Жавартай жар хоног

2009/07/24
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
Жавартай жар хоног


Өнөөдөр долдугаар сарын 24. Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдоод 60 хонов. “Би одоо” булангаа хөтөлж иргэдийнхээ дэргэд байнга байна гэж амласан www.elbegdorj.mn цахим хуудас руу нь орж Ерөнхийлөгчийн жар хоногтой танилцах гэж үзлээ. “Би одоо” буландаа Ерөнхийлөгч хаана, хэнтэй ууж идэх, ямар зоогонд орох гэж байгаагаа хүртэл ил тод, шударга бичдэг аж. Гэсэн ч Ерөнхийлөгч одоо юу хийж байгааг нь мэдэж чадсангүй. Манай Ерөнхийлөгч 48 өдрийн өмнөөс “сураггүй” болсон байна. “2009 оны зургадугаар сарын 5-Би одоо 11 цагт ОХУ-ын тээврийн сайдтай уулзаж ОХУ-ын Ерөнхийлөгчийн баяр хүргэсэн захидлыг хүлээн авна”. Энэ түүний хамгийн сүүлд хийсэн ажил бололтой. УИХ-аар Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийг баталгаажуулж авсныхаа маргааш энэ уулзалтанд ороод л “алга болжээ” дээ, мань Ерөнхийлөгч. Ингээд Ерөнхийлөгчөө “алдсан” би эрэлд гарч явсан газар, хийсэн ажлыг нь “мөшгихөөс” аргагүй боллоо.
Тавдугаар сарын 25:
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүний анхны үг нь “Монголчууд шударга ёсныхоо төлөө, эрх чөлөөнийхөө төлөө, эдлэх эзэмших ёстой эд баялгийнхаа төлөө сонголт хийлээ” гэж байв. Амласан 2.5 саяынх нь төлөө ходоодоороо санал өгсөн, хоногийн хоолоо арай ядан аргацааж байгаа олон хүн энэ үгийг шүлсээ залгин шимтэж сонслоо.
Тавдугаар сарын 28:
Үдийн цайны цагаар Ардчилсан намын гишүүдийн барьсан хүндэтгэлийн зоогонд очжээ.
Тавдугаар сарын 29:
Ерөнхийлөгч өөрөө сонгогдсоны баяраа тэмдэглэж хүндэтгэлийн зоог зохион байгуулсан байна.
Зургадугаар сарын 3:
Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг зургадугаар сарын 11-нд болгон урагшлуулж өгөхийг хүсэв.
Зургадугаар сарын 10:
Ардчилсан намын байранд УНДЕГ-ын дарга асан, улсад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй С.Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёрт Испанийн хунтайж Септимиус Бадзаббау де Тэдмур Tuetonici нэртэй шагнал гардуулжээ. Онцгой гавьяа байгуулсан нэгэнг шагнадаг гэх энэ шагналаар яахаараа заавал С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж хоёр шагнуулдаг байна аа гэж гайхах хүн олон байв. Гадаадынхны дэмжлэг авч сонгогдсон учраас л гадны шагнал авчих шиг боллоо хэмээх хардлага ч дагалаа.
Зургадугаар сарын 12:
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяртай өөрийн хүсэлтээр уулзжээ. Энэ үеэр Н.Энхбаяр “Таныг их ажил хүлээж байгаа. Улс орны хэмжээний томоохон асуудлууд дээр зөвлөж хамтран ажиллахад татгалзах зүйлгүй” гэжээ.
Зургадугаар сарын 18:
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тангараг өргөв. Тангараг өргөхдөө хэлсэн үг бүр нь өнөөдрийн өнцгөөс харахад 180 хэм эргэчихээд байна.
Зургадугаар сарын 19:
Тамгын газрын даргыг томилж, арван зөвлөх байсныг арван хоёр болгож нэмэв. Д.Дорлигжавыг ЕТГ-ын даргаа болгоод зэсийн үнэрийг мэдэрч Эрдэнэтээс 800 мянган долларын асуудалтай салсан луйварчинг төрд шургууллаа гэж зэмлүүлээд авсан. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг угтан Өршөөлийн хууль гаргах ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан нь анхны захирамжуудынх нь нэг боллоо.
