаатай байгаа бол хvмvvс олноор амьдардаг газарт, зах зээлийнхээ хажууд байх ёстой, тийм vv. Гэхдээ чи өөрийнхөө орд газрын хажууд хvн амьтан байхыг хvсэхгvй, мөн vv" гэсэн байдаг. Дэргэд нь хvмvvс олширвол олз ашигт нь асуудал vvснэ гэж ихэд болгоомжилсон бололтой. Тусгаар тогтносон бvхэл бvтэн улс vндэстнийг амьдаар нь "газар дор" оруулчих шахсан энэ яриаг сийрvvлэх гээд vзье.

Монголд хэн ч байхгvй гэнэ, хоёр сая зургаан зуун мянган ард тvмэн бол хэн ч биш юм байна. Монголчуудыг жунгли гэжээ. Төрийн бус байгууллагууд Өмнөговьд байвал Оюутолгойд их халгаатай бололтой. Байхгvй нь бас аз болж байгаа юм байх. Газрыг маань ухаж баялгийг минь урагш зөөнө, тэгэхдээ хогийн саванд бол санаа зоволтгvй, хvнгvй газар бол тэр чигээрээ хогийн сав гэж байх шиг байна. "Айвенхоу майнз" дангаараа Оюутолгойг хvчрэхгvйгээ мэдээд дэлхийд салбартаа хоёрт бичигддэг "Рио Тинто"-д 9.9 хувийн хувьцаагаа 300 сая доллараар зарсан. Харин 40 тэрбумын өрд орж зэсийн аккаритивуудаа зарж эхэлсэн "Рио Тинто"-гийн 19 хувийг Хятадын "Чайналко" худалдан авч 19 тэрбумын өрийг нь төлөхөөр болсон юм. Ингэж "Тио Тинто" Оюутолгойд орж иржээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдах дээрээ тулаад буй энэ vед урд хөрш тус компанийн нөлөө бvхий хvмvvсийг баривчлав. Энэ нь манайд өрнөөд буй улстөрийн нөхцөл байдалтай шууд бус ч гэлээ холбоотой байж мэднэ гэж хардах хvн ч гарав. УИХ-аар тогтоол батлуулж "виз" даруулсан манай Засгийн газар ийм л хуншгvй. Монгол Улсыг улс гэж vздэггvй, хvн ардыг нь хvн гэж тоодоггvй, газар нутгийг нь хогийн сав мэтээр санадаг этгээдvvдтэй гэрээ байгуулна. Манайхан авахаа л бодож сурсан улс. Энэ гэрээнээс яавал илvv ашиг хvртэх вэ гэж толгойгоо гашилгахаас илvv манай улсыг "хогийн сав" болгох гээд байгаа нөхдийн ирээдvйд учруулж болзошгvй хор хөнөөлийг урьдчилан тооцож нөхөн сэргээлтдээ анхаармаар санагдана.

Р.Фрийдланд ядуу буурай Монголыг минь байтугай дэлхийн тэргvvлэх гvрэн АНУ-ын баялгийг хоосолчихоод байгалийг нь сvйтгэж хаяад явж чадсан "хvнд гap". Тvvнийг дэлхий даяараа "Хорт Боб" гэж хочилдог нь ч учиртай. Чихэнд тийм ч таатай сонсдоггvй энэ нэрээрээ Канадын нэвтэрхий тольд бичигдсэн зартай эр. 1990-ээд оны эхээр АНУ-ын татвар төлөгчдийн нуруун дээр дарамт vvрvvлээд алга болсон хvн бол тухайн vедээ Канадын компани болох "Галактик Ресурс"-ын захирлаар ажиллаж байсан мөнөөх Р.Фрийдланд байв. АНУ-ын Колорадо мужаас ашиглалтын лиценз авснаасаа хойш найман жилийн дараа гэнэт дампуурал зарлаж, ердөө долоохон хоногийн дотор Саммитвилл дахь алтны том уурхайгаа хаагаад ажилтнуудаа орвонгоор нь халж, орон нутагт их хэмжээний татвар төлөлгvй, байгаль орчныг бохирдуулсан талбайгаа тэр чигт нь хаяад алга болжээ. Жилдээ 32 фут хур тунадас ордог уулын цас явснаас нь хэдэн сарын дараа хайлахад цианит ашигласан хаягдал, овоолгоных нь системийн хамгаалалт задарч Аламоса голд цутган орж, 29 километр талбайд цианит тархан амьтай бvхнийг устгасан байна. Хэрэв тэр дадсан сурсан зангаараа энэ хэмжээний хор хохирлыг Монголд учруулбал юун Дарханы Хонгор. Манай улс шууд "хорт хавдар" тусаад сөхөрч унах болно. АНУ анх, ашиглалтын лиценз олгохдоо дөрвөн сая таван зуун мянган долларын санхvvгийн баталгаа шаардаж авсан ч хордсон талбайг цэвэрлэхэд 180 сая доллар зарцуулжээ. Дампуурсан компаниас ердөө 28 саяыг л гаргуулж vлдсэн 147 сая таван зуун мянган долларыг татвар төлөгч жирийн америк иргэдээс "шулсан" юм. Ийм балаг тариад дэлхийгээр цыганчилж явсан Фрийдландад суурьших газар олдсон нь Монголын говь байлаа.

