Ерөнхий сайдтай хуйвалдаж, ИНЕГ-ын дарга болсон Г.Даваа гэж хэн бэ?

2009/08/06
Share |
Хүмүүс:
Ерөнхий сайдтай хуйвалдаж, ИНЕГ-ын дарга болсон Г.Даваа гэж хэн бэ?

Ерөнхий сайдын утгаа алдсан томилгооны нэг хэсэг бол ИНЕГ-ын даргыг томилох асуудал байлаа. Үep усны гамшиг нүүрлэсэнтэй зэрэгцсэн ИНЕГ-т шинэ даргад 15 хүн нэрээ дэвшүүлсэнээс Г.Даваа гэж нөхөр томилогдов.

Таван сар шахам үүрэг гүйцэтгэгч удирдлагатай байсан ИНЕГ-ын шинэ дарга болох Г.Даваа нь тус газарт мэргэжилтэн хийдэг аж. ИНЕГ-ын даргад нэр дэвшигчидийн дунд шалгалт оруулахад Г.Даваагийн талаар хэд хэдэн “но”-той явдал илэрч байсан байна. Г.Даваа нь ИНЕГ-ын шинэ дарга томилох асуудал оруулахын өмнө Ерөнхий сайд С.Баяртай сэм уулзсан байна. Салбарын сайд Баттулгад огт таалагдаагүй ч С.Баяр сайдтай наана цаана уулзалдан хөлийнхөө эрчээр гүйсний хүчинд даргын суудалд сууж чадсан Г.Даваагийн тухай ноцтой баримтууд хэд хэд байдаг. Ерөнхий сайдын идэвхийлэн гар бие оролцож, шахаж шавдуулан байж томилсон Г.Даваа даргын үнэн дүр төрхийн тухай доор өгүүлье. Г.Даваа нь газрын холбооны инженер мэргэжилтэй хүн. ИНЕГ-т бодлого гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байсан ч албан тушаалдаа тэнцээгүй шалтгаанаар өөрчлөгдөж байсан. 1997-1999 онд "Агаарын навигацыг хөгжүүлэх төсөл"-ийг санаачлан АХБ-ны 28.0 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлсэн нь үр дүн өгөөгүй. Мөн төслийн хүрээнд "Autotrac 2100" автоматжуулалтын систем гэгчийг 2112.7 сая төгрөгөөр авсан нь нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд ажиллах ямар ч боломжгүй байсаар үхмэл хөрөнгө болж хувирсан нь Улсын мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар илэрсэн. ИНЕГ-ын харьяа байрнуудын цэвэрлэгээг нь эхнэр Б.Хашхүүгийнх нь "Аэропорт сервис" компани хийж улирал тутамд үлэмж хэмжээний мөнгө нэхэмжилж авдаг. Ийнхүү цэвэрлэгээ хийлгэж 2006 онд 74.6 сая, 2007 онд 103.9 сая, 2008 онд 134.5 сая, бүгд 313 сая төгрөгийг шилжүүлжээ. үүнээс гадна Чингис хаан ОУНБ 1995 оноос эхлэн нисэх буудлын гадна, дотно орчны цэвэрлэгээг "Аэропорт сервис" компаниар гүйцэтгүүлж иржээ. Гэвч тус компанийн цэвэрлэгээ үйлчилгээний ажилд ахиц гарахгүй байсан учир хэрэглэгчдийн санал хүсэлтийн дагуу ИНЕГ-т хандаж гэрээг 2008 оны 12 сард цуцалжээ.

