Хүмүүс: Долгорсүрэн Сумьяабазар | |
Сүүлийн үед ойр ойрхон үер бууж олон хүн амь насаа алдаж, олон зуун айл орон гэргүй болсон харамсалтай явдал болоод байгаа билээ. Сайн санаат хүмүүсийн тусламжаар зарим айлууд түрүүчээсээ орорн гэртээ болж байгаа. Ус цаг уурын хүрээлэнгээс дахиад ч үерийн аюул нүүрлэж болзошгүй байгааг анхааруулсаар байна. Үерийн аюулд жирийн иргэд хамгийн ихээр өртөж байгаа ч цөөн тооны боломжийн амьдралтай хүмүүс багагүй хэмжээний хөрөнгөөрөө хохироод байгаагийн нэг нь улсын аварга Д.Сумъяабазар. Аваргынх Зайсангийн хойхонтой байрлах Сөүл хотхонд амьдардаг ба үерийн үеэр байрных нь гарааш руу ус нэвтэрсэнээс цоо шинэ “Lexus-570” маркийн машин нь жинхэнэ “будаа” гэдэг нь болсон гэнэ. 150 сая төгрөгийн үнэтэй “Lexus-570” машин нь усанд хөвж, гараашт байсан машинуудтай мөргөлдсөнөөр ихээхэн хэмжээний гэмтэл авч, том шатаад байгаа гэнэ. Сөүл хотхоныг барьсан компанид гомдолоо тавиад байгаа ч тохиролцоонд хүрч чадаагүй байгаа гэнэ.
factnews.mn