"Айвенхоу майнз"-ын Хорт ноён Америк тивийг сvйтгэснээсээ хоёр гуравхан жилийн дараа манайд ирсэн нь энэ. Р.Фрийдландын учруулсан хор хохирлоос vvдээд АНУ уул уурхайн компаниудаас нөхөн сэргээлт, цэвэрлэгээ хийх санхvvгийн баталгаа шаардах болсон ч эдгээр судалгаа тооцоо нь дандаа тухайн уул уурхайн компанийн өөрсдийнх нь хийсэн судалгаан дээр vндэслэгддэг болохоор Засгийн газар нь vргэлж хохирч байдаг. Ямар ч уул уурхайн компани нөхөн сэргээлтийн зардлаа vргэлж дарж тооцдог ажээ. Анхны гаргаж өгсөн санхvvгийн баталгааг ашиглах болоход нөхөн сэргээлтийн нийт зардал гаргаж өгсөн тооцооноос нь 100 дахин давах бол энvvхэнд. Ингэж алдаад байдгийн гол шалтгааныг Засгийн газрын зохицуулагч яам, агентлагууд өөрсдөө vнэлгээ тооцоо хийх мэдлэг чадвар дутагддаг, гэрээ хэлцэлд хэт шахагддаг, цаг хугацаа байдаггvйтэй холбон тайлбарладаг юм. Ингэхээр Оюутолгойг хоёр дахь "Бороо гоулд" болчих вий гэж ард тvмэн эмзэглэхээс ч аргагvй. Оюутолгойн нөөцийг шавхаж ордыг ашиглах боломжтой хугацааг 50 жилээр тогтоожээ. Тэгэхээр 50 жилийн дараа тэндхийн амьдрал бvрхэг болно гэсэн vг. Тэр vеийн дvр зургийг харвал ухсан нvх, ажилгvй монголчууд, эзгvйрсэн тосгон, зэвэрсэн техникvvд. Vр хvvхдvvддээ ийм ирээдvй бэлэглэх vv. Оюутолгойд уулыг дов, довыг тал, талыг там болгох нvсэр vйлдвэрлэл явагдах нь. Болдоггvй бор өвгөний Болзоотын бор толгойг ниргэснээр энэ vлгэр дуусна.

Оюутолгойн далд уурхайн цооногийн гvн нь 100 давхар байшинтай тэнцэх юм. Уртаараа гурван километр сунана. Орчин vеийн энэ vйлдвэрт уурхайн гvнд нэг ч хvн орж ажиллах шаардлагагvй. Р.Фрийдландын нэгэнтээ хэлснээр бараг хvvхдvvд энэ vйлдвэрийг ажиллуулчихна. Нийслэлдээ 30-40 давхар байшин ч босгож чаддаггvй бид 100 давхар байшинтай тэнцэх хэмжээний тийм гvн нvхийг 50 жилийн дараа яах вэ? Сая сая тонноор нь алт, зэс, мөнгө ухаж авчихаад газрын хөрсийг нь юугаар нөхөж, яаж тэгшлэх вэ? Энэ нvх 60 жилээс ч наана бий болж мэднэ. Хашир хvн гэж хаширсан хvнийг л хэлдэг. Хоёр дахь "Бороо гоулд" болчих вий гэж бид л болгоомжлохгvй бол өөр хэн санаа зовних юм бэ? Ашиглах хугацааг нь 12 жил гэж анх гэрээлчихээд татварын онцгой хөнгөлөлт эдэлсэн эхний жилvvддээ 40 тонн алтыг маань юу ч vгvй зөөж, биднийг сарны гадаргуу шиг шороотой л vлдээсэн гашуун жишээг энд л дурдахгvй бол өөр хаана хэрэглэх вэ? С.Баярын Засгийн газрын одоо байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа Ашигт малтмалын тухай хуулийн дагуу 30 жилээр яригдаж байна. Социализмын vеийн нэг, хоёр, гурав, дөрөвдvгээр таван жилийн гавшгайчид нэг өдөрт нэг долоо хоногийн шахуу ажлыг маналзуулчихдаг байсан гэнэ лээ. "Айвенхоу майнз" тvvн шиг биш юмаа гэхэд 30 жилд жирийн ажлын бvтээмжээ хоёр дахин нэмэгдvvлээд зvтгэчихэд л бvх баялгийг маань шавхаж дөнгөнө. Зөвхөн мөнгө санхvvгээ босгоход хоёр жил хэрэгтэй гэж гэрээнд тусгаад байгаа энэ компани цаанаа ямар ч санаа агуулж байж мэднэ. Бид мөнгө нь бостол хоёр жил, vйлдвэр нь баригдтал долоон жил, хөрөнгө оруулалтаа нөхөөд ашгаа манай улстай хуваатал нь 16 жил хvлээнэ. Нөгөө 30 жилийн тал нь явчихаж байна. "Бороо гоулд" тавхан жилийн дотор "гялалзуулчихсаныг" мартаж болно гэж vv?