Зургадугаар сарын 20-долдугаар сарын 1:
Төрийн жинхэнэ албан хаагчийн ангилалд ордог ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын албан тушаалд Ц.Энхтүвшинг томилжээ. 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байснаас өөр гавьсан зүйл бүтээж байгаагүй энэ хүнийг Монгол улсын хувь заяатай холбоотой албан тушаалд тавьсан нь олон хүний эгдүү, зэвүү хоёрыг хүргэв. Мөн улс төрийн албан тушаалтнуудаа хольж солиод зогсолгүй энэ нь хэрээсээ хэтэрч ЕТГ-т данстай төрийн албан хаагчдын бараг талыг нь халж, өөрсдөөр нь өргөдлийг нь бичүүлээд “Чимээгүй, хэл үггүй явахгүй бол тэтгэмжтэй чинь ярина” хэмээн араас нь шантаажлав. Элчин сайдуудыг бөөндөж ямар ч дипломат албаны туршлагагүй болон өмнө нь гэмт хэрэг, тамхины наймаанд холбогдож байсан нөхдийг гадагш “жаргаахаар” илгээлээ.
Долдугаар сарын 2:
Чингэлтэй, Нийслэлийн болон Дээд шүүхийн үйл ажиллагаатай танилцах нэрээр баахан камер дагуулж, зураг хөргөө авахуулж явжээ. Өмнө нь хянан шалгах тогтолцоог устгаж байгаад л аль ашигтай гэсэн төрийн өмчийг үрэн таран хийж өөрсдийн болгочихоод одоо баахан хоригдол суллаж, шүүгчдийг айлгаж байгаад бас нэг юм хийх нь гэж хүмүүс жиг жуг хийв.
Долдугаар сарын 5-6:
Алтан хөхийн тахилгад оролцох зуур замдаа баруун аймгуудаар орж сонгуульд сайн ажилласан намын нөхдөө эргэж тойрчээ.
Долдугаар сарын 7:
Ховдчууд энэ өдөр Алтанхөхийн уулаа тахив. Энэ уулыг Төрийн тахилгатай болгох Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш хоёр дахь удаагаа тахиж буй юм. Анх 2005 оны долдугаар сарын долоонд тахиж Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энх-баяр оролцсон байна. Ц.Элбэгдорж энэ тахилганд явахдаа “Уул овоо тахьдаггүй ерөнхийлөгч байна” гэж хэлсэн үгэндээ бантсан бололтой нууцаар мордсон билээ. Тэнд үүл буудахад энд бороо нь ирж асгардагтай адил Ерөнхийлөгч Ховдын уулыг тахьсан биш хажуугийн Говь-Алтайд их хэмжээний аадар бууж олон хүн амь насаа алдав.
Долдугаар сарын 10:
Төрийн одон медалиар намынхаа голдуу нөхөд, танил талаа шагналаа. Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүд ч энгэрээ цоолж байгаа харагдсан.
Долдугаар сарын 11:
Наадмын нээлтэнд үг хэлж, сурын талбайд очин сум тавив.
Долдугаар сарын 12-17:
Ажлаа аваад хэдхэн хонож буй ерөнхийлөгчид ээлжийн амралт гэж үгүй л байлтай. Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн “Сэлэнгэ” амралтын газарт хэд хонохдоо гахай, чоно хөөн ан эргүүлж явсан сурагтай.
Долдугаар сарын 18:
Говь-Алтай аймагт болон нийслэлд орсон аадар борооны улмаас хүний амь нас эрсдэж, их хэмжээний хохирол учирсанд эмгэнэл илэрхийлж, зурагтаар гарав. Гамшгийн хор хохирол авч буй арга хэмжээний талаарх мэдээллийг албаны хүмүүсээс сонсчээ.
