Гэрлийн хурдаар муудаж буй замыг яст мэлхийн хурдаар засаж сэлбээд нэмэр байна уу

2009/08/05
Share |
Хүмүүс:
Гэрлийн хурдаар муудаж буй замыг яст мэлхийн хурдаар засаж сэлбээд нэмэр байна уу

Өглөө ажилдаа явахдаа дэвхцэж, өдөр нь дэвхцэж, орой гэр лүүгээ харина гэж дэвхцсээр элэг бөөр авах юмгүй болж, эмнэлэг домнолгоор явдаг ажил нэмэгдэв. Өөрийгөө ингэж нөхөн сэргээхээс гадна өнөө муу тэрэгний таван бул таржигнаж дуугараад бас л “эмчилгээ” нэхнэ. Гэхдээ яахав, би ганцаараа ингэж байгаа биш. Хотын иргэн гэдгээрээ бахархдаг, улсын нийслэл Улаанбаатартаа ажиллаж амьдарч байгаа сая гаруй хүн суусан унаа нь л өөр болохоос бус явдаг зам нь ижил учраас бүгд ийм зовлонтой. Ганц миний машины таван бул тарж, өндгөн тулгуур холхиж, “амаржин” авах юмгүй болж байгаа ч биш. Энэ хот дундуур давхиж /бараг “мөлхөж” гэвэл тохирно/ байгаа зуу гаруй мянган машинаас таван бул нь дуугардаггүй тэрэг ховорхон олдоно доо. Дээрээс нь хаа газрын хагархай руу орж буудуулсаар байгаад дөрвөн дугуй “будаа”. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгоод олгой хаймар авч тавилаа ч удалгүй өнөөх нь замын нөхөөснөөс дутахааргүй зайгүй олон нөхөөсөөр “гоёж” орхино. Хотын хүн, машин, зам гурав хэдий болтол ийнхүү нөхөөснөөс нөхөөсний хооронд бор хоногийг өнгөрөөх юм бол?

“Хурд” хамтлагийнхан Америкт анх очихдоо “Дандаа шулуун замаар давхиад уйтгартай байна, Монголынхоо донсолгоотой замыг санаж байна” гэж ярьсан бичлэгийг үзэж байсан юмдаг. Олон жилийн өмнө үгүйлж байсан тэр донсолгоог нь одоо бид хаа сайгүй харж, мэдэрч байна. Багшийн дээд сургуулийн уулзвараар баруун гар тийш эргэж буй бүх машин хувь заяаны эрхээр нэг нүх рүү заавал орж дугуйныхаа хээг “бүртгүүлээд” гарна. Ийм “бүртгэлийн газар” нийслэлийн замын 80-90 хувьд нь бий. Хотын гудамжинд автомашин хоорондоо мөргөлдөж, шүргэлцсэн тохиолдол өдөрт дунджаар арав гаруй гардаг бөгөөд эдний цөөнгүй нь замын нүх, хагархайнаас зайлж тойрох гээд гэнэт тоормослох юмуу жолоогоо огцом дарсан зэргээс болдог ажээ.   

Манай улсад 16000 километр авто зам байгаагаас 2000 гаруй нь хатуу хучилттай. Үүний 430 километр нь Улаанбаатарт байдаг. Дэлхийн стандартаар гуравдугаар зэрэг буюу таарууханд нь ордог зам маань сүүлийн үед “зам” гэдэг нэрнээс цаашгүй болж жагсаалаас гарчихаад байгаа. Арга ч үгүй, хатуу хучилттай авто зам нь норм ёсоороо бол 15 жил ашиглагдаад л халаагаа өгөх учиртай ч манай замын 80 хувь нь 25 жилээс дээш наслалттай, үеэ өнгөрөөсөн “зөнөг” замууд юм. Гэрлийн хурдаар муудаж буй замаа яст мэлхийн хурдаар засаж сэлбэж байхад яаж ч бид олигтой замтай байх билээ. Хотын хэмжээнд жолооч нарын явах дуртай хэдхэн зам бий. Япон улсын хөрөнгө оруулалтаар барьсан Тээврийн товчооноос Нарантуул зах хүртэлх нарны зам, дөрөвдүгээр дэлгүүрээс хойш “Номин” супермаркет хүртэлх зам, Зурагтаас Баянхошуу ордог болон Бэлхийн багахан хэмжээний зам л хүн, машины нурууг хэдхэн минут тэнийлгэдэг.