"Монгол Улс Францаас гурав дахин, Техас мужаас хоёр дахин том газар нутагтай. Бид тэнд нийтдээ 135 мянган хавтгай дөрвөлжин километр буюу Япон, эсвэл Италийн нийт газар нутагтай тэнцэх хэмжээний газар эзэмшдэг. Анх бид Монголд зэс хайж эхлэхдээ нvvрс олно гэж зvvдлээ ч vгvй. Гэвч одоо бид зөвхөн уул уурхайн бус эрчим хvчний компани болсон. Бид Монгол даяар нvvрс, никель, цайр, зэс, мөн алтны эрх эзэмших болсон. Манайхаас баруун, зvvн, урд зvгийн аль руу нь ч явсан шууд Хятадад очих болно. Бид тэнд Калифорнитой тэнцэх хэмжээний газрын зөвшөөрөлтэй". Агуу бардамнал ханхалсан энэ vгийг хөрөнгө оруулагчид дэлхий рvv хараад хэлдэг, Харин бидэнд vзvvлээд буй алгын чинээхэн цаасан дээрээ болохоор Засгийн газрын өгөөжийг 65-75 хувь, хөрөнгө оруулагчийнхыг 25-35 хувь хэмээн манайд хамаг байдаг нь ирэх гээд байгаа мэт харагдуулдаг. 34 хувийг эзэмшиж байгаа улс тэр хэмжээний л ногдол ашгийн нөхөн төлбөрөө авна. Vvнээс илvv харагдаж Засгийн газрын өгөөж гэгдээд байгаа зvйл нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, менежментийн төлбөрийн суутгалын албан татвар, зарим бvтээгдэхvvний vнийн өсөлтийн албан татвар, бусад татвар гэх зэрэг аль ч аж ахуйн нэгж байгууллагаас vйл ажиллагаа явуулж ашиг олсныхоо төлөө улсад тушаадаг татварууд юм. Хэрэв Татварын болон Ашигт малтмал, Авто замын тухай хуулиудад оруулах өөрчлөлтvvдийг гишvvд хvлээж авсан бол "Айвенхоу майнз"-д 30 тэрбумыг бэлэглэсэнтэй ялгаагvй сюрприз болох байлаа, Vvнийг нь манай улсын энэ төслөөс олох 19 тэрбумын ашигтай харьцуулаад vз дээ. Тиймийн учир хуулиудад өөрчлөлт оруулахыг дэмжээгvй УИХ-ыг магтахаас өөр аргагvй.

"Хөзөр тоглож байхдаа хоёр хvн дундаас нь тоглоомын дvрмээ өөрчилдөггvй биз дээ" хэмээж байсан С.Баяр одоо УИХ-ын тогтоосон дvрмээр тоглохоос аргагvй байдалд орлоо. "Буян"-гийн Жагаа Vйлдвэр худалдааны сайд байхдаа "Р.Фрийдландыг дийлэхгvй бол надад энэ яаманд хийгээд байх ажил алга" гэж хэлээд цул алтаар хөшөө босгуулахаа шахаж байсан удаатай. С.Баяр ч гэсэн ийм зориг гаргаж чадахгvй бол Засгийн газарт тvvнд хийгээд байх ажил алга болох тийшээ л хандана. Тэрээр долдугаар сарын эхээр хэвлэлийнхэнтэй зангиагvй уулзахдаа, УИХ-аас Засгийн газарт гэрээ байгуулах эрхийг бушуухан батлаад өгөөсэй хэмээж байсан. Одоо эрх мэдэл С.Баярын гарт очлоо. "Бушуу туулай борвиндоо..." гэдэг л битгий болчихоосой.

Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.