Хүмүүс: Долгорсүрэн Дагвадорж | |
Хүүхнүүд ээ тэр одоо ганц бие гэсэн томоос том гарчигтай, Их аварга Д.Дагвадоржийн зурагтай нийтлэлүүд өдгөө Японы бүхий л хэвлэлийн нүүрийг чимж байна. Эхнэрээсээ салсанаа өөрийн блогтоо зарласан Их аваргын хувийн амьдралын дуулиан саяхан болж өнгөрсөн башёгоос илүү сонирхол татаж байна. Тэр ч бүү хэл эхнэр хүүхдүүдээсээ өрх тусгаарласан мэдээ тархсанаас хойш Их аваргыг сонирхох Япон бүсгүйчүүдийн тоо ч эрс нэмэгдэж, өнгөрсөн башёд урьд өмнө байгаагүйгээр олон эмэгтэй үзэгчидтэй байсан гэсэн судалгаа гарсан байна. Их аварга Дагвадоржийн хоёрдахь эхнэрийг Япон хүүхэн байлгахын тулд мэргэжлийн сумогийнхон нэг зүйл сэдэж магадгүй л юм.
Factnews.mn