Сэтгүүлч Д.Ариунаа: Ц.ЭЛБЭГДОРЖ ДАРГА ҮНЭНЭЭ Л ХЭЛЧИХ БАЙСАН ЮМ

2009/07/23
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
Сэтгүүлч Д.Ариунаа: Ц.ЭЛБЭГДОРЖ  ДАРГА ҮНЭНЭЭ Л ХЭЛЧИХ  БАЙСАН  ЮМ

-Энэ онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар та “Монголоороо л үлдэх юмсан” нэвтрүүлэг хийж шуугиан тарьсан. Сонгууль дууссаны дараа энэ нэвтрүүлгийн тухай нэг хэсэгтээ ярьж, элдэв янзын санал, шүүмжлэл өрнөж байлаа. Та тэр нэвтрүүлгийг хаанаас санаа авч  бэлдсэн  юм  бэ?
-”Монголоороо л үлдэх юмсан” нэвтрүүлэг хэн нэгний захиалга биш, Сэтгүүлч хүний эрэн сурвалжилж хийсэн нэвтрүүлэг гэдгийг хэлье. Хүн хар, шар, бор ямар арьстай эцэг эхээс төрөх нь өөрийнх нь сонголт биш учир  яс үндсийнх нь тухай дурдах зохимжтой биш. Гэвч улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүний яс, үндэс тодорхой, будлиангүй байх ёстой. Үндсэн хуульд ч энэ тухай заалт  бий. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Цахиагийн Элбэгдорж гэдэг хүний удам угсааны талаар нутгийнхан нь ийм яриа хөөрөөтэй байдаг юм байна, түүнийг нь  архивын баримт нотолж байна гэдгийг сонгогчдод мэдээлсэн. Түүнээс биш зарим нэг хүний  ярьж, бичсэн шиг үндэстэн ястныг хагаралдуулж, бас эцэг эх, үр хүүхдээр нь оролдсон зүйл “Монголоороо үлдэх юмсан” нэвтрүүлгээр огтхон ч хөндөгдөөгүй. Харин Ц.Элбэгдорж иргэний үнэмлэх дээрээ бичсэн шиг халх уу, захчин уу, эсвэл нутгийнхны яриад байгаа шиг Шинжаанаас орж ирсэн хүний хүүхэд үү гэдгийг энэ нэвтрүүлгээр тодруулахыг хүссэн. Товчхондоо бол энэ бүгд захиалгын зохиол биш. Ховдынхны яриа нэвтрүүлгийн эхлэл, өрнөл, төгсгөл байсан.

-Та нэг л  тодорхой ярихгүй байна даа?
-Энэ тухай нэвтрүүлгийнхээ эхэнд дурдсан. Анх таксинд явж байхдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар жолоочтой нь яриа өрнүүлсэн юм. Сэтгүүлчид хэзээд хэрэгт дуртай, ам хуурай байдаггүй шүү дээ. Гэтэл өнөөх жолооч “Монгол хүн учир Н.Энхбаярт л өгөхөөс дөө, Ц.Элбэгдорж чинь хятад биз дээ” гэсэн. Ямар ч сэтгүүлчийн чих сортолзоно доо. Лавшруултал өнөөх жолоочийн хажуу айлынх нь хүмүүс “Ц.Элбэгдоржийн өвөө Монгол гэдэг хүн Хятадын Шинжаанаас орж ирсэн” гэх яриа захчингуудын дунд байдгийг  хэлсэн. Хурдан морио, хүчит бөхөө шинжиж чаддаг монголчууд төрийг тэргүүлж, эв нэгдлийг сахих Ерөнхийлөгчөө сонгохдоо тал талаас нь шүүн хэлэлцэж, удам судар, угсаа гарвалаас нь эхлэн судалж байж сонголт хийх учиртай. Иймээс Ховдыг зорьсон. Тэнд Ц.Элбэгдоржийн аавтай нэг бэлчирт малаа хариулж явсан настнаас эхлээд сум орон нутгийг удирдаж явсан хүмүүстэй уулзсан. Тэд телевизийн дэлгэцээр гарах хэнээ тусч, арван ембүү хараад алгаа тосдог “аавууд” байгаагүй.

