Хүмүүс: Люмино | |
Монголын хип хопын ертөнцөд ямагт бусдаасаа тэргүүлж, стиль имиж, дуу хоолойгоороо ялгаран гарч ирж чадсан хамтлаг бол яахын аргагүй Люмино. Гарсан уран бүтээл бүр нь хит болдог ч зарим уран бүтээлүүд нь хэтэрхий задгай байснаар “Намайг дагаад цэнгэ”, “Free style” зэрэг дууных нь клипийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацахыг хүртэл хорьж байсан удаатай.
Харин байгуулагдаад 10 жилийн нүүрийг үзсэн Люмино хамтлагийг тарсан гэсэн яриа сүүлийн үед нэлээд гарах болжээ. Хамтлагийн гишүүд хувийн амьдралдаа анхаарч бүгдээрээ аав болж, уран бүтээлээ орхигдуулсанаар ийм яриа ч гарсан байхыг үгүйсгэхгүй юм. Үүний зэрэгцээ өөр нэгэн эх сурвалжийн хэлсэнээр хамтлагийн дуучин Баажий хамтлагаасаа албан ёсоор гарсан тухай мэдээлсэн юм. Ийнхүү хип хопын хүрээндээ зиндаа дээгүүр тооцогддог Люмино хамтлагийнхан хамтарч уран бүтээл хийхээ больсон сурагтай байна.
Factnews.mn