Л.Одончимэд гавъяатынхаа найрыг хийх гээд завгүй

2009/07/27
Share |
Хүмүүс:
Л.Одончимэд гавъяатынхаа найрыг хийх гээд завгүй

Чингэлтэйн нөхөн сонгууль намуудыг хөдөлгөөнд оруулсан энэ үед нэг л хүн улстөрөөс хол хөндий явна. Өнгөрсөн сонгуулиар Чингэлтэйн тойрогт нэр дэвшээд ялагдаж байсан Л.Одончимэдийг намынхан нь нөхөн сонгуулиар дахин нэр дэвшихийг үүрэгдэн сонгуулийнхаа ажилд анхаар гэсэн ч мань хүн гавъяатынхаа найрыг хийчихээд дараа нь сонгуулийн ажилдаа оръё гэж хэлээд алга болж орхиж. Намынх нь эрэл сурал болж, сургийг нь гаргахад Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд 8-р сарын 1, 2-нд гавъяатынхаа найрыг нижгэр хийхээр бэлдэж байгаа гэнэ. Өнгөрсөн жил СГЗ цол хүртсэн Л.Одончимэд ийнхүү гавъяатынхаа найрыг хоёр өдрийн турш хийж, 4 насны морь уралдуулж, улс аймгийн цолтой хүчит 126 бөх барилдуулсан шиг нутгийнхантайгаа өргөн дэлгэр тэмдэглэхээр болоод байгаа аж. Ер нь Л.Одончимэд шиг гавъяатынхаа найрыг морьтой, бөхтэй ийм хэмжээний өргөн дэлгэр тэмдэглэсэн хүн өмнө байгаагүй байх шүү.

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.