Оюутолгойн гэрээний төсөл зөвхөн нэг ордын асуудал биш

2009/07/24
Share |
Хүмүүс:
Оюутолгойн гэрээний төсөл зөвхөн нэг ордын асуудал биш

Иргэдийн Алъяанс төв, Миний Монголын газар шороо хөдөлгөөн, Чөлөөт ахмадын холбоо, Vндэсний соёмбо, Эрс шинэчлэл хөдөлгөөн хамтран Оюутолгойн гэрээний төслийн талаар нэгдсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ шиг Монголын эд баялаг, хөрөнгийг булаан авах ийм бусармаг явдал дахин гарахгvй гэх баталгаагvй, эрхзvйн орчин ч бvрдээгvй байгаад тэд сэтгэл зовниж, "Бороо гоулд" бидэнд хатуу сургамж боллоо хэмээн сануулж байна. Ашигт малтмал, Татвар, Гааль, НӨАТ-ын хууль зэргээр манай улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгvй байдал, ард иргэдийн амьжиргааг хамгаалах эрхзvйн орчин маш сул байгааг далимдуулж, хуулийн цоорхойгоор гадаад, дотоодын дээрэмчид ард тvмний баялаг руу хуруу дvрж байгааг иргэний хөдөлгөөнvvд дуу нэгтэй эсэргvvцэж байгаа аж. Оюутолгойн гэрээний төслийн цаана стратегийн 19 орд байгаа тул эх орныхоо эд баялаг, тусгаар тогтнол, хvн бvрийн эрх, эрх чөлөөг хамгаалахын тулд иргэн бvр сэрэмжтэй байхыг тэд санууллаа. Ард иргэдийн анхаарал сарнисан vеэр гэрээний төслийг батлах гэж оролдсон ч УИХ-ын нэр бvхий 30 гаруй гишvvн эсэргvvцэж, нөлөө бvхий эрдэмтэд дэмжиж ирсэнд тэд талархлаа илэрхийлэв. Оюу толгойн гэрээний төсөлд хэрхэн хандаж байгаа талаар тэдний байр суурийг сонирхлоо.

Иргэдийн Алъяанс төвийн захирал Ж.Занаа: АРД ТVМЭН ГЭРЭЭНИЙ ТӨСӨЛТЭЙ ЗААВАЛ ТАНИЛЦАХ ЁСТОЙ
-Би гэрээг уншаагvй. Унших боломж ч байхгvй. Жирийн иргэн битгий хэл УИХ-ын гишvvд vvнийг мэдэхгvй байна. Уг нь бид энэ гэрээг vг, өгvvлбэр бvрээр нь уншиж танилцах ёстой. Оюу толгойн төслийн гэрээ зөвхөн нэг ордын асуудал биш. Тиймээс Монголын ард тvмэн энэ гэрээний төсөлтэй заавал танилцах ёстой. Гадаадын нэг компани ирчихээд Монгол Улсын хуулиас дээгvvр эрх мэдэлтэй байж болохгvй. Vндсэн хуультай ардчилсан оронд ил тод, шударга, нээлттэй байх зарчим vйлчилдэг. Ийм л байх ёстой. Анхаарч, сэрэмжилж, өөрчлөх юм их бий.

Vндэсний соёмбо хөдөлгөөний тэргvvн Б.Лхагважав: ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭГ БАТЛАХАД ЦАГ ХУГАЦАА ХЭРЭГТЭЙ
-Хахууль авахын тулд хуулийн заалтыг өөрчилчихдөг, Тухайлбал, 2001 онд Нэмvv өртөгийг албан татварын хуулинд 0 татвар төлөгч гэж бий болгосон. Vvнээс өмнө алтны компаниудаас тухайн vеийн НӨАТ-ын 10 хувийг авдаг байсан. Гэтэл 0 татвар төлөгчтэй болгосноор нэмvv өртгийн албан татвараа буцаан авах эрхийг нээчихэж байгаа юм. Уг нь бvр хасчихаж болно. Тэгвэл буцааж олгохгvй. Гэтэл тэгээгvй. Vр дvнд нь уул уурхайн таван компани татварт төлсөн 237 тэрбум төгрөгөө буцаагаад авчихлаа. Хуулиар 0 татвар төлөгч болохоор буцаан авах эрх нь нээлттэй. Энэхvv хуулийн заалтыг 2001 онд өөрчилсөн хvн нь өнөөдөр "Бороо гоулд" компанийн татварын менежер болчихсон байгаа. Тухайн vедээ Татварын ерөнхий газрын дарга байсан хvн хуулийн заалтыг Сv.Батболд гишvvний тусламжтайгаар өөрчилчихсөн шvv дээ. Энэ бол хээл хахууль. Харин одоо концепцийн буюу улсын өмчтэй харьцах хуулийг баталчихвал ашигт малтмалын хууль нь тvvнд захирагдана. Яагаад гэвэл, ашигт малтмал чинь улсын өмч дээр тоглодог салбар. Концепцийн хууль батлагдахаар ашигт малтмалын хууль өөрчлөгдөнө. Тvvний дараа гэрээ яригдах байх. "Айвенхоу майнз"-д хандаж хэлэхэд Монгол vндсэн хуультай, тусгаар тогтносон улс учраас одоо байгаа нөхцөл маш сайхан боломж шvv дээ. Давраад хуулийн заалтыг өөрчлөх гэж оролдох нь байж болошгvй зvйл. Гэхдээ "Айвенхоу майнз"-ын ард цэвэр математикийн институт ажиллаж байгаа. Тэд өч төчнөөн загварын гэрээ хийчихсэн. Хамгийн муу загвараа манайд өгч байгаа. Бид тvvнд нь бvдэрч байна. Хэрэв бид тэр болгоны цаадах залилан, хvчирхийлэлийг олж хараад л байвал эл гэрээ улам сайжирна. Vvнд цаг хугацаа их хэрэгтэй.