Долдугаар сарын 20:
Архангайн Цэнхэр сумын нутаг дахь Суварга хайрханыг тахих ёслолд оролцов. Уулын оройд таван минут үг хэлээд буцаад ирэхийн тулд та бидний татварын мөнгөнөөс 20 сая төгрөг зарлагадан нисдэг тэрэг хөлөглөжээ. “Уул тахиж утаа уугиулахгүй, энэ ажлыг ард түмэндээ даатгана” хэмээж байсан Ц.Элбэгдоржийн хобби ийнхүү овооноос овоо дамжин үг хэлж явдаг хачирхалтай ажлаар нэмэгдлээ. Ерөнхийлөгч сүүлийн овоо тахилганаас татгалзаж болох л байсан. Нийслэлд дараалан үер бууж хэдэн мянган хүн орон гэргүй хоцорч, хүний амь эрсдэн, хагацал зовлон нүүрлээд байхад өч төчнөөн сая төгрөг зарлагадаад уул тахиж яваа ерөнхийлөгчийн ухаан санаа зүгээр болов уу?
Долдугаар сарын 22:
Энэ өдөр БНСУ-ын батлан хамгаалахын сайдтай уулзжээ. Тангараг өргөсөн өдрөө тус улсын Ерөнхийлөгчийн элч төлөөлөгчийг хүлээн авч байсан. Солонгосчууд ийнхүү Элбэгээг “эргэж тойрох” нь олширлоо. Дараа нь Ерөнхийлөгч Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяртай уулзан үүсээд буй нөхцөл байдлын талаар сонсов.
Хэдий зун болсон ч гэлээ хаанаас ч юм жавар үлээж, жихүүдэс төрүүлсэн “хүйтэн” өдрүүд үргэлжилж байна. Оюутолгойд шунасан гадныхан Засгийн газар, улстөрчдөд өөрийн саналыг шахахаар улайрч, Казиногийн хууль өндөлзөн, үер усны аюул Багануур, Хэнтий, Говь-Алтай, Улаанбаатарыг нөмөрч улсад тэрбумаар тооцогдох хохирол учруулан олон хүний амь нас эрсдэж, хэдэн мянган хүн өмсөх хувцас, оочих аягагүй сургуулийн байранд хуарагнаж дайны байдалтай өдөр хоногийг өнгөрүүлж байна. Тэнд нэг эх үрээ тас тэврэн үерийн усанд үйж энд нэг залуухан ээж мөн л хүүгээ тэврэн өндрөөс үсэрч хорвоог орхив. Гэмтнүүд мянга мянгаараа суллагдах мэдээ жирийн иргэдийг айдаст автуулж “дааруулсаар” л... “Өршөөлийн хууль”-ийн далбаан дор уснаас хуурай гарч буй цагаан захтнууд л магнай тэнийн баярлаж байгаа биз. Өнгөрсөн жар хоногт болсон сайн юмыг нэрлэе гэвч хуруу дарам цөөн. Дарханд Хүүхдийн СОС хотхон нээлтээ хийж хайр халамжаас хол байсан хүүхдүүдэд аз жаргал авчирсан, нар хуртай сайхан наадам болж, баячууд гангарч, хүүхдүүд хуушуурдсаныг эс тооцвол баруун чих хангинах янз алга. Авлигачдын нурууг тэнийлгэсэн ерөнхийлөгчтэй болсон биш ард түмний нуруу бөхийсөөр л... Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа наян төгрөгөөр нэмэгдэж байсан шатахуун өнгөрсөн сард тавь, наадмын дараа ахиад л тавин төгрөгөөр нэмэгдчихлээ. Арай гэж 400 төгрөгөөр яваад хэвшиж байсан такси километр нь 500 гээд халгаахаа байв. Ард иргэдийг амралтаа авч хөдөө гадаа яван, зусландаа гарчихсан үеийг тааруулаад нүүрс, цахилгаан, дулаанаа ч нэмлээ. Өнөө ч яахав бид анзаарсан ч “Цаг нь болоогүй учралын төлөө цагаасаа эрт шаналах хэрэггүй” гэж тайвшраад явж байгаа. Өвлийн хүйтэнд л горыг нь амсана. Олон сайхан зүйл хэлж амалж гарч ирсэн, ээж нь хүүтэйгээ хүйгээрээ холбогддог шиг тийм “амь нэгтэй” Ерөнхийлөгчтэйгөө хамт ийм л 60 хоногийг бид өнгөрүүлжээ.
