Хүүхдээ тэврээд амиа хорлосон бүсгүйн нөхөр Солонгосоос иржээ.

2009/07/23
Share |
Хүмүүс:
Хүүхдээ тэврээд амиа хорлосон бүсгүйн нөхөр Солонгосоос иржээ.

Нэг ойтой хүүгээ тэврээд зургаан давхраас үсэрч амиа хорлосон бүсгүйн нөхөр Солонгосоос уржигдар шөнө иржээ. Өөрийгөө нялх хүүхэдтэйгээ хамт егүүтгэсэн бүсгүйн үхлийн шалтгааныг цагдаа нар нууцалсаар байна. Хэрэг гарсан газар болох Баянгол дүүрэг дэх Богд-Ар хорооллын 9А байрны 62 тоотод талийгаач бүсгүй Х-ийн танил Ц оршин суудаг аж. Хэргийг шалгаж байгаа Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн Ц-ээс мэдүүлэг авч байна. Тус байрны оршин суугчдын ярьснаар бүсгүй Ц-ийнд үе, үе ирдэг байжээ. Хэрэг гарсан өдөр бүсгүй Ц-ийнд ирснээр маргаан гарчээ. Энэ үед талийгаач эмэгтэй гэнэт хүүхдээ тэвэрч аваад тагтнаас нь үсэрсэн тухай байрны оршин суугчид ярьж байна. Тэдний ярьж байгаагаар энэ явдал маш богино хугацаанд болж өнгөрчээ. Гэрийн эзэн Ц эхнэр, хүүхэдэйгээ хамт амьдардаг бөгөөд тэднийх өнгөрсөн хавраас тус байранд нүүж ирсэн байна.

Эх сурвалж Т.ОЮУН-ЭРДЭНЭ / Зууны мэдээ /

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.