Барилгын компаниудын 90 гаруй хувь нь захиалагчгүй байр барьж байна

2009/07/27
Share |
Хүмүүс:
Барилгын компаниудын 90 гаруй хувь нь захиалагчгүй байр барьж байна

Дэлхий нийтээрээ хямралд нэрвэгдсэнээс, манай улс руу чиглэдэг зээл тусламж, хөрөнгө оруулалт сураг тасраад удаж байна. Хөрөнгө оруулалт зогссоноор барилгын салбар хамгийн их уналтанд ороод байгаа салбарын нэг болоод байгаа. Улсын хэмжээнд 1.5 триллон төгрөгийн төсөвт өртөгтэй 30 000 гаруй айлын 400 гаруй орон сууц баригдаж дуусалгүй гацжээ. Тус барилгуудын дөнгөж 10 хувь нь урьдчилаад мөнгөө өгсөн ч байр нь баригдаж дуусаагүй учраас хугацаандаа байрандаа орж чадаагүй байсаар. Барилгын компаниудын хувьд хөрөнгө оруулалт олж байраа барих, барьсан байраа борлуулах гэсэн хоёр том зовлон нүүрлээд байна.

Энэ мэтчилэн хүндрэлээс гарахын тулд барилгачид нэгдэж эхэлжээ. Монголын барилгын үндэсний ассоциациас Засгийн газар, салбар хариуцсан яамдаас тусламж хүсчээ. Зохих норм, дүрэм журмыг ханган, зөвшөөрлийн дагуу барьж байгаа орон сууцны барилгуудад л хөнгөлөлт эдлэх боломж бололцоог олгуулж өгөхийг хүсч, харин стандартын шаардлага хангахгүй материалаар барилга барьж байгаа болон газрын зөвшөөрөл аваагүй атал суурийг нь цутгаад эхлүүлчихсэн сууцнууд мөн  Туулын хөвөө, Богд уулын орчмоор хууль зөрчин барьсан барилгуудыг “харж үзэх” шаардлагагүй гэж Монголын барилгын үндэсний ассоциациас үзэж байгаа юм.  Ямартаа ч өвөл болохоос өмнө яаралтай барилгуудаа дуусгаж борлуулахгүй бол банкны хүүндээ дарлуулаад байгаа барилгын компаниуд нэгдэж, харилцан бие биендээ хяналт тавьж, барилгын чанарт анхаарч эхэллээ.

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.