Ц.Элбэгдорж сонгогдчихлоо. Эх орон чинь чамайг 65 дахь хоног дээрээ хүлээж байна, Д.Сүрэнхор оо!

2009/07/30
Share |
Хүмүүс:
Ц.Элбэгдорж сонгогдчихлоо. Эх орон чинь чамайг 65 дахь хоног дээрээ хүлээж байна, Д.Сүрэнхор оо!

Өөрөө эрэн сурвалжлагдаж байгаа нэг хүн бусдыг эрэн сурвалжилж олон улсын цагдаагийн байгууллагыг “ажилгүй” болгох шахаж билээ. Интерполоор тохуурхсан энэ үйл явдал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болоод өнгөрсөн. “…Би тавдугаар сарын 24-нд Элбэгээг ялбал нутагтаа очно, заавал очно. Би өөрийн биеэр хуулийн байгууллагад очин бүх үнэнийг ярина. Тэр цагт миний ард түмэнд намайг ууч сэтгэлээр тосох, өрөвч нүдээр харах орон зай үлдсэн байх болов уу гэж найдахдаа, шударга ёсны төлөөх үйлст өөрийнхөө хувь нэмрийг оруулах гэхдээ үүнийг бичлээ. Ухаант ард түмэн минь өршөөн соёрх. Уучил хүүгээ, эр нэг алддаг юм, эрэг нэг нурдаг юм. Монгол орноо үргэлж хайрлаж, сэтгэлдээ тээж явдаг өөдгүй муу Д.Сүрэнхор. 2009 оны тавдугаар сарын 15”. Танил захиа. Энэ захиа ёсоор бол Д.Сүрэнхор аль хэдийнэ Монголд ирчихсэн байх учиртай ч алга л байна.

Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургууль, Энэтхэгийн Делигийн их сургуулиудыг дүүргэсэн, хуульч, эдийн засагч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр, Төв аймгийн Лүн сумын харьяат Дамдинсүрэнгийн Сүрэнхорыг “захианы эзэн”-ээр тодруулах ямар шалтгаан байв. Тухайн үедээ МАХН-ын ирээдүйтэй залуу кадруудын нэг гэгддэг байсан Д.Сүрэнхор нь Гадаад хэргийн яамны мэргэжилтнээр анхны ажлын гараагаа эхэлж “Булигаар” хувьцаат компанийн дэд захирал, МАХН-ын Удирдах зөвлөлд гадаад харилцаа, хэвлэл мэдээллийн нарийн бичгийн даргын алба хашиж байгаад 2003 оны хавраас Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогджээ.

Тэрээр 2005 онд албан тушаалаа урвуулан ашиглаж төрийн өмчийн зуу гаруй сая төгрөгийг автомат тоглоомын газруудад орж мөрийнд тавиад туучихсан тоглоомчин. Яамныхаа ажилчдын цалин ерэн сая гаруй төгрөг, албандаа унаж байсан УБЗ дугаарын машинаа мөрийнд алдсан Д.Сүрэнхор өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгөөд сураг алдарсан. Түүнийг 2006 оны дөрөвдүгээр сараас эхлэн УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх хэлтэс сэжигтнээр эрэн сурвалжилж эхэлсэн ч оройтсон байлаа. Алба, амины дөрвийн дөрвөн гадаад паспорттай Д.Сүрэнхор аль хэдийнэ зүг буруулчихжээ. Өндөр боловсролтойн дээр угийн аймхай, хулчгардуу зантай тэрээр “Үлдсэн амьдралаа шоронгийн наар тэвэрч өнгөрүүлмээргүй байна, шоронд орж байснаас тэнэж яваад үхсэн минь дээр” гэж ойр дотныхондоо ярьж байсан гэдэг. Шорон гэж бодохоос өмдөндөө дусаачих шахдгийг нь мэдсэн мудакууд түүний нэрээр захидал бичих хар пиарыг хэрэгжүүлсэн бололтой.

Хоёр хүүхдийнхээ ээжид хүртэл ганц ч хайрын захиа бичиж үзээгүй Д.Сүрэнхороос яавч ийм уран яруу, уянгын халилтай үгс гарахгүй гэж найзууд нь хэлдгийм билээ. Одоогийн төрийн тэргүүнээс эхлээд тоолбол хуруу дарам цөөхөн ийм авьяастан бий. Уран үгт захиа бичигч тухайн үед зорилгоо хэрэгжүүлж ард түмнийг хуураад өнгөрсөн ч цаг хугацаа гэдэг хаанчлалын өмнө нүүрээ хийх газаргүй. Өнөөдрийг хүртэл бид тэрбумтнуудын жагсаалт бүхий “Форбес” сэтгүүлийн зургадугаар сарын дугаарыг харсангүй. “Элбэгээ тавдугаар сарын 24-нд гарчих л юм бол эх орондоо хүү нь очноо” гээд задгай сансарт гарч зарлах нь холгүй захиа тараасан Д.Сүрэнхор ч алга. Энд тэндэхийн банкны мэдээлэл, хадгаламж эзэмшигчийн дансны дугаарыг хүртэл олоод мэдчихдэг Д.Сүрэнхор арай Элбэгээгээ сонгогдоод жар гаруй хоночихоод байхад нь мэдээгүй юм биш байгаа даа. Монгол гэдэг “жижигхээн” улсын жижигхэн Ерөнхийлөгчийн сонгогдсон тухай мэдээ дэлхийн хэмжээний том банк, сэтгүүлийг “эрэн сурвалжилж” явдаг хүний чихний үзүүрт нь ч хүрээгүй юм болов уу? Хүсээд байсан Ц.Элбэгдорж чинь сонгогдчихсоон, эх орон, ээж Ж.Рэнцэндулам чинь жаран тав дахь хоног дээрээ чамайг хүлээж байна, Д.Сүрэнхор оо.