Цаашид надтай ярилцсан баруун хязгаарын захчин өвгөдөө би хаана ч өмгөөлж, хамгаална. “Би чамд хайртай” киноны Дэлгэрийн аав Дамба “Тэд хоёр өөр орчинд өссөн хүүхдүүд. Гэвч хоёулаа нэг охинд сайн болжээ” гэхэд ангийн багш нь “Та үнэн ярьж байна уу” гэвэл Дамба гуай “Өдий насалтлаа худал хэлж үзээгүй” гэсэн шиг Ховд аймгийн Зэрэг, Манхан, Мөст сумын ахмадууд “Өдий насалтлаа худал хэлж үзээгүй, сонсож мэдсэнээ л ярьж байна” гэсэн. “Ц.Элбэгдоржийн өвөө Монгол гэж хүнийг гарцаа байхгүй Шинжаанаас орж ирсэн гэж ярьдаг, ямар учир шалтгаанаар Монголд орж ирснийг  мэдэхгүй, монгол хэлээр маш муу ярьдаг, бид хэлийг нь ойлгохгүй дооглож инээдэг, тийм хүн байсан. Ц.Элбэгдорж сайн хүн биш шиг санагддаг. Хоёр ч удаа Ерөнхий сайдаар ажиллахдаа нутагтаа байг гэхэд өсч төрсөн Зэрэг сумандаа ямар ч ажил хийгээгүй. Нутгаа гээд гүйгээд ирэх сэтгэл түүнд байхгүй “ гэж Ховдынхон гомдоллодог юм билээ.

-Сонгуулийн үр дүнгийн талаар нэлээд шуугисан. Яагаад ялав, ялагдав гээд л. Ц.Элбэгдорж ялалт байгуулахад өөрийн тань хийсэн нэвтрүүлэг том нөлөө үзүүлсэн, таныг “Ардчиллын одон”-гоор шагнах хэрэгтэй хэмээж байсан?
-Би авахыгаа сэтгүүл зүйгээс авчихсан. Тиймээс одон зүүлгэх гэж санаа зовсны хэрэггүй. Би  сурвалжлага бэлдсэн болохоос хэн нэгнийг ялд унагаах ,ялаас аврах төлөвлөгөө боловсруулж яваагүй. Энгийнээр хэлэхэд хүмүүсийн ярьсныг л олон нийтэд хүргэсэн. Ердөө л тэр. Олны яриа ортой гэдэг. Тэгээд ч бид монгол удам, монгол генээрээ бахархдаг ард түмэн. Ийм байхад Төрийн тэргүүнд өрсөлдөж байгаа хүний удам угсааг сурвалжлахад юу нь буруу гэж. Нутгийнх нь хүмүүсийн ярьсныг нэмэлт хачиргүйгээр хүргэсний төлөө намайг ялд унагах гэж зүтгэсний хэрэг¬гүй. Хичээгээд ч амжилт олохгүй биз дээ. Д.Ариунаа ийм нэвт¬рүүлэг хийсэн юм чинь насаараа барж идэхээргүй мөнгө авсан байж таарна, хэдийг авсан бол гээд л миний өмнөөс үржүү¬лэхийн хүрд бодож суусан хүн олон байсан.