Харин одоо асуулт байна. Тангараг өргөхдөө хэлсэн үгий нь эргээд өөрт нь сануулж эрхэм ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос дараах зүйлийг асууя.
Нэгэн асуулт: -”Монгол бол өөрийгөө өргөмжилсөн удирдагч шаардлагагүй орон. Харин улс үндэстэндээ шударгаар үйлчлэх туслагчийг шаардаж байгаа газар. Би үүргээ шударгаар биелүүлнэ гэдгээ тангараглаж ард түмэндээ үйлчлэн туслагчийн үүргийг хүлээж авлаа” гэж та омог бардам, дээгүүр харж байгаад хэлсэн. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл тогтоол болж батлагдахын өмнө ард түмэн таны үгийг их хүлээсэн. Үйлчлэн-туслагч маань энэ үед яагаад ус балгаад таг болсон бэ? Блүүмбергт өгсөн ярилцлагадаа төр хувь авахгүй гэсэн таны бодол хэвээрээ байна уу? Та энэ асуудал дээр байр сууриа илэрхийлнэ үү?
Нэгэн асуулт: -”Гаднаасаа эзлэгдэж унаснаас дотроосоо ялзарч төгссөн төр улсын түүх олон байдаг. Хил дээрээ харуул зогсоосон атлаа төрийн ордон дотроосоо монголчууд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөөгөө алдаж болохгүй”. Энэ таны гучин зургаахан хоногийн өмнө хэлсэн үг. Та өөрийн багаа бүрдүүлэхдээ улстөрийн албан тушаалтнуудаар зогсох ёстой байтал Төрийн ордны зүүн баруун жигүүрийг бужигнуулж арав хорин жил энэ л саарал ордонд ажиллаж ирсэн гэм зэмгүй хорь орчим төрийн албан хаагчдыг ажилгүй болгож, тэдний ард ангайх олон арван амыг хоолноос нь салгасан. Энэ нь төрийн ордон дотроосоо эрх чөлөөг нь алдуулсан хэрэг биш үү? Та төрийн албаны залгамж чанарыг алдагдуулж өөрийн алба мэт хандсан бус уу? Энэ бусармаг үйлдлийн чинь хаагуур нь таны “Төрийн албыг өөрийн алба болгож хувиргадаг газар Монголд олон байна. Энэ завхралд өнөөдрөөс цэг тавья” гэдэг үг чинь гээгдэж хоцорсон уу?
Нэгэн асуулт: -Гучин зургаан хоногийн өмнө  “Авлигад автсан төр хүчгүй байдаг. Авлигад нэвчсэн нийгэмд ард түмэн ядуурдаг. Ардаа алагчлах, албан тушаалаа урвуулан ашиглах аливаа оролдлого төр, албаны бүх төвшинд энэ цаг мөчөөс эхлэн зогсох ёстойг хатуу анхааруулъя. Дотоод, гадаадын алинд ч бай авлигаар ажил бүтэхгүй. Энэ бол гэмт хэрэг гэдгийг давтан хэлье. Жирийн иргэн, ядуу дорой нэгэнд хатуурхаж дээрэлхсэн тийм байдал хандлагыг үл тэвчинэ” гэж хэлээд та нижигнэсэн алга ташилтаар шагнуулж байсан. Таны санаачилсан Өршөөлийн хуулиар гэмт хэрэг гэж хэлээд байгаа авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэргийн эзэд суллагдаж байна. Гэс зэмгүй иргэдийг буудах тушаал өгсөн цагдаа албан тушаалын хэрэг нэрийн дор өршөөгдөж үрсээ алдсан эцэг эхчүүд өршөөлийн хуулийг эсэргүүцэн өлсөж байна. Та өнөөдөр ардаа алагчлахгүй гэж хэлсэн үг, хийж байгаа үйлдэл хоёрынхоо алиных нь талд зогсч байна вэ?
