Хүмүүс: ВХ | |
Яармагийн гудамжинд лааз өшиглөж явсан Батбаатар “New Star”-ийн Гантөрийн буянаар рок попын гал тогоо руу суга дэвшин орж ирсэн нэгэн. Сайн продюсерийн ачаар дуулсан дуу бүхэн нь хит болж, Батбаатар нэрээ BX болгон өөрчилж, танигдахаа больсон тэрээр сайнаас илүү саарыг илүүтэй сурч байгаа гэлтэй. Продюсертээ хэлэлгүй нэгэн томоохон компанийн шинэ жил дээр нууцаар дуулж байгаад баригдсанаар хамтын ажиллагааныхаа гэрээг цуцлуулж байсан ВХ өнгөрсөн долоо хоногт болсон Солонгосын жүжигчидийн оролцсон томоохон арга хэмжээн дээр ам барьж байгаад баригджээ. Эсэргүүцсэн үзэгчид “ам барьж хуурах аа болиоч” гэсэн шаардлага тавихад “Сүртай юм. Иймэрхүү юм байж л байдаг ш дээ” гэх мэтээр үзэгчидээ үл хүндэтгэн, соёлгүй харьцжээ. Монгол үзэгчидээ ч яахав тас загнаад өнгөрдөг юм байж. Ам барьж дуулж байгаад алдаа гаргасныг нь хэл мэдэхгүй ч анзааран толгой сэгсэрсэн гадны зочдын өмнө монголын дуучдын үнэлгээг унагасан нүгэлээ яаж цайруулах гэж байна ВХ ээ.
factnews.mn