-Өөрийг тань Ерөнхий¬лөгч Ц.Элбэгдоржийн хор¬хойтой араанд зуугдсан бо¬лохоор цаашид юу ч хийсэн түүнийг тойрон хүрээлэгчид амар заяаг тань үзүүлэхгүй гээд  байгаа?
-Сэтгүүл зүй өөрийн гэсэн онцлогтой, хуультай. Хэн чадна, тэр ажилтай байдаг. Арын хаалга байдаггүй. Хөдөлмөрлөсөн нь сайхан амьдрах бололцоотой. Сайн яваа нэгнээ дэмжиж, саар бүхнийг шүүмжилж, алдаа гар¬вал засч залруулахыг сануулах нь сэтгүүлчийн үүрэг.

Чөлөөт хэвлэлд ажилласан арван жилийн туршлага надад олон зүйл ойлгуулж өгсөн. Залуу хүн учир  алдаж онох зүйл  байсан. Арван хуруу тэгш хүн байдаггүй. Хэн нэгний хариуцлагагүй үг сэтгүүлчдийг буруутан болгох гээд байдаг. Ямар ч хүн хэлсэн үгэндээ эзэн болж, хариуцлага хүлээдэг байхыг сэтгүүл зүй надад ойлгуулсан. Иймээс “Монголоороо л үлдэх юмсан” нэвтрүүлэгт сэтгүүлчийн үүднээс хэлсэн үг бүртээ хариуцлага хүлээх болно. 

“Ц.Элбэгдорж Eрөнхийлөгч болчихсон юм чинь долигонохгүй бол болохгүй” гэсэн хүмүүс сонгуулийн дүн гардаг шөнөөс нойргүй хоносон  байх. Яаж бол яаж хувирч чадах бялдууч, зөвхөн хувийн эрх ашгийг дээгүүрт тавьдаг, албан тушаалын хэнээтнүүд нийгмээс ялгардаг шүү дээ. Ард түмнээ ядуу, тэнэг гэж басамжилдаг. Гэвч төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй гэдэг шиг монгол түмэн бялдуучлагчдад олон удаа найр тавихгүй болов уу. Намайг сэтгүүл зүйд ажиллаад хэрэггүй гэж байгаа бол хэт улс төржсөн, улс төргүйгээр амьдралаа төсөөлдөггүй хэдхэн хүний бодол. Бусдаар бол жирийн  сэтгүүлч ард түмэнд дуу хоолойгоо хүргэж, үнэн учрыг олох гэж тэмцсэн хэрэг. Ц.Элбэгдорж ч сэтгүүлч. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаах, шүүх, цагдаад өгөхийн эсрэг байдгаа удаа дараа хэлсэн.

-Нуулгүй хэлэхэд сэтгүүлчид нэгдэж чадахгүй байгаа юм  биш үү.   Нэгийгээ муулж, доромжилж байхад  тоохоо байчихаж. Өөрийг тань гай түйтгэр дагуулсан Ариунаа гэж бичсэн  байна лээ?
-Сэтгүүлчдийн зовлон жаргалыг мэдэх нөхөд, энэ салбараас төрийн түшээ болтлоо өсч дэвжсэн хүмүүс, сэтгүүл зүйн салбарыг толгойлж байгаа эрхмүүд  сэтгүүлчдээ хайрлаж байдаг гэдэгт би итгэдэг. Монголын Сонины Холбоо, Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл гээд сэтгүүлчдэдээ санаа тавьдаг газар олон бий. Тэд сэтгүүлчдийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж чаддаг халуун ам бүл. Өнөөдөр биш ч маргааш таны төлөө явах л болно. Сонгуулийн дараа З.Алтай гишүүн “Жирийн сэтгүүлч хүн нэг их мөнгөнд худал¬дагдаж үзэг цаас нийлүүлээд, үлгэр зохиогоод,хүн гүтгээд байх нь юу л бол. Бүх зүйл хариуцлагатай  байх ёстой. Мөрөөрөө ажлаа хийж байгаа мэргэжлийн  хүмүүс бид чинь” гэж ярилцлага өгсөн байна  лээ. Тэр бол сэтгүүлчид нь бодит амьдралд юуны төлөө дотроо шатаж байдгийг, сэтгүүлчдийнхээ мөн чанарыг дэндүү сайн мэдэх хүний үг.