Нэгэн асуулт: -”Аливаа хууль тогтоомж нь төрийн эрх мэдлийн үргэлжлэл, харин тухайн төрийг сонгож байгуулсан иргэдийн эрх чөлөө, хүсэл сонирхлынх нь илэрхийлэл байх ёстой. Төрийн хууль шийдвэр нь эрхтэн дархтны эрх ямбыг тойрч биш иргэн хүний эрэлт хэрэгцээг тойрч бүтдэг байх нь та бидний байгуулж байгаа хүнлэг энэрэнгүй нийгмийн мөн чанарт нийцнэ. Иймээс төрийн хууль шийдвэрийн боловсруулалт, хэлэлцүүлэг нээлттэй, ил тод байдал болон эрх ашиг нь хөндөгдөж байгаа талуудын оролцоог хангахад ерөнхийлөгчийн хувьд онцгой анхаарч ажиллана” гэж та хэлээгүйсэн бил үү? Иргэд эрдэнийн хувь, эх орны хишгээ сэм горьдон, хүүхдүүд Элбэгээ агаагийн амнаас хэзээ “май, энэ мөнгө” гэсэн гоё үг нь гарах бол хэмээн хүлээж, оюутан сурагчид намар авах 108 мянган төгрөгөө зүүдлэн байхад та энэ талаар юу хийж байгаагаа дуулгах цаг болоогүй юу? Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тухай УИХ-ын тогтоол батлагдахаас өмнөх өдрүүдэд Монгол улс хоёр сая таван зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн есөн “геологич”-той болчих шахаад бүгд санаа нь зовж үгээ хэлж, үйлээ үзэж байхад ерөнхийлөгч Та яагаад таг дуугүй байсан бэ?
Нэгэн асуулт: -”Шударга ёс бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна гэж миний ард түмэн надад захин захин сонгосныг би өдөр бүр санаж ажиллах болно”. Энэ таны үг. Та өдөр болгон ард түмний захиасыг санаж байгаа хэвээрээ юу? Мөн “Шударга ёсыг хэрэгжүүл гэсэн ард түмнийхээ үүрэг даалгаврыг биелүүлж чадахгүй, тийм ёс суртахууны эрхээ алдсан, шударга бус албан тушаалтнууд Монголын төрд эртхэн зайгаа тавьж өгөх ёстойг сануулъя. Төрийн шударга албатуудыг үл ялгаварлан хамтран ажиллана гэдгээ хэлье” гэсэн таны үг одоо ч шинэхэн талх мэт үнэрээ алдаагүй байна. Та Төрийн албан хаагчдыг ялгаварлан ажлаас халсныхаа төлөө энэ хэлсэн үгэндээ эзэн болж зайгаа тавьж өгч чадах уу?
Ард түмнээ, сонгогчдоо дээдэлдэг, хэвлэлд ээлтэй ерөнхийлөгч Та сонгогдсоныхоо 60 хоногийг тохиолдуулан дээрх асуултуудад хариулна гэдэгт итгэж байна. Дараа сарын 24-нд дахин уулзахын ерөөл дэвшүүлье!

