Хүмүүс: Ану | |
Нэгэн үе мандаж, өсвөр насны охидыг хуйлруулж явсан “Гала” хамтлагийн хоёрын нэг нь үрийн зулай үнэрлэж, нөгөө нь уран бүтээлээ туурвисаар байгаа. Бууриа сахиж үлдсэн Анугийн хувьд стиль имиджээ өөрчилж, “халуухан” бүсгүй болсон ч түүний улаан фэнүүдийнх нь нас нь өөрчлөгддөггүй ихэвчлэн цэцэрлэгийн насны болон бага ангийнхан байдаг. Дуучин бүсгүй маань нэг хэсэг залуус руу чиглэсэн уран бүтээл туурвисан ч бага балчир фэнүүдийгээ гомдоохгүйн эрхэнд буцаад хуучин стильдээ орсон гэдэг. Ямарсайндаа л фэнүүдийнхээ хүсэлтээр “Хөөрхөн дэлхий” нэртэй ТББ ажиллуулж, хүүхдийн тоглоомын төв байгуулж, хажуугаар нь сургалтын төв нээж охидыг суралцуулж хүүхдэд ээлтэй буяны ажил хийж байхав дээ.
Factnews.mn