"Айвенхоу майнз"-ынхан УИХ-ын гишүүдэд захидал бичиж, уул уурхайн талаар хичээл заахыг хүсчээ

2009/08/03
Share |
Хүмүүс:

“Оюутолгой” төслийн  хөрөнгө оруулагч “Айвенхоу майнз Монголия инк” ХХК-ийн удирдлага УИХ-ын гишүүдэд хандан захидал илгээсэн байна. Төсөл нь унаснаас хойш бачимдаж, юу ч хийхээс буцахгүй болсон Оюутолгойнхон гишүүн бүрт хаягласан уг захидалдаа “Оюутолгой төсөл болон Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний талаар гишүүдтэй санал бодлоо нээлттэй солилцож, шаардлагатай бол мэдээлэл өгч туслахад бэлэн байна гэдгээ илэрхийлжээ.

Айвенхоугийнхон гишүүн бүртэй “нүүр тулан” ажиллахыг хүссэн нь учиртай юм байна. УИХ-аар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцэж байх үед зарим гишүүн уул уурхайн талаар  ойлголт муутай байгаа нь  ажиглагдсан гэнэ. Тийм учраас л тэдэнд дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбар хүргэх нь зүйтэй гэж үзсэн  бололтой. Бүхэл бүтэн улсын парламентын гишүүн байж гадныханд юм мэдэхгүйгээрээ гоочлуулж хичээл заалгахдаа тулж байгаа гишүүд даанч эмгэнэлтэй.    

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.