Ж.СОДОНШАГАЙ

Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Âèëòîí-Ìàíîðñ êóïèòü Ãåðîèí Øîíåáåê êóïèòü Êîêàèí Ìîóíòàèí Áðóê êóïèòü çàêëàäêó øèøêè Âóêòûë êóïèòü LSD-25 (HQ) 250ìêã ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в ЧерногоР»Ð¾Ð²ÐºÐµ êóïèòü Ìåë Âåëèêèé Íîâãîðîä Äæàéíñâèëë êóïèòü çàêëàäêó øèøêè Êóïèòü çàêëàäêè ãàøèø â Ñâèðñêå Âàëü-äå-Ìàðí êóïèòü Êîêàèí Ìîñêâà Ëþáëèíî êóïèòü Ìåñêàëèí Òîìñê êóïèòü Ìåòàäîí Âàðäõà êóïèòü Êîêàèí Áåð¸çîâñêèé êóïèòü MDMA òàáëåòêè Mazai24 biz Ãàøèø â àññîðòèìåíòå â Ñàõàëèíñêàÿ îáëàñòü Âàëäàé êóïèòü çàêëàäêó Àìôåòàìèí (ôåí) Îðåíáóðãñêàÿ îáëàñòü êóïèòü çàêëàäêó ×èñòåéøèé Ìåòàäîí Êóëèàêàí êóïèòü Ãåðîèí Барнаул мистер прет ×åãåì êóïèòü çàêëàäêó Ìàðèõóàíà [KILLER KUSH] ìåôåäðîí çðà÷êè Ìîñêâà Êîñèíî-Óõòîìñêè
IP:95.85.70.23  2018-08-07 20:13:22
logertop Купить закладкР¸ спайс в ПикалёвР¾Ð¼ Webmoney казань Кошелек wmz что это Webmoney казахстР°Ð½ ЗакладкР¸ кокаин в КрасновР¸ÑˆÐµÑ€ÑÐºÐµ Пумб смартфоР½ ÐŸÐ¾Ð¼ÐµÐ½ÑÑ‚Ñ Œ доллары на рубли в украине Биткоин обналичР¸Ñ‚ÑŒ Спайс россыпь в ЗвенигоР²Ðµ Payoneer Ð¿Ð¾Ð¿Ð¾Ð»Ð½Ð¸Ñ ‚ÑŒ счет Шишки ак47 в СвободнР¾Ð¼ Ð¡Ð°Ñ€Ð°Ñ‚Ð¾Ð²Ñ ÐºÐ°Ñ область купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ ЧистейшР¸Ð¹ Метадон Как заработР°Ñ‚ÑŒ Ð±Ð¸Ñ‚ÐºÐ¾Ð¸Ð½Ñ ‹ ходьбой Купить Перец Бавлы Курс Ð½Ð¸Ð³ÐµÑ€Ð¸Ð¹Ñ ÐºÐ¾Ð¹ найры к рублю 110000 рублей в Ð´Ð¾Ð»Ð»Ð°Ñ€Ð°Ñ … Как Ð¿Ð¾Ð¿Ð¾Ð»Ð½Ð¸Ñ ‚ÑŒ кошелек яндекс через вебмани купить КристалР»Ñ‹ Гатчина Готовые закладкР¸ ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ миксы в Темрюке Inchange ru Мегафон моби деньги Орёл купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ HQ Гашиш NO NAME ВолжскиР¹ купить Героин Ð½Ð°Ñ‚ÑƒÑ€Ð°Ð»Ñ ŒÐ½Ñ‹Ð¹ Шумерля купить АмфетамР¸Ð½ Сульфат розовый Ð¢Ñ€ÐµÐ±ÑƒÑŽÑ‚Ñ Ñ наемникР¸ С киви на яндекс кошелек Ð’Ð¸Ñ€Ñ‚ÑƒÐ°Ð»Ñ ŒÐ½Ð°Ñ валюта bitcoin Ð¾Ñ„Ð¸Ñ†Ð¸Ð°Ð»Ñ ŒÐ½Ñ‹Ð¹ сайт ПополнеР½Ð¸Ðµ перфект мани Счет qiwi в Ð´Ð¾Ð»Ð»Ð°Ñ€Ð°Ñ … Liqpay usd РостовсРºÐ°Ñ область купить марихуаР½Ñƒ ШебекинР¾ купить МефедроР½ в мелких камнях/м
IP:185.89.100.156  2018-08-17 01:20:03
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.