"Гацуурт"-ын Л.Чинбат "Женко" Х.Баттулга нар хөрөнгөөрөө өрсөлдөв

2009/07/27
Share |
Хүмүүс: Х.Баттулга | 

“Гацуурт”-ын босс Л.Чинбат хэмээх нууцхан нэгэн баян байх юм. Бадар барин гуйлга гуйж явсан Эрдэнэбулган найруулагчид “Үхэж үл болно” киногоо хийхэд нь 800 сая төгрөг пал хийтэл өгч орхисон гэхээр ямархуу чансааны баян хүн бэ гэдэг нь илт биз. Элдэв хов жив, муу зүйлд нэр холбогдоогүй энэ эрхэм чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч болсоноор хаа нэг телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр харагдах болсоноор хүмүүс түүнийг мэр сэр таньж эхлээд байгаа. Зорьсон зүйлээ заавал амжилтанд хүргэж байж салдаг Л.Чинбат ерөнхийлөгч Монголын чөлөөт бөхийг амжилтанд хүргэхийн төлөө чадах бүхнээ харамгүй зориулж яваа.  Улсын гарьд Б.Гантогтохыг чөлөөтийн ерөнхий дасгалжуулагчаа болгон хөрөнгө мөнгөөр харамгүй хангаж эхэлсэн.

Хамгийн сүүлд гэхэд л чөлөөтийн улсын аваргаар жин тус бүрд эхний 8-д орсон залуу бөхчүүдийг 80 мянган төгрөгөөр шагнаж, цаашдаа гадагшаа тэмцээнд явах бол нэг жинд доод тал нь 3-5 бөх авч явах шийдвэр гаргаж зардал, мөнгийг нь холбооноос гаргана гэдгээ амлаад байна. Дээр нь дэвжээ хувцас, хэрэглэлийн хувьд ч эрс сайжруулсан байна лээ. Харин үүнийг сонссон жудо бөхийн ерөнхийлөгч “Женко” хэмээх нэрээрээ алдартай УИХ-ыг гишүүн Х.Баттулга бөхчүүддээ хандан “Чөлөөтийнхөний хангамж үнэхээр сайжирчээ. Та нарыг амжилт гаргуулахын төлөө би Баянгол зочид буудлынхаа бүх орлогыг зориулах болно” гэж амлаад байгаа аж. Ийнхүү жудо болоод чөлөөт бөхийнхөн  Монголын толгой баячуудын өрсөлдөөний ачаар амжилтанд хүрэх замаа нээлээ. Цаг үргэлж хангамж муу, зардал байхгүй гэж гомдоллож явдаг тамирчид ийнхүү элдэв асуудалд санаа зоволтгүйгээр бэлтгэлээ сайн базааж, амжилтанд хүрэх л үлдлээ.

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.