Төмөр замын шаар

2009/07/24
Share |
Хүмүүс: Р Раш | 
Төмөр замын шаар

Хэлэх гэснээ хэнээс ч айлгүй хэлчихдэг, элдэв хөдөлгөөн жигүүр дагаж навсагнадаггүй чиг шударга, хатуухан үгтэй хүн бол УИХ-ын гишүүн Раш. Хэвлэлээр ч мань хүнийг гоочлоод байх нь ховор. Хаа нэг төмөр замын тээглэсэн шаар гэж муулуулдагийг эс тооцвол өмнөх болон өнөөгийн парламент дотроо нэг хүндтэйд тооцогддог нэр цэвэр яваа цөөн хэдэн гишүүдийн нэг. Шаар гэж хэлүүлсэндээ туйлын гомдолтой явдаг гишүүн орсон гарсан болгонд “Шаар гэдэг чинь хойноос нь унших юм бол Рааш гэсэн үг. Эцэг эхээс заяасан нэрийг минь шаар гэж гоочлоод байх юм” хэмээн хошуу дэвсэн гомдоллож суугаа харагддаг. Төмөр замын вант улсын нууц ноёнтон энэ эрхэмд дээрх нэрийг зүгээр ч нэг өгчихөөгүй байх аа. Төмөр замтай холбоотой тендэр будлиан бүрийн ард Раш гишүүн нууц ноёнтон болон оролцдог гэсэн яриа байдаг юм билээ.      

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.