Бусдаар бол сэтгүүл зүйг мөнгөний машин болгочихсон, амбицаа дийлж чадахаа больсон хүнээс сэтгүүлчдээ өмгөөлсөн, алдсан ч тосоод авах ухаалаг үг хэзээ ч гарахгүй байх. “Улс төрчид бол хоорондоо муудаж, сайндаж, биенийгээ элдвээр нь дуудаж л байдаг. Харин сэтгүүлчид нэгнээ хэмлээд ирэхээр юу болох вэ” гэж олон хүн над руу ярьж байсан. Улстөрчийн ялалт, ялагдлын өмнөөс харамсч, баярлаж ирээд сэтгүүлчээ тэр бүхний гай түйтгэр мэтээр харуулж байгаа нь “Хэн бэ” гэдгээ л харуулсан хэрэг. Надад зориулдаг байдаг хайран сонины зай байгаа даа. Би ямар сонгуульд өрсөлдөж байгаа биш. Түүний оронд реклам нь хавь илүү биз. Яаж ч хэмлэгдсэн би өөрөөрөө  үлдэнэ.

-”Ерөнхийлөгчийг уйлуулсан сэтгүүлч”  нэртэй үлдэж байна даа?
-Тэр нэвтрүүлгийг хийх гэж Ц.Элбэгдорж  гурав, дөрвөн янзаар уйлсан гэж сонссон. Хүмүүсийг аль болох уйлуулж, уяраах зургаа сонгож гаргасан байлгүй. Би тэр нэвтрүүлгийг үзээгүй. “Ц.Элбэгдорж уйлж байна, Төрийн тэргүүнд өрсөлдөж байгаа хүн уйлахдаа яахав дээ. Монгол эр хүний шинж алга. П.Очирбат, Н.Багабанди аль нь ч байсан уйлахгүй байсан. Арай л биш юм” гэх хүнтэй олон таарсан. Улс төр бол жүжиг гэдгийг монголчууд мэдэхтэйгээ болсон. Элдэв тоглолт хийхдээ Ц.Элбэгдорж хэнийг ч дагуулахгүй, хэнээр ч заалгахгүй жүжиглэчихнэ. Хэн илүү жүжиглэсэнд нь алга ташилт ирнэ. Өөрийгөө өрөвдүүлэх зүйл гарч ирсэнд Ц.Элбэгдорж баяртай байсан нь хоёр гурван янзаар уйлсан нэвтрүүлгээс  харагдаж байгаа юм. Уйлж байхаар удам судраа үнэнээр нь тайлбарлачихвал адаглаад ховдынхон ам дамжсан яриагаа эцэс болгох байсан  биз. .

