Жилд 900 монгол бүсгүй Солонгос хүнтэй гэрлэдэг

2009/07/27
Share |
Хүмүүс:
Жилд 900 монгол бүсгүй Солонгос хүнтэй гэрлэдэг

Зуучлалын гэх тодотголтой гэрлэлт замбараагүй болж, үүнийг хуулийн хүрээнд зохицуулаагүйгээс олон зуун монгол бүсгүйчүүд харь иргэнтэй гэрлэх боллоо. Хамгийн гол нь гадны иргэдтэй гэрлэх явдал ихэссэнтэй холбоотойгоор охид бүсгүйчүүдийн эрх ашиг хохирох явдал ихэсчээ. Зуучлалын гэрлэлтийн ямар нэгэн заалт байгаагүйгээс манай улсын иргэд л их хохирдог. Судалгаагаар гадны иргэдтэй гэрлэсэн бүсгүйчүүдээс Солонгос хүнтэй гэрлэсэндээ харамссан бүсгүйчүүдийн тоо их байдаг аж. Солонгос эрчүүд архи ууж, агсам тавих, хүүхэмсэг, халамж муу зэргээрээ Монгол эрчүүдээс илүү гарна уу гэхээс дутахгүй гэнэ. Харин ч бүр дээр нь мансууруулах бодис хэрэглэх явдал нь их байдгаас бүр ч илүү зовлонтой байдаг аж. ГХЯ-наас авсан мэдээгээр бол жилд 900 Монгол эмэгтэй зөвхөн Солонгост бэр ордог байна.

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.