Нийслэлийн авто замын газар зарим урсгалуудыг түр хугацаагаар хааж ойрын өдрүүдэд нөхөөс шаваасаа тавьж эхлэв. Арав гаруй тэрбум төгрөгөөр автозамаа “эмчлэх” энэ ажил сар гаруй үргэлжилнэ. Оны өмнөхөн Зам тээврийн сайдыг салбарынхаа мэргэжилтнүүдийн үгийг сонсох үеэр “Улаанбаатар хотын замд нөхөөс тавиад ямар ч нэмэргүй, авахаа ч больчихсон. Бүгдийг нь шинэчлэх ганцхан боломж л бий” гэх яриа гарч байсан. Эмчилгээгүй, хоногоо хүлээж байгаа өвчтөн шиг яаж ч тордоод нэмэргүй болсон замыг нэлэнхүйд нь нөхнө гэж бөөн мөнгө урсгаж байхаар нэг хоёр километр ч гэсэн шинэ зам тавьж баймаар санагдана. Гэтэл бас шинэ замаа ч барьж чадахгүй онигоонд орсон жишээ Амгалангийн чиглэлийн хуурч унадаг замаас эхлээд олон бий. Хоёр гурван жилийн өмнө Багануур дүүргийн гэр хороололд Японы хөрөнгө оруулалтаар анх удаагаа гар аргаар 500 метр авто зам тавихад нээлтэнд нь ёслол төгөлдөр оролцож байсан сан. Сар гаруйн дараа санаандгүй Багануур орохдоо хамт явсан нөхдөдөө “Энд нэг сайхан зам тавьсан” гээд гайхуулах гэтэл юу ч үгүй цоороод зам гэхэд хэцүү, элэг авмаар юм болчихсон ичээж алах шахаж билээ.

Автомашин хэрэглэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэх тусам замын санд төвлөрөх хөрөнгө арвиждаг нь дамжиггүй. Энэ жил улсын үзлэгээр Улаанбаатарын хэмжээнд 130 мянгаад автомашин тоологдож нийслэлийн автозамын санд таван тэрбум гаруй төгрөг хуримтлагджээ. Үүн дээр товчоодын хураамж зэргээс багагүй мөнгө орж ирнэ. Энэ мөнгийг нийслэлийн зам засварын ажлыг хариуцан хийдэг 20 гаруй компани хувааж хүртдэг юм. Тэдний дотор яг одоо Монгол улсын боловсролын их сургуулийн өмнөх нүхэн гарц барих 600-гаад сая төгрөгийн тендерийг авч ажлаа эхлээд буй өмнөх хотын мээрийн компаниас эхлээд нэр бүхий эрхмүүдийн компаниуд бий. Их хэмжээний мөнгө төсөвлөгддөг энэ газрын ажлыг хийх эрхтэй болно гэдэг “тэнгэрийн умдаг” атгаад авснаас ялгаа үгүй. Хийхдээ ч учир жанцантай гэлцэнэ. Сайн хийж болохгүй, тэгвэл нөгөө компаниуд хэсэгтээ ажилгүй зогсчихно. Харин сайн хийсэн мэт харагдуулж сурсан нь хожно. Лүнгийн замыг тамын зам болгосон Д.Дамба-Очироос эхлээд “Хийгээд л байгаа” гэдэг улигт үгийг ам нээх тоолондоо унагаад байдгийн учир ч энд байж мэднэ.