Миний Монголын газар шороо хөдөлгөөний тэргvvн П.Болд: ХУВЬ ХЭМЖЭЭГ НЭМЭГДVVЛЭХЭД АНХААРЛАА ХАНДУУЛЪЯ
-Өнөөдөр дэлхий нийтэд хугарч нугардаг наймаа байхгvй болсон. Монголын бизнесмэнvvд ч vvнийг ойлгож байгаа. Ийм төрлийн наймаа нь хууль бус буюу хар тамхи, зэр зэвсэг байгаа шvv дээ. Оюу толгойд "Айвенхоу Майнз"-ын оруулж байгаа хөрөнгө газрын хөрсөн дор байгаа манай баялгийн vнэ цэнэтэй харьцуулахад бараг зуу дахин нугарчихаж байгаа юм. Монголын тал арай ийм наймаа хийж болохгvй. Тэд манай ард тvмний хөрөнгийг долоо тэрбумаас эхэлж ярьсан. Энэ их баялгийг ухаад монголчууд долоон тэрбум доллар, харин бид найман тэрбумыг авна гэж байсан. Монголчууд таван жил цаг, хvч гаргаж тэмцсэний хvчинд одоо 19 гэсэн тоотой болчихоод байгаа. 19 тэрбум ам.долларыг монголчуудад өгнө гэж яриад байгаа. 19-ийг 250-тай харьцуулахад бас их ялгаа бий дээ. Тиймээс энэ хувиа бид дээшлvvлэх ёстой. УИХ-ын тогтоол ч гарлаа. Vvнд бvх хvн анхаарлаа хандуулах ёстой.

Эрс шинэчлэл хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Д.Энхбат: ОРДЫН VНЭ ЦЭНИЙГ ХУУЛЬЧЛАХ ЁСТОЙ
-Иргэний хөдөлгөөнvvдийн хөндөж тавьсан зvйл хэсэг хугацааны дараа хэвлэл мэдээллийнхний дэмжлэгтэйгээр нийгмийн хэлэлцvvлэг болдог. Хэлэлцvvлэгийн дараа нийгмийн итгэл vнэмшил болж хувирдаг. Харин дараа нь хуульчлагдаад төр, засгийн бодлого болдог. Тухайлбал, газар доорх баялгаасаа хувь хvртэх талаар Иргэний хөдөлгөөнvvд хөндөж өнөөдөр энэ нь хэрэгжих шатандаа явж байна Vvнтэй адил бид өнөөдөр ордын vнэ цэнэ гэдэг зvйлийг гаргаж ирж байгаа. Оюу толгой ч бай дурын ордын хөрсөн доор тогтоогдсон нөөц маань тухайн өдрийн ханшаар яаж vнэлэгдэх юм бэ. Vvнийг хуульчлах ёстой. Энэ нь шинэ зvйл биш. Уул уурхайн салбар өндөр хөгжсөн орнуудад ажил хэрэг болсон зvйл. Тиймээс vvнийг нийгмээрээ хэлэлцэж, хуульчлан баталгаажуулах уриалгыг гаргаж байгаа юм. Зарим хvн тухайлбал, экс ерөнхийлөгч П.Очирбат гуай байгалийн баялаг, нөөц гээд байгаа зvйл чинь газар дор байхдаа юу ч биш. Тэр чинь шороо. Ухаж гаргаж ирсэний дараа vнэ цэнэ болдог гэж ярьсан. Vгvй ээ, тэр чинь хөрсөн дор байхдаа ч гэсэн vнэ цэнэ. Яагаад гэвэл улс ч бай, хувийн компани ч бай нөөцийг тогтоогоод тэдэн метрийн гvнд тийм агуулах зайнд ийм баялаг байна хэмээн тогтоож байгаа. Vvнийг улс Эрдэс баялгийн зөвлөлтэйгээ хуралдаад баталгаажуулаад авчихдаг. Тиймээс энэ бол vнэ цэнэ. Зөвхөн vvнийг хуульчилж ажил хэрэг болгох зам л vлдэж байна.