Энэтхэгт бакалавр, АНУ-д мастер хамгаалсан Д.Сүрэнхорыг гадаадын байгууллагууд ажиллуулах сонирхолтой байсан ч “Би эх нутагтаа л ажиллаж амьдарна, юуны төлөө гадагш явж юм үзэж мэдсэн билээ, эх орондоо л хүчээ өгнө” гэж байсан гэнэ лээ. Түүнийг Бээжингээр дамжаад АНУ руу гарсан, Швейцарьт байна гэх зэрэг сураг хаа нэг гарч байв. Хамгийн сүүлд Украйнд тамхины наймааны хэргээр баригдаад байгаа монгол залууг Д.Сүрэнхор байна гэсэн ч тэр нь нэгэн сумын Засаг даргаар ажиллаж байсан хүн болж таарсан.

“Миний хүү ээждээ хүрээд ир, эх орондоо ир. Миний хүү хэдийгээр алдаж эндсэн ч гэсэн хүүтэйгээ уулзаж чадахгүй, бүлээн царайг нь харж чадахгүй, хаана, хэрхэн амьдарч байгааг нь мэдэхгүй байна гэдэг  амьдын зовлон юм байна. Тийм болохоор ээжийнхээ энэ үгийг хаа нэг газраас олж үзвэл хүрээд ирээрэй, хүү минь” гэсэн ээжийн тань цагаан сүүгээрээ хурайлан байж хэлсэн үгийг дамжуулъя. Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан “Аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдсэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсэн, албан тушаалын байдлаа урвуулан эрх мэдлээ хэтрүүлсэн” гэдэг үндэслэлээр буруутгагдсан эрүүгийн 20646050 хавтаст хэргийн эзэн Д.Сүрэнхор амласан ёсоороо ирж ард түмнээсээ уучлалт гуйхыг монголчууд ч бас хүлээж байна. Захидлын тухай жинхэнэ үнэн задарна гэж харж байна. Гэвч тэр хэзээ ч ирэхгүй биз. Учир нь “Элбэгээг сонгогдвол очно” гэсэн захианы жинхэнэ эзэн Монголд байгаа гэдэгт би зуун хувь итгэлтэй байдаг юм.

Ж.Содоншагай /Зууны мэдээ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Купить Ганжа БолоховР¾ Гашиш не берет Купить методон в БалашихРµ БеспламРµÐ½Ð½Ñ‹Ðµ USB зажигалРºÐ¸ со ÑÐ¿Ð¸Ñ€Ð°Ð»ÑŒÑ Ž, купить недорогР¾ ПреступР»ÐµÐ½Ð¸Ðµ ирвин уэлш Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в БалаковРµ Как Ð²Ñ‹ÑÑƒÑˆÐ¸Ñ‚Ñ Œ мокрый амфетамР¸Ð½ Купить гашик в москве Кокаин не будите текст Купить Кокаин в Коряжме Экстази в ПавловсРºÐµ Купить Мет Ð£ÑÑÑƒÑ€Ð¸Ð¹Ñ Ðº Купить Мел Нея ÐšÐ°Ð½Ð°Ñ€ÐµÐµÑ ‡Ð½Ð¸Ðº красный ЗакладкР¸ амфетамР¸Ð½ Купить гашиш спб Spice forum biz Ð¨Ð°Ñ…Ð¼Ð°Ñ‚Ð¸Ñ Ñ‚ анатолиР¹ шавензоР² Болит голова после амфетамР¸Ð½Ð° Грибы шахты Как Ð¿Ñ€Ð¸Ð½Ð¸Ð¼Ð°Ñ ŽÑ‚ экстази Кербал спейс програмР¼ прохождРµÐ½Ð¸Ðµ Паховая вена у мужчин фото ЗакладкР¸ солей в волгогрР°Ð´Ðµ Купить закладкР¸ шишки в ТаганроР³Ðµ НаркотиРºÐ¸ в Сальске Купить наркотиРºÐ¸ наложенР½Ñ‹Ð¼ платежоР¼ ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в АлексанР´Ñ€Ðµ ТелеграР¼Ð¼Ð° закладкР¸ Ð˜Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚ магазин ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси Магазин ск кристалР»Ñ‹ Какой нюхают клей Купить попперс в москве Купить Афганка ПрохладР½Ñ‹Ð¹ НастоящР¸Ð¹ номер телефонР° Купить закладкР¸ россыпь в Хилоке Купить Шишки в Кузнецк-8
IP:188.68.0.244  2018-03-25 07:40:38
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.