Уйлж байгаад ч гэсэн Ерөнхийлөгч болчихсон юм чинь одоо амлалтаа биелүүлж, ард түмнийг авилга, ядуурлаас аврахын тулд юу хийхийг хамтдаа харцгаая. Монголчууд бид түгээмэл ойлголтод итгээд байна. Энэ амьдралаа бусдаас онцлог гэж боддог. Гэвч тийм биш, бусадтай л адил байдаг. Хэн ч төр толгойлсон овойж товойсон ялгаа олж харахгүй болов уу. Хамгийн үнэт зүйл болох цаг хугацааг алдахгүй байх, нийгмээ мэдрэх, улс төр, бизнесийг нарийн зааглах шаардлагуудыг манай улс төрчид хангахгүй байгаа. Энэ бүхэнд Ц.Элбэгдорж хэрхэн торгон мэдрэмж гаргахыг харж байгаа хүн олон бий.
Таван хүний алтан амь үрэгдчихснийг Ц.Элбэгдорж албан тушаалд  очсон даруйдаа мартчихлаа. Угтаа бол сонгуулийн өмнө тэдний төлөө дуугарч байснаас илүү хүчтэй, шийдэмгий байр суурийг үзүүлэх ёстой байсан. Хүүгийнхээ халуун амийг нэхэж  байсан таван хохирогчийн ар гэр өнөөдөр хуурай өлсөж, цаашил¬бал төрд үгээ хэлээд амиа хорло¬ход ч бэлэн байна. Ийм байдалд хүргэхгүй гэсэндээ сонгогчид Ц.Элбэгдоржид итгэл үзүүлсэн байх.  Харамсалтай нь манай улс төрчид иргэнд биш хүмүүст хайртай байдаг. Ард түмэнд хайртай, хувь хүнд хайргүй учраас буудаж болно гэж боддог. Тэдэнд хүний амь нас, үр хүүхэд чухал биш албан тушаал чухал. Албан тушаал чухал учраас хувь хүнд хайртай байх боломжгүй. Иргэдийн сонголт хийх эрх чөлөөг худалдан авах нь улс төрчдөд хожоотой байдаг. Нэг үгээр хэлэхэд Ц.Элбэгдорж таван хүний амь нас хохирсон явдлыг өөртөө хожоотойгоор ашигласан. Ашгаа гаргачихсан. Одоо мартаж байна. Сонголтгүй учир, иргэд  эрхшээлд нь ордог тул улс төрчид хүссэнээрээ тоглож байна.  

-Нэвтрүүлэг гарсны дараа ямар сэтгэгдэлтэй байв?
-Ардчилсан нам, Хувьсгалт намд ч намайг эртнээс мэдэх, ах дүүгийн харилцаатай, аливааг сайн талаас нь олж харахыг хичээдэг, дэмжсээр ирсэн олон хүн бий. Тэд  “Ариунаа чи ажлаа л хийсэн” хэмээж байгаа. Монголын төрийг үргэлж хараар төсөөлж  болохгүй. Ухаантай хүн олон байгаа гэдэгт итгэдэг. Нэвтрүүлэг гарсны дараа нийгмийн эрүүл хэсгийн үгийг өөртөө үлдээж, бусдыг нь хайхрахгүй орхисон. Сэтгүүлчид дан ганц ярилцлага аваад өнгөрч байгаа мэт боловч “Хэн нь хэн бэ” гэдгийг таньж мэдэх асар том боломжийн эзэд. Тиймээс улс төрч, бизнесменүүдийг үнэн, худлаар нь шүүж, тунгаахад хялбар байдаг. Монголчууд юм болгонд туйлширдаг зантай. Нэг  муулахаар нийтээрээ давшлаад, нэг сайн гэвэл тэнгэрт хөөргөөд л. Надад нэг зүйл чухал санагддаг. Бид монголчууд гэдгээрээ бахархаж байна. Бахархал чухал  зүйл. Атаа жөтөө, өс хонзонг  авч хаяад сайхан амьдрах хэрэгтэй.