Автозамын газрын нэг мэргэжилтэн “Энэ хүмүүс их сонин. Зам тавихыг дэмждэг, тэгсэн мөртлөө тавьж байх үед нь ундууцдаг, тавьсан хойно нь баярлаад л давхидаг” гэж байх юм. “Зам тавихыг дэмжихгүй хүн гэж үгүй. Бидний өдөр тутмын амьдрал, жаргал зовлон, урсан өнгөрч буй бүхий л цаг хугацаа та бүхний тавьж байгаа энэ замаар л хөвөрдөг болохоор сайн замыг хүсэхгүй хэн байх вэ? Зам тавиад эхлэхээр ундууцдаг гэнэ. Тэгэлгүй яах вэ? Одоо хүссэн ч эс хүссэн ч баахан зам хаагаад, ид хичээл сургууль эхэлж хөдөө гадаанаас хүмүүс цуглах үеэр бөөн түгжрэл үүсгэж хүмүүсийн бухимдлыг дэврээнэ. Монгол улсад л ингэж өдрийн цагаар хамаг амьтны ажил алдуулж, хааж түгжиж замаа тавьдгийг сайд дарга нараасаа эхлээд бүгд мэддэг хэрнээ ганцхан хуудас дүрэм журам гаргаад зохицуулчихаж болдоггүй нь хачирхалтай. Япон, АНУ, Англи, Солонгос гээд олон улсад шөнө нь замаа засаад өглөө нь улс орны ажил тэр замаар нь хэвийн үргэлжилж байдаг. Үүнийг бодлогоор зохицуулж чадахгүй байгаа учраас татвар төлөгчид бухимдах нь аргагүй. “Тавьсан хойно нь баярлаад л давхина даа” гэсэн. Миний төлсөн татварын мөнгөөр маш сайхан зам тавьжээ, би баярлахаас өөр яанам билээ. Тэгээд ч Нийслэлийн авто замын газрын эрхэм зорилгод “иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг хангах” гэж нэг үг бий”. Эрхэм мэргэжилтэн танд жирийн иргэд ийм л хариу өгөх болов уу.

Нийслэлийн зам засварын энэ намрын нүсэр ажилтай нь авто замын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой давхцаж байгаа юм. Жирийн автозамчдын хувьд мэргэжлээрээ бахархах, хийсэн бүтээснээ эргээд нэг дурсах сайхан баяр. Харин “хар цаас мэт нимгэн, хялгасан утас шиг нарийн” зам барьчихаад халаас дүүрэн мөнгөнд санаархдаг зарим байгууллагууд сайдынхаа “80 жилтэй харьцуулахад хийж бүтээсэн гэчихээр овойж оцойсон юм алга, ядаж ганц хурдны зам ч байхгүй байна” хэмээн сануулж хэлсэн үгийг бодож баярлаасай