Чингис хаан ОУНБ 2006 онд 158.9 сая, 2007 онд 202.1 сая, 2008 онд 220.9 сая төгрөгийн төлбөрийг тус тус"Аэропорт" компанид шилжүүлсэн байна. МИАТ, 2003 оноос эхлэн тус компанитай техникийн газрын байр, орчин, агаарын хөлгийн цэвэрлэгээг гүйцэтгэх гэрээ байгуулж ажиллажээ. үүний дагуу 2003 онд 135.5 сая, 2004 онд 164.3 сая, 2005 онд 166.4 сая 2007 онд 443.6 сая төгрөгийг тус тус "Аэропорт сервис" ХХК-д шилжүүлсэн нь баримтаар нотлогдож байна. Тус компани нь Г.Даваагийн эхнэр Б.Хашхүүгийнх болох нь холбогдох баримтууд болон Г.Даваагийн өөрийнх нь тайлбараар нотлогджээ. Улайрсан үйлдэл нь үүгээр ч зогссонгүй ИНЕГ-ын гадаадын зочдыг хувийн өндөр үнэтэй байрандаа байрлуулж, байгууллагаас зардлыг нь гаргуулан авсан нь мөн санхүүгийн баримттай. Г.Даваа нь ИНЕГ-т хэрэгжсэн "East 1", "East 2" төслийн шугамаар гадаадаас ирж ажиллаж байсан зөвлөхүүд Монгол улсад 7 хоногоос дээш хугацаагаар байрлах тохиолдолд СБД- ийн нутаг дэвсгэр дэхь "Баянгол" зочид буудлын дэргэдэх 33-р байрны өөрийн хувийн орон сууцанд байрлуулж, зардлыг нь тус газраас гэрээний дагуу нэхэмжилж авдаг байсан нь өөрийнх нь яриа болон санхуүгийн баримтаар илэрсэн. Г.Даваа нь төрийн алба хашихдаа хөрөнгө орлогын мэдүүлгийг амьдралдаа гаргаж өгч байгаагүй юм байна. Энэ мэтчилэн цааш ухвал үргэлжлэх эрээн бараан түүх арвинтай ноёнтон муу нэртэй, луу данстай ИНЕГ-т даргаар томилогдлоо.

Бэлэн нотолгоо, баримт, фактууд шалгалтаар нотлогдсоор байхад ерөнхий сайд хүч түрэн, сүрийг үзүүлэн томилсон нь төрийн албаны нэр хүнд, боловсон хүчний бодлогыг няц гишгэсэн илэрхий алхам боллоо. үгүй ядаж л авгайгаараа ИНЕГ-ыг цэвэрлүүлдэггүй,хувийн байрандаа албаны түншээ суулгадаггүй хүмүүс сонгон шалгаруулалтанд орсон л баймаар юм. Ерөнхий сайдын утгаа алдаж, хэрээс хэтэрсэн албан тушаалын томилгоо энэ том агентлагийг нар өөд үзүүлэхгүй нөхдөөр удирдуулахад дахин хүргэлээ. Ядарлаа ядарлаа гэхэд энэ салбарт ИНЕГ-ыг хэл үггүй, хал балгүйхэн аваад явчих мэргэшсэн кадрууд баймаар даа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kioolio çàêëàäêè ñîëè êðûì Розовый порошок который нюхают НитростР¸Ñ€ÐµÐ½ бошки в Марксе ÐœÑƒÐ·Ñ‹ÐºÐ°Ð»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ Купить АмфетамР¸Ð½ в Чехов Героин закладкР° в москве Бошки в КиреевсРºÐµ Купить закладкР¸ героин в Абинске çàêëàäêè ïî êðàñíîäàðñêîìó êðàþ ñïàéñ ПриготоР²Ð¸Ñ‚ÑŒ лсд Купить Кокаин в НовокузР½ÐµÑ†ÐºÐµ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ЖердевкРµ ЗакладкР¸ гашиш в Сурске Соль в Казани Купить закладкР¸ кокаин в Верхней Туре Героин в Ухте Экстази в ИнкермаР½Ðµ êóïèòü ýêñòàçè â ïÿòèãîðñêå львишка голд купить Форум Ð»ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ñ… ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ñ… смеси Экстази в ЗеленодР¾Ð»ÑŒÑÐºÐµ Купить Шишки в Луза Купить Витамин ГаджиевР¾ Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в Котласе Купить закладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Кирсе Ментол кристалР»Ð¸Ñ‡ÐµÑÐºÐ¸Ð¹ ñïàéñ êàëóãà çàêëàäêè ЗакладкР¸ спба видео Купить закладкР¸ MDMA в Фрязине Купить Герман Юрьевец Купить BARCELONA Зима Конопля сделала русский народ самым сильным в мире | Блоха — Инфо Купить закладкР¸ спайс россыпь в ÐŸÑ€Ð¸Ð²Ð¾Ð»Ð¶Ñ ÐºÐµ Приход от кокса Шишки в Салаире
IP:141.101.132.227  2018-01-25 03:14:56
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.