-Та Далай багшаас ярилцлага авч, Монгол телевизээр цуврал нэвтрүүлэг цацаж байсныг санаж байна. Япон, Америк, Солонгос зэрэг олон орноос аяны богцтой ирж байсан. Цаашид юу хийх гэж байна даа?
-”Монголоороо л үлдэх юмсан…” Энэ бол мөнхийн сэдэв. Ёс заншил, удам угсаа, үүх түүхээс эхлээд хүнсний аюулгүй байдал, хүний наймаа, эрүүл монгол удам гээд монголоор нь үлдээх ёстой зүйл олон байна. Энэ сэдвийг хэзээ ч орхихгүй. “Монголоороо л үлдэх юмсан…” нэртэй байнгын булан ажиллуулж, эрэн сур¬вал-жил¬сан, асуудал дэвшүүлсэн нийт¬лэл, нэвтрүүлгийг хийсээр байх болно. Мөн “Эх орон…Үмх талх”, “Үнэнээ хэлсэн ярилцлага” нэртэй булан хөтөлнө. Манайхан гадаад хүн гэхээр л хэн ч байсан хамаагүй дагаж хошуурдаг. Үндэсний язгуур эрх ашиг гэж байдаг. Ард түмний өмчийг дур мэдэн шийдэж, нэг бол бор зүрхээрээ яваа үндэсний үйлд¬вэрлэгч, бизнесменүүдээ дарамт¬лах дуртай байж  болохгүй. Үнэн¬дээ гадаадынхан хэзээ ч Монгол улсын хөгжил дэвшлийн төлөө, ирээдүйн ололт амжилтын төлөө гэсэн сэтгэлээр ажиллахгүй. Мон¬гол хүн л Монголоо хамгаална, Монголоо хөгжүүлнэ. Монгол хүний бүтээл л Монголдоо үлдэнэ. “Мон¬голоороо үлдэх юмсан” сэдвийн доор эх оронч сэтгэлгээтэй хүн бүхэнтэй  хамтран ажиллаж, тэд¬ний дуу хоолойг “Зууны мэдээ” сониноор дамжуулан хүргэх бол¬сонд баяртай байна.
 

Эх сурвалж Б.ДАМДИН  / Зууны мэдээ /

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Сочи Экстази в КарасукРµ НаркотиРºÐ¸ в БалаковРµ Купить Ляпка Коряжма Купить Гари Гарисон ÐœÐ¸Ñ‡ÑƒÑ€Ð¸Ð½Ñ Ðº Купить кодеин Луза Бошки в ДуховщиР½Ðµ ЗакладкР¸ лирика в Ялте Купить ЛЁД Сибай Купить закладкР¸ героин в ДуховщиР½Ðµ Звезды и кокаин ЗакладкР¸ амфетамР¸Ð½ в Ð‘Ð»Ð°Ð³Ð¾Ð´Ð°Ñ €Ð½Ð¾Ð¼ ЗакладкР¸ реагент в ГрязовцРµ Купить Хэш ШебекинР¾ Купить СК Крист Белые Ð‘Ñ€Ð¾Ð½Ð½Ð¸Ñ†Ñ ‹ Купить марихуаР½Ð° ХарабалР¸ Где купить галлюциР½Ð¾Ð³ÐµÐ½Ð½Ñ‹Ðµ грибы Купить кодеин Бийск Ð”ÑƒÐ±Ð»Ð¸Ñ€ÑƒÑ ŽÑ‰Ð°Ñ табличкР° номера кузова изготовР»ÐµÐ½Ð¸Ðµ Методон в Талдоме Купить БеленькР¸Ð¹ Дмитров Купить Гашиш ГеоргиеР²ÑÐº ЗакладкР¸ методон в ДобрянкРµ Купить ЭйфоретР¸Ðº Ð’Ð¸Ð»ÑŽÑ‡Ð¸Ð½Ñ Ðº Купить Кокаин в Баксан MDMA в Нестере Адель Джараш, ЕкатериР½Ð±ÑƒÑ€Ð³, Россия Купить Герыч ЗеленогР¾Ñ€ÑÐº Купить Иней Мегион МарихуаР½Ð° дпс Купить SKYPE Ð”Ð¾Ð»Ð³Ð¾Ð¿Ñ€Ñ ƒÐ´Ð½Ñ‹Ð¹ Реагент в Ð‘ÐµÐ»Ð¾Ð¼Ð¾Ñ€Ñ ÐºÐµ ОпределРµÐ½Ð¸Ðµ слова «Ешка» НаркотиРºÐ¸ в Ртищеве АмфетамР¸Ð½ ЗакладкР¸ на саратов цена правильР½ÐµÐµ ЗакладкР¸ экстази в БелевшеР¼ Купить Гарик БерезниРºÐ¸
IP:95.85.71.35  2018-05-14 14:23:46
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.