"В" продакшины эмэгтэй дуучид хаагуур явна вэ?

2009/07/28
Share |
Хүмүүс:

Дуучин Болдын “В” продакшин “Итгэлт Орших”-ын байрнаас хөөгдөн орох оронгүй болсон ч, продакшины захирал Болд энэхүү мэдээллийг эвтэйхнээр залруулж “Манай продакшин хотын төв рүү нүүж, илүү гоё байранд орсон. Одоохондоо хаана нүүж очсоноо нууцалмаар байна” гэж мэдэгдээд байсан. Харин продакшины захиралын хэлж байгаа худлаа бөгөөд “В” продакшины дуучид өөрийн гэсэн байргүй болсоноор бүхий л ажил нь нам зогсож, хийх ажилгүй болж, продакшины уран бүтээлчид баар саваар хэсэн пиво шимсэн шиг цагийг өнгөрөөх болжээ.  “3 охин”, Эгшиглэн Маралжингоо, Агиймаа гээд бөөнөөрөө хэлхэлдэж аваад Чингис зочид буудалтай залгаа байрлах Метрополисоос салахаа байсан гэнэ.

Агиймаа нь стриптиз бүжиглэх нь холгүй Метрополист цугласан гадна дотныхоны нүдийг хужирладаг бол Маралжингоо Эгшиглэн хоёр нь баар хаахын алдтай дайлж цайлсан залуучуудыг даган сэмхэн алга болж орхидог сурагтай. Насаар арай ахимаг “3 охин” хамтлагийнхан тасарталаа ууж аваад гурван биенээ чирч гулдарсаар явж оддог болсон нь сүүлийн үед Метрополис хавиар болж байгаа сонин мэдээ. Ямартаа ч продакшины захирал Болд нь кинонд тоглон уран бүтээлчидээ анхаарах сөхөөгүй байгаа энэ үед уран бүтээлээ тухтай хийх байргүй болсон “ В” продакшины эмэгтэй голдуу дуучид эзэнгүй мал шиг энд тэнд яваа нь продессор Болдынх нь чихийг багагүй халууцуулахад хүргээд байна.

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.