Импортлогчдын цангаагаа тайлах цаг нь болоогvй

2009/07/31
Share |
Хүмүүс:
Импортлогчдын цангаагаа тайлах цаг нь болоогvй

"Vнэ өсөх гэж байна", "80 төгрөгөөр нэмэгдлээ", "Удахгvй бууж магад", "30 төгрөгөөр хямдарлаа" гэдэг vгс байн байн сонсдож, цочирдох хvн ч байхгvй болов.  

Монголд нефть бvтээгдэхvvний vнэ нэмэгдэх сургаар шатахуун тvгээх станцууд олны хөлд даруулж, төмөр хөлөгтнvvд харуй бvрийгээр урт дараалал vvсгэн зогсдог байсан. Ханшийг өөрчлөхөөр хуралдаж байгаа энэ vед мөнөөх машины цуваа vл vзэгдэнэ. Хvмvvс хараат байдалд бойжиж буй эх орныхоо эмзэг сэдэвтэй эвлэрсэн нь энэ гэж vv. Хойд хөршөөс бvтээгдэхvvнээ экспортлодог "Роснефть" компанийн энэ сарын vнийн санал иржээ. Дэлхийн зах зээлтэй харьцаж, цодгор загнадаг тэд А80 бензиныг өнгөрсөн сарынхаас тонн тутамд 729 байсныг 839, АИ-92 844 байсныг 936 ам.доллар болгов. Экспортлогчид дизель тvлшний vнэд гар хvрсэнгvй, тонн нь 675 "ногоон" хэвээр байна. Ингээд vнийн саналыг тооцоолбол автобензин тонн тутамдаа 92-110 ам.доллараар өссөн болж таарлаа. Газрын тосны ханш дэлхийн зах зээлд сvvлийн хагас cap харьцангуй тогтвортой буюу баррель нь 67-70 ам.долларт хэлбэлзэж байгаа. Өнгөрсөн оныхоос нэг дахин нэмэгдсэн энэ ханш Орос "ах" нарын амьдралд шууд нөлөөлдөг.

Vvний зэрэгцээ улирлын чанартай өөрчлөлт ордог vе нь намрын сарууд. Экспортын татвараа дөрвөн хувиар өсгөсөн нь импортлогчдод төдийлөн нөлөөлөхгvйг "Роснефть"-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрынхан хэлсэн. Тиймээс татвараар шалтаглан ханшийг хөөрөгдөх эрх дотоодын компаниудад байхгvй юм. Импортлогчдын эрх ашгийг хамгаалах vvрэгтэй "Нефть хийн" ассоциацийхан 200 төгрөгийн алдагдлаа нөхөж чадахгvй байгаа компаниудаа төлөөлөн Газрын тосны бvтээгдэхvvний газарт шинэ vнийн санал илгээжээ. Тэд энэ сард шатахууны жижиглэнгийн vнийг 30-90 төгрөгөөр нэмэхийг хvссэн юм. Автобензин өсөхөөс аргагvй юм гэхэд "аашаа" хувиргаагvй дизель тvлшний vнийг 30 төгрөгөөр нэмдэг нь утгагvй. Ард тvмнийг юу ч мэддэггvй, харалган сохороор төсөөлж байгаа юм уу.

Би шатахуун уудаггvй. Гэхдээ миний амьдрал өдөр бvр бензинээс хамаардаг. Би шатахуун иддэггvй. Гэхдээ cap бvр монголчуудын амьдралд бензин нөлөөлдгийг би мэднэ. Vнэндээ ард тvмний амьдралыг шатахууны ханш тодорхойлдог гэхэд хилсдэхгvй. Маргаашаас эхэлж vнэ өсөхөөр болбол өргөн хэрэглээний бараа, бvтээгдэхvvний vнэ ч мөр зэрэгцэн нэмэгддэг бичигдээгvй хууль vйлчилсээр. Хянан зохицуулдаг нэр зvvсэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан нь мэдэлгvй албатууд. Тэд "Хаврын чуулганаар хууль батлагдаагvй" гэж бамбай барьсаар өдөр хоног өнгөрөөж суугаа. Уг нь нэг литр шатахууны vнэ 100 төгрөгөөр нэмэгдэхэд 1000 км-т тээврийн зардал 12-16 төгрөгөөр өсөх учиртай аж. Ингэж бодвол элсэн чихэр, талх, нарийн боов, цагаан будаа, ургамлын тостны vнэ "тэнгэрт хадаж", ард иргэдийн нуруун дээрх ачааг зузаалах ёсгvй нь.

Импортлогчид өмнөх саруудад ашиггvй ажиллаж, олох мөнгө нь хомсдсоноос цангаж суусан. Өнөөдөр "Алдагдлаа тэнцvvлэх хэмжээний л өсөлт. Ашиг гаргаж чадахгvй" хэмээн шvvрс алдаж байгаа нь нууц биш юм. Тэдний цангаа тайлагдаагvй, тайлах цаг нь ч болоогvй тул vнийг хэдийд, хэдэн ч төгрөгөөр өсгөж мэднэ шvv, ард тvмэн минь

И.Чинтогтох /Зууны мэдээ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.