ОЮУТОЛГОЙГ ТОЙРСОН ОЛОН ТОЛГОЙ

2009/07/23
Share |
Хүмүүс:
ОЮУТОЛГОЙГ ТОЙРСОН ОЛОН ТОЛГОЙ

ОЮУТОЛГОЙГ ТОЙРСОН ОЛОН ТОЛГОЙ
-Олон толгойн найдвар нэг л толгой-
 

Манай уул  уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын, Мон¬голчуудын, хэвлэл мэдээл¬лийнхний онцлох сэдэв Оюу¬толгойн орд газар  байсаар хэдэн  оныг  үдлээ. Цаашид  ч байнга  анхаарлын  төвд байх  нь эр¬гэлзээгүй байна. Хардалт, бол¬гоомжлол, ашиг сонирхлын зөрчлийн гурвалжин дунд төөрч яваа Оюутолгойн орд  газрыг ашиглах хөрөнгө оруулалтын  гэрээний төслийг  Засгийн газар  шамдуулж, УИХ гэдийсэн үйл явцыг хаврын чуулган зав¬сарлахаас өмнө  олон түмэн ажиж нэгийг бодон хоёрыг  тун¬гааж амжив. Монгол орны  говьд  буй эрдэнэсийн авдарт яг  хэч¬нээн тонн зэс,алт, мөнгө байгааг хүртэл  олон янзаар  тайлбарлан  толгой эргүүлж  байгаа Засгийн газар, “Айвенхоу Майнз”  хоёрт итгэнэ гэдэг залуусын дуулдаг “100 хувь” нэртэй  дууны эсрэг хувилбар  болох  байлаа. Оюу¬толгойн хөрсөн дор  нуугдаж буй зэсийн  нөөцийг л гэхэд 32, 28 бүр сүүлдээ 21.8 сая тонн хэ¬мээн хоёр жилд гурван удаа өөрчилж  байхад хэн гэрээ бай¬гуулах гэж яарах  билээ. Алтны нөөцийг хүртэл хамгийн сүүлд 810 мянган тонн гэж тооцоолжээ. Өнгөрсөн хугацаанд зарцуулсан мөнгөө хөрөнгө оруулагчид хэд дахин  өсгөж тоо бодуулах жишээтэй. Хайгуулын  зардлаа 400 сая ам.доллар гэснийг нэг тэрбум болгон өөрчилж  ду¬раараа дургидаг канадуудыг  хардаж, сэрдэхгүй гээд  хаагуур  явах гэж.
Техник, эдийн засгийн үнэлгээгүй, хөрөнгө оруулалт хийж  зарцуулсан мөнгөө үнэн зөв  хэлсэн эсэхийг нь  гурван сарын турш аудит хийсний эцэст  мэдэх боломжтой гээд  байхад нь 34 хувийг Монголчууд эзэмшинэ гэх муйхар нөхцлөөр гэрээ мутарлавал тэнэг Иваны үлгэрийн орчин цагийн хувилбар болно. 
Эх оронч гэдэг холбоо үгийг ийш тийш нь  гуйвуулж үнэн үг хэлсэн нэгнээ хараар будах бодлого хаа  нэгтэйгээс  цухалзах  боллоо. УИХ-ын 76-г  ад  үзэж, “Бүгдээрээ хэлэлцвэл  буруугүй” гэдэг зарчим зарим үед амьдралд нийцэхгүй байна. Та хэд нэг тогтоол  баталчих  бусдыг  нь  бид  ОК болгоё” хэмээн санасандаа хүрсэн Засгийн  газар болж  бүтэхгүйг нь хэлсэн гишүүдийг эх орончийн эсрэг  дүрээр зарлаж  байх. Тэд УИХ-аас гаргасан тогтоолд  уурлаж “Хөрөнгө оруулагчид  хаалга саваад гараад явна. Бид  юу ч  үгүй хоцорно” хэмээн дэвхцэж, “Өөрсдөө л  мэд”  гээд тунирхаж үзсэн. “Хахууль  авчихаж” хэмээн хардсан ч тал  бий. Олны толгойг эргүүлж тархи угаах мөнгө “Айвенхоу майнз”-д  байхаас ард  түмэнд үгүй учир үнэнийг хэлсэн хүнийг өөрөөр харах нь ёс зүйгүй араншин билээ. Нууж хаалгүй хэлэхэд канадуудын  талд үйлчилдэг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, сонин хэвлэлийн редакцийн нөлөө бүхий  сэтгүүлч манайд  цөөн биш. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг учирлаж  байсан тал  бий. “Засгийн газрын оруулж ирсэн гэрээнд ойлгох зүйл юу ч алга” гэж. 34 гэдэг тооноос өөр бариад  авах  баримтгүй гэрээг батална гэдэг баларна гэсэн үг хэмээн онцолж байсан юм.
Засгийн газар  дэндүү  муу төсөл оруулж ирсэн. УИХ хоосон байснаас тогтоолын төсөлтэй салья л гэж бодсон хэмээх гишүүн олон байна. Замбараагүй заалтуудаа засчихвал гэрээ байгуулж болно гэж парламентынхан зөвшөөрсөн ч тогтоолд  зааснаар 34 хувиа эзэмшиж, бүх  төрлийн  татвараа авна гэвэл ойрын хугацаанд мөнгөтэй болно гэж ярилтгүй тухай  сануулах Засгийн газар эрх  мэдлээ голж эрэмбгүй аашилж байх юм. С.Баяр зангиагаа  тайлж,  сэтгүүлчдийг цуглуулаад “Болж бүтэхгүй юм  манай улсад нэг  бус байна. Хэл ам хийж, ажил хойшлуулдаг  парламентыг  Ерөнхий сайд тараадаг байж яагаад болохгүй гэж” хэмээсэнтэй утга  нэг  өгүүлбэрүүдийг албаны  найруулгатайгаар хэлж парламентын доод  танхимаа огцруулах лүндэн  буулгасан Японы Ерөнхий сайд Т.Асотой барьцсан юм. Оюутолгойг ашиглах гэрээний төслийг  С.Баярын танхимын гишүүд  УИХ-д хоёр  удаа оруулж ирсэн. Хоёулаа бүдэрсэн. Энэ өмнөтгөлөөр бол парламентыг ад  үзэх  биш ажлаа хийж чадаагүй Засгийн  газрыг  тараах тухай ярилцах хэрэгтэй болно. Ажиллаж чадаагүй Засгийн газар огцорсон баримт байхаас парламент тарсан тохиолдол  Монголын нэн шинэ түүхийн товчоонд үгүй юм. 
“Айвенхоу Майнз”-ынхны Монголчуудад зориулсан  урьдчилгаа мөнгө чамлахгүй байхын аргагүй. Алсын  Африкийн  нэг улсын Оюутолгойгоос  гурав  дахин  бага ордод зургаан тэрбум ам.долларын урьдчилгаа өгсөн хөрөнгө оруулагчийн  дэргэд манайханд хэлсэн 125 сая ам.доллар гэдэг тоо ичмээр, элэг авмаар байсан.  Дэлхийд номер нэг хүрэн нүүрсний уурхай ажиллуулдаг Германы “Хамбах”-ын  нүүрсний уурхайнхан 5000  хүнтэй тосгоныг  нүүлгэж өрх бүрт нь орон  сууц барьж өгөхөөр төлөвлөгөө боловсруулаад ашиг харж суухад тэрбум илүү хэрэглэгчтэй зах зээлээс ердөө  80 километрт,  эзэнгүй тэнүүн  говьд буй Оюутолгойг хамтран ашиглах хөрөнгө оруулагчид бүрэн тавилгатай байшинд амьдрал зохиосон хос  хоёртой ялгаагүй юм.
Оюутолгой бол  зэсэн толгой. Тэнд  сая  сая тонн  зэс бий. /алт,мөнгийг нь  оролцуулсангүй/. Автомашин, комьпютер, бүх  төрлийн  цахилгаан бараа, дэлхийн зургаан тэрбум  хүний талынх нь халаасанд  явдаг гар утас. Энэ бүхнийг  үйлдвэрлэх гол түүхий эд бол зэс. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж  буй  хүн төрлхтөний хэрэгцээг үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрын цөм нь бидний өмнөд хөрш. Оюутолгой  түүхий эдийн нөөцөөрөө, газарзүйн байршлаараа, байгалийн тогтоцоороо ч үнэхээр  эрдэнэсийн авдар, хөгжлийн хөшүүрэг. Авдраа айлынханд ухуулж, хөгжлөө хоцрогдлоор солихгүйн тулд Оюутолгойг  ашиглахад олон Монгол толгойн санаа бодол хэрэгтэй. Нийт монголчуудын өмчийг нэг хэсэг монгол хүн харийнхантай хуваах хорон санаа гарч мэднэ. Оюутолгой бол Монголд байгаа нэг л толгой. Хайхрамжгүй, харалган хандаж болохгүй хөгжлийн толгой.
 

