Дөрвөн сартай хүүхдийн цогцос олджээ

2009/07/24
Share |
Хүмүүс:
Дөрвөн сартай хүүхдийн цогцос олджээ


Онцгой байдлыхан үерийн усанд туугдаж овоорсон шавар, шороо, хог цэвэрлэж байгаад шавраас дөрвөн сартай хүүхдийн цогцос олжээ. “Биднийг ирэхэд энэ хавийн хашаа, гэр бүгд урсаад шавар, хог л үлдсэн байсан. Баасан гаригт орсон борооноор алга болсон хүүхдийг шөнө дунд хүртэл хайсан ч олоогүй. Харин цогцос нь шаварнаас олдсон. Хүүхдийн гэр дөрвөн гудамжны ард байдаг нь түүнийг ямар холоос урсаж ирсэнийг харуулж байна” гэж албаны хүмүүс ярьжээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд  өнгөрсөн долоо хоногт орсон  борооноор 1500 гаруй айл өрх усанд автаж, нэг том хүн, бага насны дөрвөн хүүхэд амь насаа алджээ.  Одоогоор үерт автсан айл өрхүүд гэрээ барьж, хашаагаа засаад дуусчээ. Б.ТУУЛ

Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.