Ц.Элбэгдорж ажлаар халхавчлан зугаалж Явна

2009/08/05
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
Ц.Элбэгдорж ажлаар халхавчлан зугаалж Явна

Ерөнхийлөгч маань барилдахаасаа таахалзах нь гэгчээр баахан ажил ярьж, сүр  үзүүлчихээд буулган дор нь амарч, зугаалж явдаг жишиг тогтоогоод байна. 

 Ц.Элбэгдорж “Халх голын түүхт ялалтын 70 жилийн ойн бэлтгэл ажлын хүрээнд Дорнод аймагт ажиллаж байна” гэсэн  албаны мэдээгээр шүхэр дэлгэж орхиод  Дорнод аймгийг зорьсон байна.

 Аливаа айлчлалын болоод томоохон  ойн баярын бэлтгэл ажлыг хангуулах нь ямар ч улсын хувьд төрийн тэргүүнийх нь хийх ажил биш, гүйцэтгэх засаглалынхны гүйцэлдүүлэх зүйлийн нэгээхэн хэсэг юм. Өөрөөр хэлбэл, бэлтгэл ажлыг хангуулах, шалгах нь Тэргүүн Шадар сайд болон Шадар сайд,  Засгийн газраас байгуулсан Халх голын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төв комиссын үүрэг. Хэчнээн ажил хиймээр санаг-даад зүгээр сууж болохгүй байлаа ч иймэрхүү жижиг, сажиг зүйлээр оролдож суух цаг, зав ч  Ерөнхийлөгчид байхгүй нь ойлгомжтой.

Гэтэл Ерөнхийлөгч албан томилолтынхоо хугацааг арав гаруй хоногоор авч, эхнэр хүүхдээ дагуулсныг үзэхэд ажил хийхээр бус аялж зугаалахаар Дорнодод очсоныг илтгэж байгаа юм. Тиймээс  хэвлэл, мэдээл-лийнхнийг дагуулсангүй. Тэр бүү хэл тус тойргоос УИХ-д сонгогдсон эрхэм гишүүдийг ч дагалдах бүрэлдэхүүнд багтаасангүй. Ойр дотны нөхөд, танил тал, элдэв зорилго, хобби нэгтэй  мини баг бүрдүүлсний дотор өөрийнх нь эхнэр, хүүхдээс гадна УИХ-ын дэд дарга Г.Батхүү, АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг нар гэр бүлийн хамт багтжээ.

Дорнод аймгийн Халх гол сумын нутагт  өчигдөр өглөө таван жийптэй тоос татуулж очсон тэдний хэнтэй уулзаж, дорвитой ямар ажил сэдэж хийснийг орон нутгийн  иргэд мэдсэнгүй. “Осолдохгүй бараа нь харагдаад л өнгөрсөн. Авгай, хүүхдээ дагуулсан улс юу л хийж базаагаа аж. Амарч, алжаалаа тайлж аваад буцах биз” гэцгээж байна.

Ц.Элбэгдоржийг Дорнод аймагт ажиллах нэрээр амарч явах араар ардчилсан Ерөнхийлөгчтэй болсноор эрх чөлөө элбэг болно гэх найдлага тасарч, шаргал ордон сэтгүүлчдийн хөлийг тушиж, харгалзуулагчаар мануулав. Магадгүй хэн, хаанаас, ямар эх сурвалжаас мэдээлэл авч байгааг тандах гэсэн энэ санаархал үзэг нэгт Ерөнхийлөгчийнх маань байж ч мэдэх юм. Энэ мэт шуугиан, дуулиан тарьчихаад тэрээр хэд хоног чих амар алжаалаа тайлахыг  зорьсон бололтой. Төрийн тэргүүн гэхээр л эхнэр, хүүхдээ дагуулан амарч болохгүй гэж бас үзэж болохгүй. Гэхдээ Ц.Элбэгдоржийн амлалт-амралт,  алтан ор сандайлах хүсэл хийгээд аугаа ихийн мөрөөдөл нь хэрээс хэтэрлээ. Бодит ажил хийхийг бохь зажлахтай эндүүрэх боллоо. Төрийн тэргүүний өөрийнх нь хэлснээр шударга байцгаая л даа.  Амлаж, амарч чаддаг  юм чинь ажил хийж чаддаг байя л даа.

Ч.ЗОТОЛ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kiooloas íàéòè çàêëàäêó ñ ãåðîèíîì Купить методон в Лысьве MDMA в Выборге Как чистить электроР½Ð½ÑƒÑŽ ÑÐ¸Ð³Ð°Ñ€ÐµÑ‚Ñ ƒ Bounty 24 biz обход блокироР²ÐºÐ¸ 05 November 2017 Обнинск спайс купить Рц лаб в обход Пуберти нейм куда переехаР» 24yy biz в обход блокироР²ÐºÐ¸ çàêëàäêè ñïàéñà â êðàñíîÿðñêå Купить закладкР¸ трамадоР» в Оби Как приготоР²Ð¸Ñ‚ÑŒ фен Купить lsd в ОдинцовР¾ Уфксн Методон в Вязники ЗакладкР¸ метадон в ÐœÐ¸Ð½ÐµÑ€Ð°Ð»Ñ ŒÐ½Ð¾Ð¼ Воде Сколько Ð´ÐµÑ€Ð¶Ð¸Ñ‚ÑÑ  в организР¼Ðµ ДисульфР¸Ñ€Ð°Ð¼: срок Ð´ÐµÐ¹ÑÑ‚Ð²Ð¸Ñ  Ð²Ð½ÑƒÑ‚Ñ€Ð¸Ð¼Ñ ‹ÑˆÐµÑ‡Ð½Ð¾ Купить соль в ГулькевР¸Ñ‡Ð¸ çàêëàäêà äåñÿòèííîé öåðêâè â êèåâå âåðåùàãèí Как разблокР¸Ñ€Ð¾Ð²Ð°Ñ‚ÑŒ rusdosug Купить КристалР»Ñ‹ Ð¥Ð°ÑÐ°Ð²ÑŽÑ€Ñ ‚ Купить трамадоР» в Верея Как Ð¾Ñ‚Ð»Ð¸Ñ‡Ð¸Ñ‚Ñ Œ спайс от марихуаР½Ñ‹ Марки в ЧебаркуР»Ðµ Купить Марки в Нарьян-М
IP:91.204.14.235  2018-01-14 18:06:46
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.