Ж.Содоншагай

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Vbrqitlz sex without starch - money down the drain, https://samsung-galaxy-j1-mini -sm-j105-specs.peatix.com/ samsung-galaxy-j1-mini-sm-j105 -specs, https://the-walking-dead-minec raft-animation.peatix.com/ the-walking-dead-minecraft-ani mation, https://yaariyan-babbal-rai-wh atsapp-status-download.peatix. com/ yaariyan-babbal-rai-whatsapp-s tatus-download, https://big-boss-tamil-oviya-d ance.peatix.com/ big-boss-tamil-oviya-dance, https://here-is-an-app-to-down load-youtube-videos.peatix.com / here-is-an-app-to-download-you tube-videos, https://dbz-ttt-new-xenoverse- mod-cso.peatix.com/ dbz-ttt-new-xenoverse-mod-cso, https://the-lady-in-red-lyrics .peatix.com/ the-lady-in-red-lyrics, https://fifa-19-download-mobil e.peatix.com/ fifa-19-download-mobile, https://gta-v-android-download -mobile.peatix.com/ gta-v-android-download-mobile, https://come-scaricare-e-insta llare-assassins-creed-origins. peatix.com/ come-scaricare-e-installare-as sassins-creed-origins, https://baaghi-2-full-movie-fr ee-download.peatix.com/ baaghi-2-full-movie-free-downl oad, https://market-and-sell-digita l-downloads-on-my-website.peat ix.com/ market-and-sell-digital-downlo ads-on-my-website, https://tda-account-document-c hecklist-doc.peatix.com/ tda-account-document-checklist -doc, https://foo-fighters-best-of-y ou-live.peatix.com/ foo-fighters-best-of-you-live, https://download-movies-music- videos-hd.peatix.com/ download-movies-music-videos-h d, https://aayegi-har-pal-tujhe-m eri-yaad-dj-song.peatix.com/ aayegi-har-pal-tujhe-meri-yaad -dj-song, https://rrb-alp-question-paper -21-aug-2018.peatix.com/ rrb-alp-question-paper-21-aug- 2018, https://avengers-infinity-war- full-hd.peatix.com/ avengers-infinity-war-full-hd, https://nios-d-el-ed-download- all-pdf-file.peatix.com/ nios-d-el-ed-download-all-pdf- file, https://download-god-of-war-4- for-pc.peatix.com/ download-god-of-war-4-for-pc, https://ps-vita-emulator-andro id-emuparadise.peatix.com/ ps-vita-emulator-android-emupa radise, https://download-from-file-upl oad-free-website.peatix.com/ download-from-file-upload-free -website, https://release-purchase-order -in-sap.peatix.com/ release-purchase-order-in-sap, https://download-dr-b-r-ambedk ar-open-university-ug-page.pea tix.com/ download-dr-b-r-ambedkar-open- university-ug-page, https://feeling-like-a-90s-div a-song.peatix.com/ feeling-like-a-90s-diva-song, https://johny-johny-yes-papa-h d-video-free-download.peatix.c om/ johny-johny-yes-papa-hd-video- free-download, https://install-miui-9-on-mi-m ax.peatix.com/ install-miui-9-on-mi-max, https://free-gta-5-ps4-mods.pe atix.com/ free-gta-5-ps4-mods, https://create-professional-gi f-animation-for-facebook.peati x.com/ create-professional-gif-animat ion-for-facebook, https://why-the-efi-my-dings.p eatix.com/ why-the-efi-my-dings, https://main-cheez-badi-hoon-m ast-lyrics.peatix.com/ main-cheez-badi-hoon-mast-lyri cs, https://guardian-of-the-galaxy -ttg-free-download.peatix.com/ guardian-of-the-galaxy-ttg-fre e-download, https://lagu-intro-the-dream-c raft-baru.peatix.com/ lagu-intro-the-dream-craft-bar u, https://positive-reggae-vybz-m ix-by-dj-influence.peatix.com/ positive-reggae-vybz-mix-by-dj -influence, https://how-to-download-and-in stall-ipl-10-patch-for-ea-cric ket-07.peatix.com/ how-to-download-and-install-ip l-10-patch-for-ea-cricket-07, https://install-street-fighter -v-arcade-edition-ps4.peatix.c om/ install-street-fighter-v-arcad e-edition-ps4, https://best-flute-ringtone-fr ee-download.peatix.com/ best-flute-ringtone-free-downl oad, https://pavers-streets-with-vo lvo-abg.peatix.com/ pavers-streets-with-volvo-abg, https://live-stream-iphone-scr een-to-youtube.peatix.com/ live-stream-iphone-screen-to-y outube, https://download-baa-baa-black -sheep-full-movie.peatix.com/ download-baa-baa-black-sheep-f ull-movie, https://free-download-all-part s-of-harry-potter-in-hindi.pea tix.com/ free-download-all-parts-of-har ry-potter-in-hindi, https://lionel-messi-2018-drib bling-skills.peatix.com/ lionel-messi-2018-dribbling-sk ills, https://install-gta-sa-ktm-bik e-mod-android.peatix.com/ install-gta-sa-ktm-bike-mod-an droid, https://pba-2k17-gameplay.peat ix.com/ pba-2k17-gameplay, https://patch-pablotube-v4-opt ionfile-parameter.peatix.com/ patch-pablotube-v4-optionfile- parameter, https://pit-of-death-trailer-l ots.peatix.com/ pit-of-death-trailer-lots, https://mirrors-edge-catalyst- pc-download-highly-compressed. peatix.com/ mirrors-edge-catalyst-pc-downl oad-highly-compressed, https://download-leos-fortune- ipa-free.peatix.com/ download-leos-fortune-ipa-free ,
IP:5.62.155.106  2018-11-01 03:12:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.