Монголын чөлөөт ахмадын холбооны тэргvvн Г.Баасан: ХVН БVР СОНОР СОРГОГ БАЙЖ, ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
-Иргэний хөдөлгөөнvvд Оюу толгойг тойрсон асуудалд ижилхэн байр суурьтай хандаж байгаа. Ахмад vе маань хэдэн vеэрээ газрын, хэвлийд хадгалҗ, ирсэн баялаг болох vvцээ задлахдаа хойч vедээ өгөөжтэй, Монголын ард тvмэнд ил тод, ойлгомжтой, хөгжил дэвшилд нэмэр хандивтай, байгаль экологио хэвийн байлгаж чадахуйц, олон улсын стандартад таарсан хэлбэрээр л ашигт малтмалаа ашиглая гэж байгаа. Одоогоор газрын хэвлий рvv дайрч байгаа гадаадын хөрөнгө оруулагчдын дураараа авирлалт хэрээс хэтэрлээ. Vvнээс болоод бид агаар, ус, өвс ургамал, ан амьтан, бэлчээр малгvй ч болж мэднэ. Иймээс Оюу толгойн гэрээг хийхэд Монголын нийт ард тvмэн сонор соргог хандаж, хvн бvхэн хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Vндсэн хуулиараа газ-рын хэвлийн баялаг бvх ард тvмний өмч шvv дээ. Оюу толгойн гэрээнд их учиртай хандаж, алсыг харж, Монголд ашигтайгаар шударга хийх нь чухал.

Г.Ганчимэг /Зууны мэдээ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Купить закладкР¸ метадон в ЛыткариР½Ðµ Малмыж купить Cocaine MQ Экстази в Сычёвке Купить АмфетамР¸Ð½ в Ð’ÐµÑ€Ñ…Ð¾ÑÐ½Ñ Ðº ОтходняРº от спидов Барнаул закладкР¸ Омск купить MDMA таблеткР¸ ВсеволоР¶ÑÐº купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Ecstasy: UPS 280mg ТрамадоР» в Улан-удэ Шишки в СолигалР¸Ñ‡Ðµ Нижние Серги купить ТриптамР¸Ð½Ñ‹ Суздаль купить Кокаин Супер КачествР° [Ecuador] НоябрьсРº купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ ЧистейшР¸Ð¹ кокаин 98% ÐÐ²Ñ‚Ð¾Ð·Ð°Ð¿Ñ ‡Ð°ÑÑ‚и ЗакладкР¸ марки в Асине купить Амфа Ð›ÐµÐ±ÐµÐ´ÑÐ½Ñ Œ Купить соль в ЧкаловсРºÐµ Печора купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ гидропоР½Ð¸ÐºÑƒ Как действуРµÑ‚ эйфоретР¸Ðº Купить закладкР¸ в Ð¢Ñ€ÑƒÐ±Ñ‡ÐµÐ²Ñ ÐºÐµ ЗакладкР¸ героин в Ð•Ð³Ð¾Ñ€ÑŒÐµÐ²Ñ ÐºÐµ ЗакладкР¸ метадон в Сысерти купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ ОжерельРµ Ивдель купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МарихуаР½Ð° [KILLER KUSH] Спайс в ЖуковскР¸Ð¹ бошки в ÐžÐ¼ÑƒÑ‚Ð½Ð¸Ð½Ñ ÐºÐµ Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP вНиколаеР²ÑÐº Марки в КозельсРºÐµ Купить закладкР¸ трамадоР» в Ð’ÐµÑ€Ñ…Ð¾ÑÐ½Ñ ÐºÐµ Купить Шишки ак47 в Ð‘Ð»Ð°Ð³Ð¾Ð²ÐµÑ ‰ÐµÐ½ÑÐº ЕссентуРºÐ¸ купить Ecstasy - UPS купить Шмаль Абаза Ð¡Ð²ÐµÑ‚Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐº купить МефедроР½ (миф) Купить закладкР¸ в КостереР²Ðµ Ливны купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин Нерехта купить бошки Купить закладкР¸ трамадоР» в Балахне
IP:93.179.90.49  2018-09-13 02:56:27
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.