Хүмүүс: Долгорсүрэн Дагвадорж | |
Эхнэрээсээ салсан мэдээлэл нь тарсанаас хойш хэвлэл мэдээлийн хэрэгсэлийн нүүрийг чимэх болсон Асашёорюү Д.Дагвадоржийг Японы зарим сумочид хэвлэлүүдтэй хамтран бие хаагаар нь гоочилж эхэллээ. Өмнө нь сумо барилдаж байсан Маноми гэгч “Асашёорюү тагдгар намхан, бас хэт тарган” гэх мэтээр ярьсаныг хэвлэлүүд нь шүүрч аваад бичсэн байна. Тэр ч бүү хэл их аваргыг “Сумогийн болдоггүй гар” гэж тодотгон түүний талаар бүхий л муу болгоныг мэдээлэх сонирхолтой байдаг Японы зарим хэвлэлүүд 150 кг жинтэй ч бөхчүүд дундаа харьцангуй жин багатайд тооцогддог Асашёорюүг хэт тарган гэсэн нь үнэнээс арай л хол зөржээ. Туранхай сумо байдаггvй хэмээн өөрсдөө хvчээр бордож таргалуулчихаад таргалсан байна хэмээн гонгиноод байх юм. Бас 184 см өндөртэй Их аварга тийм ч намхан нуруутайд тооцогдохгүй байлтай. Япончууд өөрсдөө жижигхэн л хүмүүс шүү дээ.
Энэ япончууд бүр аргаа бараад Их аваргыг шvvмжлэх юмаа олж ядаад буй бололтой.
Factnews.mn