Эх сурвалж Ө.ХҮҮ / Зууны мэдээ /

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kiooloas ñïàéñ çàêëàäêàìè áðÿíñê купить BARCELONA ТемникоР² купить Гарик Курлово кардинг покер купить Кекс ДмитриеР² купить Шишки Ð”Ð¾Ñ€Ð¾Ð³Ð¾Ð±Ñ ƒÐ¶ лампочкР° для курения фен по закладкРµ Ñ‡ÐµÐ»ÑÐ±Ð¸Ð½Ñ Ðº ангидриР´ уксусноР¹ кислоты çàêëàäêè ñïá ìäìà Купить закладкР¸ трамадоР» в Ð’ÐµÑ€Ñ…Ð¾ÑÐ½Ñ ÐºÐµ трамадоР» 50 мг купить Купить закладкР¸ героин в БабушкиР½Ðµ ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Саянске что такое герыч Купить закладкР¸ спайс россыпь в КрасносР»Ð¾Ð±Ð¾Ð´ÑÐºÐµ амфетамР¸Ð½ закладкР¸ нижний новгороР´ закладкР¸ по в одессе êóïèòü ýêñòàçè â ñèìôåðîïîëå Экстази в СнежногР¾Ñ€ÑÐºÐµ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в НоводвиР½ÑÐºÐµ купить ЛЁД ЛениногР¾Ñ€ÑÐº Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Ельце купить ГанджубР°Ñ БелгороР´ ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Данкове Марки в Себеже Купить экстази в ÐœÐ¾Ñ€Ð¾Ð·Ð¾Ð²Ñ Ðº çàêëàäêè ñïàéñà â ÿðîñëàâëå ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в УрюпинсРºÐµ соли наркотиРº купить купить морфий Верхняя Пышма купить Шишки Барыш закладкР¸ в екатериР½Ð±ÑƒÑ€Ð³Ðµ спайса Biosynthesis of cocaine Гашиш в Верхней Туре legalizer info
IP:185.89.100.148  2018-01-09 19:33:49
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.