"Хар сарнай"-н Амраа бөх болох байжээ

2009/07/23
Share |
Хүмүүс: Сүхбаатар Амараа | 


Анх олны танил болох гэж өмдөө шувтлан зургаа авахуулан дуулиан тарьж, олон ч хүнээс шүүмжлэл сонсож байсан “Хар сарнай” хамтлагийн ахлагч Амрааг танихгүй хүн нэгээхэн ч үгүй. Үндэсэрхэг үзэл нэвт үнэртүүлсэн түүнээс үлгэр жишээ авах хүн ч олон байдаг. Машиныхаа бөөрөнд хас тэмдэг наан төрийнхөө далбааг машин дээрээ хатган салхи татуулан давхих Амраа магадгүй зариманд нь онгироо сагсуу мэт ч санагддаг байх. Монголын рок поп урлагт сонин содон тэсрэлтүүдийг хийсээр 15 жил оршин тогтносон энэ хамтлаг мянга мянган фэн, бахархал болсон хамтлаг гэвэл хэн ч маргахгүй биз. Монголын урлагийн төлөө гурван үеэрээ амь амьдралаа зориулан яваадаа бахархдаг дуучин залууг харин шаггүй сайн бөх байсан гэдгийг тэр болгон хүмүүс мэдэхгүй байх. Цагтаа дархан аварга Х.Баянмөнхийн шавь байж, хүү Гантогтохыг нь гаргаадаггүй сайн барилддаг байсан Амрааг бөхөөр хичээллэсэн бол амжилт гаргах байсан гэж анхны багш Х.Баянмөнх ярих юм билээ.  Бөх барилдахаасаа илүүтэй удмаа даган бүжиглэхийг сонгосон Амраа сонголтондоо хэзээ ч эргэлзэж байгаагүй гэдэг.   

factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.